ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 2018 ОНЫ 7 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

 

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2018 оны 7 дугаар сард 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 9 үүрэг, даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2018 оны 7 дугаар  6-8-ны өдрүүдэд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан 44, аймгийн заан 11, аймгийн харцага 22, аймгийн начин 44, сумын заан 117, залуу бөх 22, нийт 19 аймгийн 256 бөх барилдаж, аймгийн арслан, заан, харцага цолтон тус бүр 1, аймгийн начин цолтон 3 төрөн гарч, манай аймгаас аймгийн арслан Э.Мөнхбаатар 6, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн 5 даван шөвгөрч чимэг нэмж Б.Баясгалантөр аймгийн начин цолны болзол хангалаа.    Үндэсний сурын харваанд Монгол улсын Дархан мэргэн 1, Монгол улсын Гоц харваач 1, Монгол улсын Гарамгай харваач 1, Спортын мастeр 29, Спортын дэд мастeр 8, Монгол улсын Өсөх идэр мэргэн 1 нийт 7 аймгийн 105 өндөр чансаатай харваач оролцон өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Мөн 6 насны морь, эрлийз дунд, бага насны нийт 224 хурдан хүлэг морь уралдсанаас манай аймгийн уяачид 3 түрүү, 8 айраг хүртсэн амжилтыг үзүүлсэн. Шагайн харваанд 6 багийн 40 харваач оролцож, 4 төрөлд өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан.

Монгол Улсын төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Сүмбэр сумын 3 дугаар багийн өндөр настан Мэндийн Сэртэв Монгол Улсын гавъяат багш цол хүртэж, Говьсүмбэр аймгаас салбар, салбарын төлөөлөл 28 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

2017-2018 оны хичээлийн жилийн  элсэлтийн ерөнхий шалгалтын орос хэлний хичээлээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж,  элсэлтийн шалгалтад 800 оноо авсан Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн  сурагч Г.Сергей болон сурагчаа амжилттай бэлтгэсэн Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн  гадаад хэлний багш С.Эрдэнэчимэг нарт тус бүр 500.0 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг  гардуулан өглөө.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 7 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 2816826.0 мянган төгрөг, гүйцэтгэл 2899270.5 мянган төгрөг буюу 102.9 хувь, улсын төвлөрсөн төсөвт 1693810.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэл 1693810.0 мянган төгрөг буюу 100 хувь байна.

Татан буугдах хүсэлт гаргасан Чойр цогцолбор ХХК, БУШН ХХК-уудыг татварын хяналт шалгалтанд тус тус хамруулж, 560.0 мянган төгрөгийн зөрчилд 56.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 16.8 мянган төгрөгийн торгууль 10.0 мянган төгрөгийн алданги нийт 82.8 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Хяналт шалгалтаар үүссэн 33710.4 мянган төгрөгийн өрийг 100.0 хувь барагдуулж ажилласан.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 2470029.0 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 4834911.9 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэгт 197674.6 мянган төгрөг тус тус олгогдсон байна.

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр:

Төрөл 2017.07.24 2018.07.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэврийн дүн /мян.төг/
1 Өндөр настан 1484 2865915.5 1580 3426924.2 96
2 Тахир дутуу 329 451693.5 305 469720.2 -24
3 Тэжээгчээ алдсан 128 183464.7 120 208108.3 -8
4 Үйлдвэрийн осол 49 129409.1 52 140650.2 3
  Нийт дүн 1990 3630482.8 2057 4245402.9 6

 

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмж:

Төрөл 2017.07.24 2018.07.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян.төг/
1 ХЧТА тэтгэмж 975 76835.2 929 87645.1
2 ЖБА тэтгэмж 177 203606.0 240 310015.2
3 Оршуулга 54 54000.0 45 45000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 18 8487.3 28 32887.5
5 Ажилгүйдэл 111 192408.0 97 151739.0
  Нийт дүн 1335 535336.5 1339 627286.8

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.07.24 2018.07.24
Шинээр 97 135
Мөнгө тушаасан 631 548
Тушаасан мөнгөн дүн /мян.төг/ 112558.4 110792.7

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

“Иргэдээ сонсъё” аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс хамтран “Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн тухай ойлголт”, “Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргах ажиллагаа, гомдол гаргах боломж”, “Зөрчлийн тухай хууль” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, Шивээговь сумын иргэд, “Шивээ-Овоо” ТӨХК-ийн нийт 62 иргэнийг хамруулав.

