ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2015 онд баталсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 16 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам”-ын 10 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн “Говьсүмбэр аймгийн  эдийн засаг, нийгмийг 2019 онд  хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг  боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.

“Говьсүмбэр аймгийн  эдийн засаг, нийгмийг 2019 онд  хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзамд өргөн барьж, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ нар байлцлаа.

IMG_3689IMG_3690 IMG_3691

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us