ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 07 дугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

 

2018 оны 08 дугаар сарын 08

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүү

лэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Найрамдал хотхоны гэрэлтүүлгийг бүрэн асаах, борооны ус, үлийн цагаан оготно болон бусад шалтгаанаар эвдэрсэн явган замыг засварлах, автозам дээр тогтсон борооны усыг зайлуулах суваг, шуудуу гаргах ажлыг зохион байгуулах.

Автозамыг нөхөх ажлыг шуурхай дуусгах;

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазар “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазар- Найрамдал хотхоны гэрэлтүүлгийг бүрэн асаах ажлыг “ЭС ЖИ ЭМ” ХХК-ний техникийг ашиглан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд хийгдэж дуусна.

Аймгийн төвийн доторх автозамын эвдрэл гэмтлийг засч нөхөөс тавих ажил бороо орж замын доод хөрс норсны улмаас удаашралтай явагдаж байна. 2-р сургуулийн дэргэдэх баруун эргэлтийн  замын нөхөлтийн ажил хийгдэж байна. 8-р сарын 14-ний өдөр хийгдэж дууссан байна.

 70
2 Аймгийн хэмжээний бүх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, үр дүнг тайлагнах; 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Бүх байгууллагууд, Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг сумдын ЗДТГ, 11 байгууллага, Ус-Ду ОНӨААТҮГазар, Талын –Илч ОНӨААТҮГазар зэрэг байгууллагууд ирүүлсэн байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг төлөвлөгөө ирүүлсэн.

Сүмбэр  сумын ЗДТГ- Сумын Засаг даргын 2018.07.18-ны А/137 дугаар захирамжаар сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ерөнхий төлөвлөгөөг 3 зорилт 25 арга хэмжээтэйгээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

Шивээговь сумын ЗДТГ- Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 96 арга хэмжээ төлөвлөсөн. Ажлын явц 40,2 хувьтай байна.

Баянтал сумын ЗДТГ- Албан байгууллагуудад сумын Засаг даргын 07 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар албан даалгаврыг хүргүүлсэн. Албан даалгаврын хүрээнд 4-р цэцэрлэг халаалтын шугамын засвар, Соёлын төв дотор засвар болон гадна хаяавчны ажил хийгдэж байна. Мөн Эрүүл мэндийн төв малчдын судалгааг гаргаж, товлолт ванциныг хийж байна.

Ус-Ду ОНӨААТҮГазар: 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөг 56 хувьтай хэрэгжүүлж байна.

Талын-Илч ОНӨААТҮГазар: Цэвэр усны 2 дугаар худгийн хаалт винтелүүдийг сольж, 154 дүгээр байрны үзельд засвар хийж байна. Мөн 1-р худгийн барилгыг оператор болон сахиулын байр болгохоор засварын ажлыг хийж байгаа бөгөөд уурын зуухны хойд талд зуухны сахиулын байр барих ажил эхэлсэн.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
3 Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар малчид болон мал бүхий иргэдэд чиглэл өгөх, бэлтгэл ажлыг чанартай хангуулах; 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуйн газарт 2018-2019 оны өвөл, хаврыг хохирол багатай даван туулахын тулд Засгийн газрын 2018 оны 218-р тогтоол, төлөвлөгөө, Говьсүмбэр аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө зэргийг үндэслэн байгууллагын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Засгийн газрын нөөц сангаас аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулж 10,0 сая төгрөг хуваарилагдсан бөгөөд малын өвс, тэжээл бэлтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн.

Малчид тариаланчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг идэвхжүүлэх зорилгоор Хадлан-2018, Гар тэжээл-2018, Худаг-2018 зэрэг болзолт уралдаануудыг зарласан.

 Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
4 2019 оны төсвийн төслийг бэлтгэн Сангийн яаманд хугацаанд нь хүргүүлэх.

Төсвийн төслийг бодитой тооцох, төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг судалж, танилцуулах.

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор СТСХ, бүх байгууллагууд Орон нутгийн төсвийн байгууллагуудаас 2019 оны төсвийн төслийг хүлээн авч, хянаж, боловсруулан Сангийн яаманд хянуулахад бэлэн болоод байна. Сангийн яаманд 8-р сарын 9-17-ны өдрүүдэд хянуулна. 70
5 Аймаг, орон нутагт хөрөнгө оруулалтыг татаж ирэхэд санал, санаачлага гарган, идэвхитэй ажиллах; Төрийн байгууллагууд Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон  төсөл хөтөлбөрт хамрагдах ажлын саналаа УИХ-н гишүүн, салбарын яамд, ерөнхий газартаа байгууллагын удирдлагууд саналаа хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 6  байгууллага саналаа хүргүүлсэн. Үүнд: ОБГ, ТХ, БТСГ, УЦУОШТ, МХГ, БОАЖГ, ХХҮГ. Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
6 Аймаг, орон нутагт гол усны гамшгаас хамгаалах аврах ажиллагаа явуулахтай холбогдох мэдээлэл, саналыг бэлтгэн танилцуулах; 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ОБГ, Сумдын Засаг дарга нар Онцгой байдлын газраас босоо тэнхлэгийн авто замын 16 дугаар зөрлөгөөс 22 дугаар зөрлөг хүртэлх замд үер ус зайлуулах хоолойд үзлэг шалгалт хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Сүмбэр сумын ЗДТГ –Үер усны аюулаас хамгаалах талаар сэрэмжлүүлэг гарган цахим сүлжээ болон орон нутгийн телевизээр иргэдэд анхааруулга өгсөн. Уулзварын гол, Хүрийн ногооны орчимд үер усны аюулаас сэрэмжлүүлэх самбар байршуулсан.

Шивээговь сумын ЗДТГ, Онцгой байдлын газар- Хаялага нуурын эрэг дагуу үеэр уснаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны самбар байршуулахаар ажиллаж байна.

Баянтал  сумын ЗДТГ-Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан учирч болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлэн сумын ард иргэдэд зарлал мэдээллээр малчдад утсаар холбогдон танилцуулсан.

 Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
7. Биелэлтийн дундаж хувь  70

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us