 Архивын ажлын чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1979-1981 оны 11 хадгаламжийн нэгжийн 959 хуудас баримтын 738 заалт 6129 хүний нэр, 733 байгууллагын нэр, 2314 газар зүйн нэр, нийт 893 хуудас баримтыг программд холбож  цахимжуулсан. Мөн 7 дугаар сард архивын баримтаас 9 иргэнд лавлагаа, мэдээллийг олгосон байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 75 айлын орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ойр орчмын гэр хорооллыг гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн 2040.0 мянган төгрөгөөр камержууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар ангийн даргын 2017 оны в/71, в/81 дүгээр тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу шинээр 9 хоригдлыг хүлээн авч сургалтын хөтөлбөрийн дагуу 9 сэдвээр, суллагдах хугацаа дөхсөн 65 хоригдолд хууль, эрх зүйн болон амьдрах ухааны сургалт зохион байгуулж, албадан сургалтанд 113 хоригдлыг тус тус хамруулав. Суллагдах хугацаа дөхсөн 65 хоригдлын ажил хайгчаар бүртгүүлэхээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт судалгааг хүргүүлэв.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -74
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -76
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 31
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 8
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 11
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -9
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -47
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -32
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -550

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 184
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 6
  • Гэрээний бүртгэл –  26
  • Барьцааны гэрээний бүртгэл – 143
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -4

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -3
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -65
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 18
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар 73-ыг олгож, нийт 1362 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 12 удаа оролцож, үүнээс хүний амь хохирсон хэргийн газрын үзлэгт 1, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 1, зам тээврийн ослын 5, бусад хэргийн газрын үзлэгт 5, цогцосны задлан шинжилгээнд 1 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 4, гутлын мөр 2, бусад ул мөр, эд мөрийн 10 баримт бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргав. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 176 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна. Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох 20 үзлэг хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 7, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 3, хөнгөн зэргийн гэмтэл 10 байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/178 дугаар тушаалын дагуу 2018 оны 7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Цагдаагийн хэлтсийн нийт бие, бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин ажиллаж, ард, иргэд ихээр цуглардаг” Сүмбэр Гарден” соёл амралтын хүрээлэн, Чойрын Богд уул, Хаялага нуурын орчмоор 3 чиглэлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Баянтал, Шивээговь сумдын нутаг дэвсгэрт тус тус хөдөлгөөнт эргүүл хийж өдөр бүр хуваарийн дагуу ажилласан. Мөн аймгийн баяр наадмын үеэр гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх зорилгоор 40 аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл, 130 эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөмж хүргүүлж ажиллалаа. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 907 жолоочид 22721.5 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, учирч болох зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Аймгийн хэмжээнд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар согтууруулах ундаа хэрэглэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдсоны улмаас нийт 404 хүн саатуулагдан, эрүүлжүүлэгдсэн бөгөөд харъяалах сум, багийн иргэдийнхээ согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, саатуулагдсан иргэдийн дунд тодорхой ажил зохион байгуулж ажиллах талаар сумдын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлэв.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Төлөвлөгөөт шалгалтыг 28, төлөвлөгөөт бус шалгалтыг 4, зөвлөн туслах үйлчилгээг 11 объектод тус тус явуулж, зөрчлийг арилгуулахаар 4 зөвлөмж, 7 албан шаардлага, 6 акт, 6 дүгнэлтийг хүргүүлж ажиллалаа. 2018 оны 7 дугаар сарын 2, 7, 8, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Баянтал, Шивээговь сумдын баяр наадам болон аймгийн баяр наадмыг угтан нийтийн хоолны 30 гэр, ил задгай 1 шорлог, хүнсний худалдаа үйлчилгээний 11 цэгийг хамруулан хяналт шалгалтыг зохион байгуулав. Хяналтын явцад хоол үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хүнсий зориулалтын бус сав баглаа, боодол, газрын ариун цэвэр, түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, баталгаажилт, тосны чанар, галын аюулгүй байдалтай холбоотой 36 зөрчил илрүүлэн, зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан. Баяр наадмын өдрүүдээр хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар бүртгэгдээгүй болно.

