ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

      2018.06.28                                                                                                Чойр хот

         2018 онд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан Улсын Их хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэр, заавар журам, Салбар зөвлөлийн ажиллах журмаар хүлээсэн чиг үүрэг, эрхийн хүрээнд салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, арга хэмжээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

         “Хариуцлага- Үр дүнгийн жил”-ийн  зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг ханган, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлж, үр дүнд чиглэсэн төрийн албыг бүрдүүлэх, төрийн албаны шинэтгэлийг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн удирдах албан тушаалтны манлайллыг дээшлүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хангуулахад мэргэжил арга зүйн зөвлөлгөө, удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, стратегийг тодорхойлж, түүний хэрэгжилтийг зохион байгуулсан ажил, үр дүн

            Салбар зөвлөл нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс баталсан дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөн, Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги болон төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, төрийн албан хаагчдыг ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж, нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар уламжлах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилуулах зэрэг ажлыг хууль, журмын хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

Мөн төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг 2018 оны 06 дугаар тогтоолоор батлан, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хариуцуулан ажиллаж байна.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн

            “Хуулийн хэрэгжилт, хариуцлага, үр дүнгийн жил”-ийн  зорилтын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 51 арга хэмжээтэй төлөвлөн, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 07 дугаар тогтоолоор баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хагас жилийн байдлаар 70.2 хувьтай байна.

  1. Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт тооцсон байдал, хуралдааны тэмдэглэлийг албажуулсан байдал

            Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл 2018 оны хагас жилд 9 удаа хуралдаж, 21 асуудлыг шийвэрлэн, тухай бүр хуралдааны тэмдэглэлийг үйлдэн баталгаажуулж байна. Салбар зөвлөлийн хуралдааны шийдвэр, тогтоолын биелэлт 95.2 хувьтай байна.

  1. Орон нутаг, салбарын хэмжээнд хууль журам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх болон бүрэн эрхт хамаарах асуудлаар арга зүйн зөвлөмж өгсөн байдал, үр дүн

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллагууд, Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль журмын дагуу төрийн жинхэнэ албаны болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны болон төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тухай Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай албан бичгээр чиглэл хүргүүлэн ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр тогтоолоор 8 байгууллагын 16 төрийн жинхэнэ албан хаагчдад зэрэг дэв шинээр олгох, нэмэгдүүлэхээр саналыг уламжилж аймгийн Засаг даргын 2018 оны А/19 дүгээр захирамжаар зэрэг дэв олгосон.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн2018 оны 08 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд орж буй 6 албан хаагчийг тангараг өргүүлэхээр саналыг уламжилж аймгийн Засаг даргын 2018 оны А/129 дүгээр захирамжаар шийдвэрлүүлж, тангараг өргүүллээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх 20 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дотоод журмын хэрэгжилт, хүний нөөцтэй холбоотой гаргасан тушаал, шийдвэрийн үндэслэл, ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээг үнэлсэн байдалтай танилцан, зөвлөмж өгч ажилласан.

  1. Орон нутаг, салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал, үр дүн

Аймгийн Засаг даргын дэргэдэх 20 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрын хэмжээнд хууль, журам, заавар, төрйн албаны стандартын хэрэгжилтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран хяналт, шинжилгээ-үнэлгээ хийлээ. Тус ажлын хүрээнд дээрх байгууллагуудын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, тушаал, шийдвэрийн төлөвлөлт, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ байгуулсан болон дүгнэсэн байдал, хүний нөөцийг бүрдүүлэх, сул орон тоог хууль, журмын дагуу нөхөж байгаа эсэх, албан хаагчдын хувийн хэрэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дотоод журмын хэрэгжилт, Төрийн албан хаагчийн сургалт, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилт, Ёс зүйн хорооны үйл ажиллагаа зэрэгт хналт-шинжилгээ үнэлгээ хийн, зөвлөмж өгч ажиллалаа.

Сул орон тооны захиалга ирүүлэх ажлын хүрээнд томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн удирдах албан тушаалтны 7, төрийн жинхэнэ албаны 40, нийт 47 ажлын байрны тодорхойлолтыг хянаж, хууль, тогтоомжийн шаардлагыг хангуулан 18 сул орон тоог нийтэд зарлаж, төрийн жинхэнэ албаны шалгалтыг 1 удаа, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2, төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 1 ажлын байранд тус тус зохион байгуулсан.

