ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 08 дугаар сарын 08-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

2018 оны 08 дугаар сарын 20

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүү

лэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Өмнө удирдах ажилтны шуурхайгаас өгсөн үүргийг шуурхай биелүүлэх

Найрамдал хотхоны гэрэлтүүлгийг бүрэн асаах, борооны ус, үлийн цагаан оготно болон бусад шалтгаанаар эвдэрсэн явган замыг засварлах, автозам дээр тогтсон борооны усыг зайлуулах суваг, шуудуу гаргах ажлыг зохион байгуулах.

Автозамыг нөхөх ажлыг шуурхай дуусгах;

8 сарын 20-ны өдрийн дотор “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазар Аймгийн төвийн доторх нийт 8162 метр авто зам, хажуугийн явган хүний замын цэвэрлэгээг тогтмол хийж байна. Мөн аймгийн төв 1,2,3 дугаар багийн нутаг дэвсгэр нийт 21 м3 авто замын эвдэрлийн нөхөөс хийсэн. Ханангаас Хорих хүртэлх замын суваг шуудууг цэвэрлэж ус чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн борооны усыг зайлуулсан. Мөн Найрамдал хотхон 4,5 дугаар байрны авто зам дагуух суваг шуудууг цэвэрлэн сэргээсэн.

Авто замын дагуух болон Найрамдал хотхоны байрнуудын гэрэлтүүлгүүдийг бүрэн засварлаж ажиллагаанд оруулсан.

  100
2 Өвөлжилтийн бэлтгэл сайн хангаж, газар дээр нь очиж шалган өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн комисст танилцуулах 8 сарын 25-ны өдрийн дотор Сумдын Засаг дарга нар Сүмбэр сумын ЗДТГ- Хөдөөгийн багийн малчдад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай сумын Засаг даргын албан даалгаварыг гаргаж хүргүүлээд байна. Мөн малчдын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах зорилгоор хөдөөгийн багууд дээр ажлын хэсэг байгуулан 8 дугаар сарын 25-наас эхлэн айл өрхүүдээр ажиллахаар төлөвлөөд байна. Төв суурин газрын ААНэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээг 8 сарын 22-нд авч 8 сарын 25-наас эхлэн ажлын хэсэг явж шалгана.

Шивээговь сумын ЗДТГ- Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 96 арга хэмжээ төлөвлөсөн. Ажлын явц 40,2 хувьтай байна. Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар маршрутыг гарган 8-р сарын 20-ны өдрийн дотор малчин өрхөөр тойрох төлөвлөгөөтэй байна.

Баянтал сумын ЗДТГ- Сумын Засаг даргын  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах тухай 01 тоот албан даалгавар гарсны дагуу хэрэгжүүлж ажиллах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.  Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу засварын ажлууд  хийгдэж байна. Энэхүү ажлын хүрээнд Эмнэлэг цонхны шил солих, мөн лабораторийн өрөөний засварыг хийж дуусган цагаан хорхой болон шээсний шинжилгээг авахад бэлэн болгоод байна.  ЗДТГазрын албан хаагчдын зарим өрөөнүүдийн  их засварын ажил хийгдэж  дуусаад байна. Сургууль, Цэцэрлэг нь гадна болон дотор тохижолт, цэвэрлэгээ үйлчилгээний ажил, подволын шугамын засварын ажлууд хийгдэж дуусаад байна. Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн жилийн өвс, тэжээл зарж борлуулсаны мөнгийг малчдаас хураан авч төвлөрүүлэн одоогийн байдлаар 6.118.500 төгрөгийг ЗДТГ-ын дансанд төвлөрүүлсэн  байна.