Баянтал сумын наадамд 78 морийг 48 хүүхэд, аймгийн баяр наадамд 260 хурдан морийг 97 хүүхэд унаж уралдсанаас, 1 хүүхэд уралдааны явцад мориноос унасан, ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй.

Эрүүл мэндийн сайдын “Осол гэмтлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 04 дүгээр албан даалгаврын хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан эрчим хүч хэрэглэгч 47 иргэн8 аж ахуй нэгж8 байгууллагуудыг хамруулан Багануур зуун өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбартай хамтарсан үзлэг шалгалтыг 7 дугаар сарын 19-ны өдрөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулж, зөрчилтэй 14 аж ахуйн нэгж, байгууллага иргэнд хугацаатай албан шаардлага өгч ажиллав.

Улсын байцаагчдаас болон ААНБ, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 11, хүнсний бүтээгдэхүүний 9, арчдасын 20 сорьцонд 2-9 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг сорьц 2 илэрсэн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр: 2017-2018 оны хичээлийн жилд Улсын их, дээд сургууль 416, хувийн их, дээд сургууль 956, нийт 1372 хуваарь ирсэн. Оюутан элсүүлэх журмын дагуу нийт 226 элсэгч бүртгүүлж, 117 суралцагч хуваарь сонголт хийж, МУИС-д онлайнаар 17 элсэгч бүртгүүлж, 92 суралцагч энэ жил хуваарь сонголт хийгээгүй  болно.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Аймгийн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр мэргэжлийн 11 байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр хяналт тавьж ажиллалаа. Баяр наадмын уралдааны үеэр 1 хүүхэд мориноос унаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

¯ç¿¿ëýëò 2017 îíû 07 дугаар сар 2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар
Òºðñºí ýõ 233 267
Ãýðèéí òºðºëò 0 0
Àìüд òºðñºí õ¿¿õýä 232 266
Àìüã¿é òºðºëò 1 1
Íàñ áàðàëò 51 32
Ýìíýëãèéí íàñ áàðàëò 5 5
Õîíîã áîëîîã¿é íàñ áàðàëò 5 1
0-1 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 2 0
1-5 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 3 0
Ýìíýëãýýñ ãàðñàí õ¿íèé òîî 2862 2399
Àìáóëàòîðèéí ¿çëýã 62238 58913
Õàëäâàðò ºâ÷èí 113 145

Үйл ажиллагааны талаар: Аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн ОУБ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран ‘’Эмзэг хүүхдүүдийн эрх ашгийг дээдлэе’’ төслийг  хэрэгжүүлж, төслийн хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-ын санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 3 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. “Элэг бүтэн Говьсүмбэр” төслийн хүрээнд “Омбол” эмийн компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эмчилгээнд хамрагдах шаардлагатай эрүүл мэндийн даатгалгүй 10 иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 1 жилийн төлбөрийг тус компаниас төллөө.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Налайх дүүрэгт зохион байгуулагдсан волейболын 15-16 насны олон хотын нээлттэй тэмцээнд эмэгтэй 26, эрэгтэй 13 баг оролцож П.Молор-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг мөнгө, Б.Болор ахлагчтай эмэгтэй баг 4-р байрт шалгарлаа. Усан спорт сургалтын төвөөр өссөн дүнгээр 729 иргэн үйлчлүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажилгүй болон ажил хайгч 60 иргэнийг шинээр бүртгэж, идэвхтэй ажил хайж байгаа бүртгэлтэй 58 иргэний мэдээллийг шинэчлэн бүртгэсэн. Ажил олгогч аж ахуй нэгж байгууллагаас сул ажлын байрны захиалга авч 7 иргэнийг байнгын, 10 иргэнийг түр ажлын байранд зуучиллаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдаж байгаа бүлгүүд 2017, 2018 онд хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан төсөл хэрэгжүүлэгчдийн гэрээний биелэлт, хүнсний ногоо тариалж байгаа тариалалтын явц нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

   /2018 оны 07 сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2018.01.01-2018.07.19
Хүн тоо Мөнгөн дүн/мян.төг/
1 Халамжийн тэтгэвэр 250 223819.8
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 262 112,474.8
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 281 84297.0
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламж  619 141583.5
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 58 15008.2
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 322 43118.7
7 Алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 5650.0
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1225 167060.0
9 Цалинтай ээжийн тэтгэмж 923 240150.0
10 Өрх толгойлсон эх эцгийн тэтгэмж 35 16720.0
11 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 6 2000.0
12 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 692 52003.1
Нийгмийн халамжийн сангийн дүн 4678 1103885.5

