Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэг ашиглалтанд орж, 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо

3053

Бидний хэлж заншсанаар Канад цэцэрлэг буюу Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн барилгын ажил дуусч, улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авлаа.

2012 оны онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Хялганат Нуга” ХХК цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн боловч улсын төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор санхүүжүүлэх боломжгүй болж 2014 онд барилгын ажлыг зогсоогоод байсан билээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч компаний зүгээс цэцэрлэгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэхээр ажилласны үр дүнд 2017 оны улсын төсвийн тодотголоор санхүүжилтийг шийдвэрлүүлж, барилгын ажлыг дуусгалаа.

Тус цэцэрлэг нь 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Сүмбэр сумын 2 дугаар багийн Шивээ-1,2,3, Чойр, Мөнх, Сүмбэр, Малхын эгнээ болон Сүмбэр сумын 1 дүгээр багийн Хорих, Тээвэрчдийн байр, Багш нарын байр, 2 дугаар сургууль орчмын айл өрхийн хүүхдүүдийг хамруулахаар ажиллаж байна.

IMGL4952 IMGL4949 IMGL4945 IMGL4935