  1. Төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүн. Төрийн албан хаагчийг давтан сургах хэрэгцээг судлан хэрэгжүүлсэн ажил, үр дүн

Аймгийн Засаг даргын дэргэдэх 20 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрын хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх ажлын хүрээнд Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцан зөвлөмж өгч ажиллалаа. Байгууллагууд Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2017 оны жилийн эцсийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангаар  аймгийн хэмжээнд нийт 1340 төрийн албан хаагч ажиллаж байгаа ба байгууллагуудын дотоод сургалтыг нэгтгэж дүгнэвэл нийт 184 чиглэлээр дотоод сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 1123 төрийн албан хаагчийг хамруулсан.

2018 оны хагас жилийн байдлаар  зохион байгуулсан байгууллагын дотоод сургалтанд нийт албан хаагчдын давхардсан тоогоор авч үзвэл 83.8 хувь нь хамрагдсан байна.

Давхардсан тоогоор 15 албан хаагчийг гадаад улсад богино хугацааны сургалтанд хамруулж, 4 албан хаагчийг туршлага судлуулж, 2 албан хаагчийг гадаад улсад зохион байгуулагдсан уулзалт, зөвлөгөөнд оролцуулаад байна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны Зөвлөл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож,  чадавхижуулах зорилгоор “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтанд 261 төрийн албан хаагчийг хамруулж, “Төрийн албаны эрх зүйн шинэчлэл, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”-ын талаар мэдээлэл өгсөн.

  1. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлаар зохион байгуулсан ажил, үр дүн

Аймгийн Засаг даргын дэргэдэх 20 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрын хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх ажлын хүрээнд Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцан, зөвлөмж өгч ажиллалаа. Байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлсэн 287 төрийн албан хаагчийг шагнаж урамшуулж, Төрийн үйлчилгээний 133 ажилтанд ур чадварын нэмэгдэл олгож, 35 албан хаагчид ажилласан жилийн нэмэгдлийг шинээр олгож эхэлсэн байна. Аймгийн төсөвт байгууллагууд хагас жилийн байдлаар нийт 176.8 сая төгрөгийг хоол, унааны зардалд олгосон.

       Төрийн захиргааны 23 байгууллагаас 13 байгууллага ажилчдаасаа ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа авч, судалгааны дүнд үндэслэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн 16 байгууллагын 528 албан хаагч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нь 88.0 хувийг эзэж байна.

  1. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

Төрийн жинхэнэ албаны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 3 ажлын байранд нээлттэй зарлахаар зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn 8 аймгийн албан ёсны www.govisumber.gov.mn цахим хуудас, Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудын мэдээллийн самбарт ил тод байршуулсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус шалгалтын үйл явцыг телекамераар хянаж, аймгийн Авлигатай тэмцэх зөвлөлөөс хяналт тавин ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянах боломжийг бүрдүүлсэн.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын ярилцлагын асуултыг шинэчлэн холбогдох зааврын дагуу хэсэг тус бүрт 20, нийт 100 асуултын сан үүсгээд байна.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын 2, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 2, нийт 4 ажлын байранд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд саналаа хүргүүлээд байна.

  1. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

            Төрийн байгууллагуудаас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалгыг 2 удаа авч, 15 ажлын байрны зарыг нээлттэй зарлуулан, Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулж, дүн мэдээг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн, 2018 оны 10 дугаар тогтоол, холбогдох баримт бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн шийдвэрлүүлсэн. Тус шалгалтын үр дүнд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 47 дугаар тогтоолоор 3 иргэнийг нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн бөгөөд 2 ажлын байр нөхөгдөж, 1 ажлын байранд нэр дэвшсэн иргэн томилогдохоос татгалзаад байна.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зохион байгуулахад ил тод байдлыг ханган зар мэдээг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, аймгийн албан ёсны цахим хуудас www.govisumber.gov.mn , аймгийн Засаг даргын Тамгын газрын болон холбогдох байгууллагуудын мэдээллийн самбарт байршуулсан.

Шалгалтын үйл явцыг иргэдэд ил тод байлгах үүднээс телекамер ашиглан, гадна талбайд иргэд хянах боломжийг бүрдүүлэн дэлгэцээр харуулан ажилласан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ярилцлагын асуултуудыг шинэчлэн 5 чиглэлээр нийт 120 асуултын сан үүсгэсэн.

         Шалгалтын тайлан, илтгэх хуудас, мэдээ, мэдээллийг журамд заасан хугацаанд Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байна. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2017 оны  65, 84, 117 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  1. Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг 2 ажлын байранд зохион байгуулсан боловч сул ажлын байр нөхөгдөөгүй. Одоогоор төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн санд бүртгэлтэй иргэн байхгүй байна.

