Үндэсний спортын VI их наадамд амжилттай оролцоо

51

Монголын үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ‘’Нүүдэлчин Монгол-2018’’ наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам 2018 оны 08 сарын 10-12-ны өдрүүдэд Хүй 7 худагт зохион байгуулагдлаа. Наадамд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 700 гаруй ардын авьяастан гар урчууд оролцсон ба манай аймаг Боржигин түмний түүх, соёл, ёс заншлыг харуулсан урлагийн тоглолт, биет болон биет бус өвөө сурталчилан ажилттай оролцлоо. Соёлын биет бус өвийн 5 ай савийн хүрээнд нийт 17 ардын авьяастан гар урчууд оролцож Эх хэл, түүгээр илэрхийлэгдэх аман уламжлал, бусад илэрхийллүүд төрлийн Онцгой авьяастанаар Баянтал сумын ардын авьяастан Д.САМДАНБАЗАР, Язгуур урлаг тоглон үзүүлэх илэрхийллүүд, уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн өвлөн уламжлагаар Баянтал сумын ардын авьяастан Г.АРИЛД, Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан Онцгой өвлөн уламжлагчаар Сүмбэр сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Д.ЦОГБАДРАХ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналаар шагнуулсан бол Уламжлалт гар урлалын төрөлд дурсгалын медиалаар Сүмбэр сумын иргэн О.БАТХИШИГ, Д.ОТГОНГЭРЭЛ нар тус тус шалгарлаа.
Монгол улсын засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Баянтал сумын ардын авьяастан Д.САМДАНБАЗАР, Тэргүүний ардын авьяастан цол тэмдэгээр Шивээговь сумын ардын авьяастан Б.БАТСАЙХАН, Д.ТӨРБОЛД, БСУШЯ-ны “Жуух бичиг”-ээр Сүмбэр сумбэр сумын иргэн Д.ОТГОНГЭРЭЛ, Л.ПҮРЭВСҮРЭН нар тус тус шагнагдсан байна.

39270860_1847225578701964_8189089078130507776_o 39266635_1847224405368748_7246801810625658880_o 39262838_1847225385368650_8252984640873168896_o 39262773_1847226388701883_7898018173817978880_o 39245306_1847226312035224_9174404852720074752_n 39229143_1847224355368753_946430862973468672_o 39227299_1847226152035240_6708828603859075072_o 39223064_1847224312035424_3175911243449892864_o 39210692_1847226038701918_6693597898208182272_o 39208412_1847225845368604_5510721526447472640_o 39203122_1847226138701908_7232460150320136192_o 39200163_1847226025368586_6024212874166009856_o 39200134_1847226428701879_8226736931791175680_n 39195302_1847225435368645_539029042871926784_n 39177625_1847226052035250_5766881051087470592_o 37536055_1847225758701946_256767253922447360_o 37161095_1847226115368577_7655890058225909760_o