ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шуурхай зөвлөгөөний мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

 

Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцох үүрэг бүхий 42 хүнээс ээлжийн амралттай 8 /аймгийн ЗДТГ-ын дарга, ХШДАХ-ийн дарга, НБХ-ийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Ойн ангийн дарга, Номын сангийн дарга, Цэргийн штбаын дарга/, албан томилолттой 3 /Орон нутгийн өмчийн газрын дарга, Боржигин өв Музейн захирал, Боржигин чуулгын дарга/, ирсэн  31, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 4 /Цагдаагийн хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Нэгдсэн эмнэлэгийн дарга, Политехникийн коллежийн захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Аймгийн Засаг даргын орлогчоос өгсөн үүрэг даалгавар:

Өгөх үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Өмнө удирдах ажилтны шуурхайгаас өгсөн үүргийг шуурхай биелүүлэх 8 сарын 20-ны өдрийн дотор Тохижилт сүмбэр ОНӨҮГ

Сумдын Засаг дарга нар

2 Өвөлжилтийн бэлтгэл сайн хангаж, газар дээр нь очиж шалган өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн комисст танилцуулах 8 сарын 25 Сумдын Засаг дарга нар
3 Нүүдэлчин монгол соёлын биет бус өвийн их наадамд оролцох 8 сарын 10-ны өдрөөс 8 сарын 12 Боловсрол, соёл, урлагийн газар
4 Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний зөвлөгөөнд оролцох 8 сарын 20 Хүнс хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо
5 Ээлжийн амралттай байгаа байгууллагын дарга нарыг ажилд нь оруулах 8 сарын 25 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us