ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 42 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 30, орны хүн оролцуулсан 4, нийт 34 албан тушаалтан оролцов.

Үүнээс: Ээлжийн амралттай-2 \Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга /, албан томилолттой-8, чөлөөтэй-1, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй албан тушаалтан байхгүй.

 

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, Авто тээврийн үндэсний төвийн Говьсүмбэр аймаг дахь салбарын дарга, Эрчим хүч зохицуулах газрын дарга, Тохижилт Сүмбэр ОНӨҮГ-ын дарга нар оролцлоо.

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг:

Өгөх үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1

“Боржигин Ум марзай” эрдэм шинжилгээний бага хурлыг үр дүнтэй зохион байгуулах

2018 оны 11 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд

Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, Боржигин чуулга, Боржигин өв музей

2

Засаг даргын 2016-2020 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харъяа хэлтсүүддээ ирүүлэх

2018 оны 11 дүгээр сарын 10-ны дотор Бүх байгууллагууд
3 Нохой муур устгал, нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах 2018 оны 11 дүгээр сарын 5 Сумдын Засаг дарга нарт
4 Зам засварын ажил, гэрэлтүүлэгт анхаарч хурдан хурдан хугацаанд засвар үйлчилгээг хийж дуусгах 2018 оны 11 дүгээр сарын 5 Тохижилт Сүмбэр ОНӨҮГ
5 Оготно устгах ажлыг үр дүнтэй зохион байгуулах

 

2018 оны 11 дүгээр сарын 5 Сумдын ЗДТГ, ХХААГ
6 Баянтал сумын 2 зуухыг ажиллуулж ашиг, алдагдлыг нарийвчлан тооцож танилцуулах 2018 оны 11 дүгээр сарын 5 Баянтал сумын Талын илч ОНӨҮГ
7 Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлыг эвдэж сүйтгэж байна. Эздийг нь олох шаардлагатай. Иймд камержуулалтыг сайжруулах саналаа танилцуулах 2018 оны 11 дүгээр сарын 5 Цагдаагийн хэлтэс
8 Нийтийн дэг журмыг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн авто зогсоолд автомашинуудыг тавиулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх 2018 оны 11 дүгээр сарын 5 Цагдаагийн хэлтэс

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Авто тээврийн үндэсний төвийн Говьсүмбэр аймаг дахь салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Өвөлжилтийн бэлтгэл ажил болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил”-ын талаар  3-5 минутанд багтаан нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us