  1. Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал

            2018 онд Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 15 сул орон тоог нөхөхөөр зарлан 3 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэдийн нөөцөд 34 иргэн бүртгэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 23.3, 23.4-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийг нөөцөд хагас жилийн байдлаар шинээр 7 иргэн шинээр бүртгэж, нийт 32 иргэн бүртгэлтэй байна.

Хагас жилийн байдлаар 8 байгууллагад нөөцийн сангаар үйлчилж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд нөөцөд бүртгэлтэй 1 иргэний шалгалтын эх материал, холбогдох баримт бичгийг шилжүүлэн, 7 иргэнийг нөөцөөс нэр дэвшүүлэн, сул орон тоог нөхөөд байна.

  1. Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг мэргэшлийн удирдлагаар хангаж, үр дүнг тооцсон байдал

         Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журам ”-ын дагуу Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажилд хяналт тавин, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Үүний хүрээнд аймгийн Засаг даргаас Засаг даргын дэргэдэх харьяа газар, хэлтэс, агентлагийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээг 2018 оны 02 дугаар сард зохион байгуулсан.

Аймгийн Засаг даргын дэргэдэх 20 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрын хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран хяналт, шинжилгээ-үнэлгээ хийж, хагас жилээр үр дүнгийн гэрээг үнэлэх ажил хийгдэж байна. Төсвийн шууд захирагч, менежрүүдэд төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, үнэлж дүгнэх чиглэлээр зөвлөгөө өгөн ажиллаж байна. “Хариуцлагын жил”-ийн хүрээнд Төсвийн шууд захирагч нарт хагас, бүтэн жилээр үр дүнгийн гэрээг дүгнэх үүрэг өгөгдсөн. Төрийн захиргааны 23 байгууллагын хүрээнд үр дүнгийн гэрээг заавар, журмын дагуу байгуулж, дүгнэж хэвшсэн.

Аймгийн Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн шинжээч А.Амармэнд “Төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх” сэдвээр сургалт хийсэн.

  1. Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлаар зөвлөгөө өгч ажилласан байдал, үр дүн

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 10 байгууллага дээр ёс зүйн хороо ажиллаж байна. Ёс зүйн хорооны гишүүдийг чадавхижуулах чиглэлээр байгууллагуудын ёс зүйн хороонд ажилладаг 43 албан хаагчийг Аймгийн Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтад хамруулсан.

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хорооноос Хагас жилийн байдлаар 3 удаагийн сургалт зохион байгуулж, 62 албан хаагчийг хамруулж, 1 ёс зүйн зөрчлийг хянан, эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлсэн байна.

         Аймгийн ёс зүйн зөрчлийн тайлан, мэдээг хагас жилийн байдлаар гарган Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны хагас жилийн хэрэгжилтийн тайлангийн хамт Төрийн албаны зөвлөлд хүргүүлэв.

  1. Өргөдөл, гомдол, маргаан, ёс зүйн зөрчлийн шийдвэрлэлт, үр дүн, түүний мэдээг хагас, бүтэн жилээр ирүүлсэн байдал

Хагас жилийн байдлаар 2017 оны 12 дугаар сард 2 иргэнээс ирүүлсэн маргаан, Төрийн албаны зөвлөлөөс шилжүүлсэн 2 өргөдөл, гомдлыг хянан, шийдвэрлэж хариуг тус тус хүргүүлээд байна.

Хагас жилийн байдлаар Төрийн албаны зөвлөлөөс шилжин ирсэн 2 өргөдөл, гомдлыг ангилбал төрийн улс төрийн албан тушаалтнаас 1, иргэнээс 1 өргөдөл, гомдол ирүүлсэн бөгөөд .Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, ёс зүйн талаар 1, албан тушаалд томилохгүй байгаа тухай 1 байна. Үүнээс Төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, ёс зүйн асуудлаар гаргасан өргөдлийг  Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс хянан шалгах комисс томилон шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлд хариуг хүргүүллээ. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 100 хувь байна.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй байдал, үйл ажиллагааг сурталчилсан байдал, үр дүн

            www.govisumber.gov.mn цахим хуудсанд салбар зөвлөлийн үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг тогтмол байршуулж байна. Хагас жилийн байдлаар Салбар зөвлөлийн хуралдаан, сул орон тооны мэргэшлийн шалгалтын зар, үр дүн, зохион байгуулсан сургалтын талаарх мэдээ, мэдээллийг байршуулсан.

Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn , аймгийн албан ёсны www.govisumber.gov.mn  цахим хуудсуудаар төрийн албаны сул орон тооны захиалга, зар, сонгон шалгаруулалтын мэдээллийг байршуулж байна. 2018 оны эхний хагас жилд 1 удаа зарласан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зар, үр дүн, шийдвэрийг холбогдох цахим хуудаснуудад байршуулсан.

Аймгийн Залуус ТВ-ээр орон нутгийн мэдээ, мэдээллийг нэвтрүүлэхээр “Мэдээллийн ил тод байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Тус телевизээр Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар 1, Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтын талаар 1 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн.

Мөн Монголын мэдээ сонингоор мэдээллийг хүргэн ажиллалаа. Тус сонинд төрийн албаны мэргэшлийн шалгалтын тухай болон Төрийн албаны нэгдсэн сургалтын мэдээллийг нийтлүүлж, 1000 хувийг иргэдэд хүргэсэн.

  1. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээ ирүүлсэн байдал

            Төрийн байгууллагуудын Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээ, мэдээллийг цахим санд бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт төрийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд 52 байгууллагын хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтан, албан хаагчид хамрагдсан.

2017 оны төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хуваарийн дагуу хүлээн авч, цахим санд бүртгэлжүүлэх ажлыг хугацаанд нь зохион байгуулсан.

2017 оны жилийн эцсийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хугацаанд нь хүргүүлж, нэгдсэн санд бүртгэсэн бөгөөд УТ 22, АА 17, ТЗ 202, ТТ 229, ТҮ 870, нийт 1340 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 895 төрийн албан хаагч буюу 66,8 хувь нь 3 болон түүнээс дээш жил тухайн байгууллагадаа тогтвортой ажиллаж байна.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар хэрэгжүүлсэн шинэлэг ажил, үр дүн

         Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хуралдааныг дэгийн дагуу тогтмол зохион байгуулж, салбар зөвлөлийн гишүүдийг үйл ажиллагаанд бүрэн оролцуулахад анхааран ажиллаж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлан, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр хариуцуулан ажиллаж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчдын мэдлэг, мэдээлэл, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр уралдаан, тэмцээнийг 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоод 3 хүртэл жилийн хугацаанд ажиллаж байгаа албан хаагчдад чиглэсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар олон нийтийн /иргэдийн/ үнэлгээ

      Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй хамтран 3 дугаар улиралд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

  1. Салбар зөвлөлийн хагас, бүтэн жилийн тайлан ирүүлсэн байдал

            Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр хагас жилийн үйл ажиллагааны тайланг, ёс зүйн зөрчлийн тайлан, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн маргааны  мэдээг, өргөдөл, гомдлын мэдээг тус тус хүргүүлэв.

  1. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг, даалгаврын биелэлт

         Төрийн албаны зөвлөлийн Хууль тогтоомж хэрэгжүүлэх тухай 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 135 дугаартай албан тоотын хүрээнд Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх алан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад зөрчил гаргахгүй байхад анхааран мэргэшлийн шалгалтанд нийслэл болон өөр аймаг, ороон нутгийн харьяалалтай иргэдийг бүргэх ажлыг зогсоосон. Мөн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр мэдээллийг хүргэн сул ажлын байранд шалгалт өгөөгүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилохгүй байх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгч ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 25 дугаартай албан бичгээр байгууллагын дарга нарт сул орон тоог хууль, журмын дагуу нөхөх, ажлын байрны тодорхойлолтыг журмын дагуу боловсруулж хянуулах, сул орон тооны захиалгыг тухай бүр ирүүлж нөхөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлийг өгөөд байна.

         Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 527 дугаартай албан бичгийн дагуу Иргэн Ч.Оргилын асуудлыг тодруулан, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Аюушжаваас тайлбар гаргуулан асуудлыг шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.

         Төрийн албаны зөвлөлийн Хууль хэрэгжүүлж, хариу ирүүлэх тухай 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 336 дугаартай албан бичгийн дагуу иргэн Ш.Шинэбаярын гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор комисс томилон нягтлан шалгаж, холбогдох талуудаас тайлбар гаргуулан, нотлох баримт бүрдүүлсний үндсэн дээр комиссын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр хариуг хүргүүллээ.

         Төрийн албаны зөвлөлийн Тайлан, мэдээ ирүүлэх тухай 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 687 дугаартай албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны эхний хагас жилийн тайлан, ёс зүйн зөрчлийн болон өргөдөл, гомдол, маргааны мэдээг цахим хуудсан байршуулсан хүснэгтийн дагуу гаргаж Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 06 сарын  28-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр хүргүүлэв.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                      Д.СОДНОМ

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us