 70
3 Нүүдэлчин монгол соёлын биет бус өвийн их наадамд оролцох 8 сарын 10-ны өдрөөс 8 сарын 12 Боловсрол, соёл, урлагийн газар Монголын үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ‘’Нүүдэлчин Монгол-2018’’ наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам 2018 оны 08 сарын 10-12-ны өдрүүдэд Хүй 7 худагт зохион байгуулагдлаа. Наадамд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 700 гаруй ардын авьяастан гар урчууд оролцсон ба манай аймаг Боржигин түмний түүх, соёл, ёс заншлыг харуулсан урлагийн тоглолт, биет болон биет бус өвөө сурталчилан ажилттай оролцлоо. Соёлын биет бус өвийн 5 ай савийн хүрээнд нийт 17 ардын авьяастан гар урчууд оролцож Эх хэл, түүгээр илэрхийлэгдэх аман уламжлал, бусад илэрхийллүүд төрлийн Онцгой авьяастанаар Баянтал сумын ардын авьяастан Д.САМДАНБАЗАР, Язгуур урлаг тоглон үзүүлэх илэрхийллүүд, уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн өвлөн уламжлагаар Баянтал сумын ардын авьяастан Г.АРИЛД, Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан Онцгой өвлөн уламжлагчаар Сүмбэр сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Д.ЦОГБАДРАХ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналаар шагнуулсан бол Уламжлалт гар урлалын төрөлд дурсгалын медиалаар Сүмбэр сумын иргэн О.БАТХИШИГ, Д.ОТГОНГЭРЭЛ нар тус тус шалгарлаа. Монгол улсын засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Баянтал сумын ардын авьяастан Д.САМДАНБАЗАР, Тэргүүний ардын авьяастан цол тэмдэгээр Шивээговь сумын ардын авьяастан Б.БАТСАЙХАН, Д.ТӨРБОЛД, БСУШЯ-ны “Жуух бичиг”-ээр Сүмбэр сумын иргэн Д.ОТГОНГЭРЭЛ, Л.ПҮРЭВСҮРЭН нар тус тус шагнагдсан. “Нүүдэлчин Монгол-2018” наадам Хүй долоон худагт хүрээнд зохион байгуулагдсан. Үндэсний спортын VI их наадамд манай аймгаас 40 гаруй тамирчин оролцож 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Үндэсний  бөхийн аймгийн цолтнуудын ангилалд Сүмбэр сумын харъяат, “Тэс сүмбэр” ХХК, Кюкшүзан хөгжил сангийн бөх аймгийн арслан Э.МӨНХБААТАР мөнгөн медаль, нийтийн монгол бөхийн ангилалд Н.ПҮРЭВДАВАА 5-р байр, Үндэсний сурын хана харваанд Сүмбэр сумын харъяат, 1-р сургуулийн багш Х.МӨНХЗОЛБОО хүрэл медаль хүртэж “Спортын мастер” цолны болзол хангасан бол залуу харваач Г.БАТБААТАР 30 оноогоор “Спортын дэд мастер” цолны болзол хангалаа. Мөн спортын мастер Б.ЦЭРЭНДАШ БСШУС-ын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдлаа. 100
4 Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний зөвлөгөөнд оролцох 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хүнс хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо Хөдөө аж ахуйн  хоршоологчдын улсын зөвлөгөөнд нийт 21 аймгийн 9 дүүргээс 200 гаруй хоршоологч оролцсон. Тус зөвлөгөөнд манай аймгаас Сүмбэр сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн, аймгийн хоршоологчдын холбооны нарийн бичгийн дарга Б.Сувдшүрэн, Шивээговь сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн Ж.Сүнжидмаа, Оорцог элгэн хоршооноос 3, Дэвжих таван эрдэнэ хоршооноос 2, Тэвшийн хажуу ус хоршооноос 2, Сүмбэр Айраг хоршооноос 1,  нийт 10 төлөөлөгч хөтөлбөрийн дагуу оролцож, Сэлэнгэ аймгийн төв болон сумдын хоршоодын үйл ажиллагаатай танилцан туршлага солилцон 3 хоног ажилласан. Тус үйл ажиллаагаанд манай аймгийн хоршоологчид махан бүтээгдэхүүн, гар хивс, даршилсан хөмүүл зэрэг бүтээгдэхүүнээр оролцсон. 100
5 Ээлжийн амралттай байгаа байгууллагын дарга нарыг ажилд нь оруулах 8 сарын 25- ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Сүмбэр сумын Засаг дарга, Баянтал сумын Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, Сум дундын ойн ангийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Нийтийн номын сангийн дарга, Ус-Ду ОНӨҮГазрын дарга, Талын илч ОНӨҮГазрын дарга нар ажилдаа орсон байна. Шивээговь сумын Засаг дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Биеийн тамир спортын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар болон бусад байгууллагын дарга нар ээлжийн амралттай байна.  30
6 Аймаг, орон нутагт гол усны гамшгаас хамгаалах аврах ажиллагаа явуулахтай холбогдох мэдээлэл, саналыг бэлтгэн танилцуулах; 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ОБГ, Сумдын Засаг дарга нар Сүмбэр сумын ЗДТГ –Үер усны аюулаас хамгаалах талаар сэрэмжлүүлэг гарган цахим сүлжээ болон орон нутгийн телевизээр иргэдэд анхааруулга өгсөн. Уулзварын гол, Хүрийн ногооны орчимд үер усны аюулаас сэрэмжлүүлэх самбар байршуулсан.

Шивээговь сумын ЗДТГ, Онцгой байдлын газар- Хаялага нуурын эрэг дагуу үеэр уснаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны самбар хийлгэхээр “Оц хийц” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.

Баянтал  сумын ЗДТГ- Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан учирч болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлэн сумын ард иргэдэд зарлал мэдээллээр малчдад утсаар холбогдон танилцуулсан.

70
7. Биелэлтийн дундаж хувь  78,3

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us