ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид төрийн дээд шагналаар шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа.

Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ, нүдний их эмч Б.Мөнхбаяр, мэс заслын их эмч Д.Наранбаатар, УБТЗ-ын Чойр өртөөний эмнэлгийн салбарын эрхлэгч Б.Одончимэг, нэгдсэн эмнэлгийн сувилагч Ч.Батцэцэг нарыг ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ медиалаар шагнасан байна.

Шагнал авсан нэгдсэн эмнэлгийн эмч ажилчиддаа баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us