ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албан хаагчдын дунд илтгэлийн урладаан зохион байгууллаа.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН  ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх хүрээнд  төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн шинэ санал, санаачилгыг дэмжиж түгээн дэлгэрүүлэх зорилготой илтгэлийн уралдааныг 2018 оны 10 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Уралдаанд төрийн байгууллагын албан хаагчид идэвхитэй оролцож, Монголын мэтгэлцээний тэнхимийн сургагч багш Ч.Сайханаа, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр, аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн дарга Д.Сувдаа нар шүүн явууллаа.

          Илтгэлийн уралдаанд оролцогчид “Төрийн албаны шинэчлэлд албан хаагчийн үүрэг оролцоо”, “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ажлын гүйцэтгэл иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлөх нь”  сэдэв, агуулгын хүрээнд сонирхолтой, олон шинэ санал, санаачилга гаргасан илтгэлүүдийг тавьсан.

 Илтгэлийн уралдаанд өөрийн илтгэх ур чадвар болон дэвшүүлсэн санаа, агуулгад нийцсэн байдал зэрэг илтгэлд тавих шалгуурыг хангаж бусдыгаа манлайлсан Боржигин өв музейн бүртгэл мэдээллийн санч Д.Өлзийбаяр Нэгдүгээр байр, Сүмбэр сумын 1-р сургуулийн багш П.Баярхүү Хоёрдугаар байр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ Гуравдугаар байр тус тус эзэлж шагналаа гардан авлаа.

          Мөн илтгэлийн уралдаанд Боржигин өв музейн бүртгэл мэдээллийн санч Б.Лхавгамаа, Шивээговь сумын 3-р сургуулийн багш А.Шинэбаяр, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Г.Даваадорж, Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн жижүүрийн цагдаа Г.Ууганбаатар, Цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Э.Баянжаргал, Цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа Д.Нэргүй, Говьсүмбэр аймгийн нийтийн номын сангийн ажилтан М.Аюушжав, Политехник коллежийн амьдрах ухааны багш А.Оюунгэрэл, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Энххишиг нар илтгэлээ ирүүлж оролцсон.

          Мөн төрийн байгууллагын албан хаагчдад “Илтгэх ур чадвар” сэдвээр Монголын мэтгэлцээний тэнхимийн сургагч багш Ч.Сайханаа лекц уншсан.

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном илтгэлийн уралдаанд оролцогчдод шагнал гардуулан бар хүргэж хэлсэн үгэндээ “Илтгэлийн уралдаанд оролцогчдын илтгэлийг эмхэтгэл болгон төрийн байгууллагуудад хүргүүлэн гаргасан санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлнэ” хэмээн онцоллоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

IMG_0077 IMG_0089 IMG_0083

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us