“Сүмбэр-Алт” ХХК, “Сүмбэр-Алт капитал ББСБ” ХХК хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр курсд элсэн суралцах ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн дунд “Бүтэн жилийн сургалтын төлбөр”-ийг даах тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд уг тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн хүүхдүүдээс 5-р сургуулийн төгсөгч У.Чанцалдулам шалгарч, тэтгэлэгийн батламжийг 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр “Сүмбэр-Алт капитал ББСБ” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Улаанхүү гардуулж, Боловсрол соёл, урлагийн газрын дарга Пүрэвцэцэг, АЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Түмэн-Өлзий нар байлцлаа. У.Чанцалдуламын цаашдийн сурлага хөдөлмөрт нь амжилтыг хүсэн ерөөлөө. У.Чанцалдулам нь Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагаар суралцах хуваарь авсан байна.