ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан оюутнууд ”БАТЛАМЖ”-аа гардан авлаа

Аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  шалгарсан оюутнуудад “Батламж” гардуулж өглөө.

2018-2019  оны хичээлийн жилд  аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюутны сургалтын тэтгэлэг”-ийг хагас болон бүтэн өнчин 14, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 11, нийт 25 оюутан хамрагдлаа. Бүтэн болон хагас өнчин хүүхэд, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй, өрхөөс 2 суралцдаг, сурлагын өндөр амжилттай суралцсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд тус бүр 200.000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо.

Аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлгийн “Батламж”-ийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл,  аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг нар гардууллаа.

Нийт шалгарсан оюутнууддаа баяр хүргэж,  цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

IMGL5017 IMGL5027 IMGL5032

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us