ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай ажиллалаа

2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 цаг 40 минутанд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Дорноговь аймгийн Айраг сумын нутагт суудлын галт тэрэг замаас гарч осолдож олон хүн бэртэж гэмтсэн, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид тусламж үзүүлж байгаа боловч нэмэлт хүч хэрэгтэй байна гэсэн дуудлага ирсэний дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын 3, Нэгдсэн эмнэлгийн 44, Шивээговь сумын эрүүл мэндийн төвийн 6, Баянтал сумын эрүүл мэндийн төвийн 4, Сүмбэр сумын Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн 10, төмөр замын их эмчийн салбарын 2 эмч, эмнэлгийн ажиллагсад, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ахлуулсан гэмтлийн 2 эмч, Дорноговь аймгийн төмөр замын эмнэлгийн 2, Айраг сумын төмөр зам, сумын эрүүл мэндийн төвийн 7, Олон овоо багийн -1 эмч эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэн, нийт 79 хүний бүрэлдэхүүнтэй баг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Төмөр замын Чойр өртөөн дээр 3 галт тэрэгнээс 320 зорчигчид эрэмбэлэн ангилалт үзлэг хийж шаардлагатай 104 хүнийг нэгдсэн эмнэлэгт хүргэн зохих ёсны эмчилгээ оношлогоонд хамруулж, хүнд гэмтэлтэй 2 хүнийг газар дээр нь шуурхай арга хэмжээ авч анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн байна.  Жирэмсэн 3 эх байсан бие байдал хэвийн байсан.

Хүний нөөц, эм тарианы дутагдалгүй Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв эмнэлгүүдээс зөвлөгөө зөвлөмжийг авч, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжилийн хяналтын газар, Төмөр замын Чойр зангилаа зэрэг байгуулагуудтай  хамтран ажиллалаа.

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас байгалийн онц аюултай гамшигийн үед мэргэжилийн өндөр ур чадвар гарган ажилласан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэцэгмаа, мэдээгүйжүүлэлтийн их эмч Ц.Янжмаа, мэдрэлийн их эмч С.Уранцэцэг, ЭХО, рентгений их эмч А.Оюунцэцэг, мэдээгүйжүүлэлтийн сувилагч М.Мариймаа, мэс заслын сувилагч Ч.Долгордулам нарыг Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдгээр, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Болдбаатар, чих, хамар, хоолойн их эмч Г.Солонготуяа, хүүхдийн их эмч Б.Одцэцэг, сувилагч Г.Ганхуяг, үйлчлэгч Х.Баярсайхан нарыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар,  Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн их эмч Э.Оюун-Эрдэнэ, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн их эмч Б.Цэцэгчимэг, сувилагч Долгорханд, сувилагч Байгальмаа, жолооч Ж.Эрдэнэтогтох нарыг Эрүүл мэндийн яамны жуух бичгээр тус тус шагнаж урамшууллаа.

Мэргэжлийн ур чадвар гарган, эмчийн тангаргаа нэр төртэйгөөр биелүүлэн хариуцлагатай ажилласан аймгийн Эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, ажилтан, албан хаагчид, шагнал авсан эмч, эмнэлгийн ажилчиддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс хүсэн ерөөе.

39169741_286447505466084_7010146342362152960_n 39208466_2139632076251748_8028122040407949312_n 39223204_705198723155693_2090907409609392128_n 39227118_2224189561147086_247566660880302080_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us