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар:  Баянтал сумын Тэрэгт, Их уул, Сүмбэр сумын Дулаан, Хөөт, Баянбулаг, Шар хад орчмоор  гандуу, Хэрлэн гол, Элгэн энгэр орчим, Сүмбэр сумын 5-р баг, 4-р баг, Шивээговь сумдын нутгаар гантай, зуншлага муу, гаднаас ирсэн отор нүүдэл байхгүй байна. Сүмбэр сумын Малх , Дулаанаар отор, нүүдэл хийж байна. Нийт нутгийн 80 гаруй хувь  гантай, 20 шахам хувь нь гандуу байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ихэнх хэсгээр хур тундас орж байгаа тул  зуншлага сайжрах төлөвтэй байна.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Вектор Ус дриллинг” ХХК-тай гэрээ байгуулан, инженерийн хийцтэй 2 худаг гаргах ажлыг эхлүүлсэн.

Аймгийн хэмжээнд 3 мал үржлийн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/69 дугаар тушаал, Мал эмнэлэг үржлийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаар тушаалын дагуу УТХО-аар 21000 малд ангилалт хийхээр гэрээ байгуулагдсан. Баянтал сум 5000, Сүмбэр сум 13000, Шивээговь сум 3000 мал ангилахаас 7 дугаар сарын 2-ны байдлаар нийт 12146 малд ангилалт хийж, 57.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

2018 оны 7 дугаар сарын байдлаар мал, амьтны ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 9 нэр төрлийн вакцинжуулалтанд 71.49 мян.тол мал, амьтан хамруулахаас 45.48 мян.тол хамруулж гүйцэтгэл 64.0 хувьтай байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний

үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 07 дугаар сарын үнийн  мэдээ.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/  
1 Үхрийн мах Ястай 8000 6000 +500
Цул 10000 9500 +750
2 Хонины мах Ястай 6500 5500 +500
Цул 7500 7500
3 Адууны мах Ястай 6800 5000
Цул 7000 7000 +500
4 Ямааны мах Ястай 5500 4500 +250
Цул 6500 6000 +500
5 Тахианы мах Гуя 7500 6000
Мөч 7200 6000
6 Лууван Монгол 2500 2300 +250
Хятад 1800 1500
7 Төмс Монгол 2200 1800 +150
Хятад 1200 1000
8 Байцаа Монгол 1500 1300 +100
Хятад    
9 Чинжүү Монгол    
Хятад 5000 4500
10 Манжин Монгол 4500 3500 +100
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 2000
Хятад 1500 1200 +150
12 Помидор Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол           6000 5000
14 Элсэн чихэр   2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шарслава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой    
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2500 2000 +250
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй    
18 Талх Чойр /Шивээ/ 3000  
19 Өндөг ОХУ 2600   +25
Монгол 1800 600 -25
20 Алтан тариан гурил Задгайдээд 450 370 +150
Задгай 1-р зэрэг 400 370 +50
Задгай 2-р зэрэг 1500 1500
Савлагдсан д/дээд 1200 1000
Савлагдсандээд 950 900 +150
Савлагдсан 1-р зэрэг 1800 1600 +150
Савлагдсан 2-р зэрэг 1800 1500 +50
21 Ургамлын тос Олейна 1300 1100
Алтан 1000 900
22 Гоймон Алейка 4800 4500
А/т савхан 3600 3500

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 2018 онд 217.5 сая төгрөгийн санхүүжилт тусгуулсанаас хагас жилийн байдлаар 87.1 сая төгрөг зарцуулсан бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд:

  1. Тусгай хамгаалалттай газар нутаг болон аялал жуулчлалын маршрутын дагуу түр буудаллах цэг байгуулах /ариун цэврийн байгууламж, хогийн сав байршуулах-аар “Алтан булаг уул” ХХК-тай гэрээ байгуулан ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.
  2. “Аймгийн биологийн олон янз байдал, амьтан ургамлын Фото зургийн цомог хийлгэх ажлыг “Боржигин нутгийн зураг” ХХК-тай гэрээ байгуулж, 70 хувьтай гүйцэтгэж байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны 6 сарын 14-ний өдрийн А/200 дугаар захирамжаар Уул уурхайн болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас үүдэлтэйгээр үүссэн хур болон туурь хог хаягдал, эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газрын тооллого судалгааны ажлыг зохион байгуулж байна.

Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын Байгалийн нөөц газрын ан амьтныг хамгаалах, унаган төрх алдагдахаас сэргийлж хоёр талаасаа орох замтай хэсгийг хааж хашаажуулан, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх болон зүй зохистой аялах талаар 4 мэдээллийн самбар байршууллаа.

Усан сан бүхий Хаялага нуур, Хүрийн ногоон нуур, Цоорхойн рашаан, Уулзварын гол зэрэг газруудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд осол аваараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий 6 самбар, тэмдэг, тэмдэглэгээг байршууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний талаар: 2018 оны 7 дугаар сарын 1, 2, 6-8, 10, 11, 14, 15, 17-20-ны өдрүүдэд бороо орж, нийт 24.6 мм тунадас буулаа. Салхи ихэнх өдрүүдэд 4-9 м/сек, борооны өмнө түр зуур ширүүссэн.  Агаарын дундаж температур 20.4 градус дулаан, хамгийн хүйтэн нь 9-ний шөнө 8.1 градус, хамгийн дулаан нь 5-ны өдөр 32.5 градус дулаан байсан.

Хөдөө аж ахуйн цаг уурын тойм мэдээгээр бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд. Бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хялганад залаалалтын үе шат явагдаж байна. 7 дугаар сарын 6-ны өдрөөс хойш ойр ойрхон бороо орж ургамлын ургалт сайжирч 7 дугаар сарын 18-ны өдрөөс ургамал дахин сэргэсэн. Ургамлын дундаж өндөр 6 см байна. Агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийн шинжилгээг хийхэд 7 дугаар сарын азотын давхар ислийн агууламж дундажаар 0.017 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дундажаар 0.010 мкг/м3 байгаа нь хүлцэх дээд агууламжаас хэтэрсэн ажиглалт байхгүй. Аймгийн төв цэвэрлэх байгууламжаас 6 дугаар сарын 18-ны өдөр орох цэгээс дээж авч ПИЧ, ЖБ, РН-метр зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Орох цэгийн шугам хагарч гарах цэгээс дээж аваагүй учир цэвэрлэгээний чанар гарах боломжгүй байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын даргын А/44 тоот тушаалын дагуу Сүмбэр Бороо -1 экспедицүүдийн бие бүрэлдэхүүн 2018 оны 7  дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулж 4 пуужингаар харвалт хийсний үр дүнд Баянтал сум, Сүмбэр суманд 1.7 мм, Баянтал суманд 0.5 мм, Шивээговь суманд 0.9 мм тунадас  бороо тус тус орлоо.

Тээвэр, авто замын талаар:Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 2545 тээврийн хэрэгсэл хамрагдсан.

Хот хооронд 4537 иргэн, сум хооронд 51 иргэн зорчиж, 200 ширхэг ачааны дагалдах хуудас, 655 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар:  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсээс 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программ хангамжийг хүлээлгэн өгснөөс хойш аймгийн хэмжээнд нийт 1864 өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээллийг нөхөн бүрдүүлсэн бөгөөд одоогийн байдлаар мэдээллийн санд 8750 бүртгэлийн мэдээлэл бүртгэж, үйл ажиллагаа 78.4 хувьтайгаар үнэлэгдсэн байна.

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 96.0 сая төгрөг буюу 72.7 хувийн биелэлттэй байна.

Захиалагчийн хяналтыг 5 барилга байгууламжид хэрэгжүүлж ажилласан бөгөөд Нийтийн эзэмшлийн 8, 15-р байрны гадна фасад дулаалгын ажил 85 хувь, Канад цэцэрлэгийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Сүмбэр сумын 1-р баг Нийтийн бие засах газар, зөөврийн хогийн сав суурилуулах ажлыг ашиглалтад хүлээн авсан, Сүмбэр сумын 3-р баг, “Найрамдал хотхон”-ны төвийн магистрал шугамын өргөтгөлийн ажил 80 хувь, Шивээговь сумын айл өрх, албан байгууллагын хаягжуулалтын ажил 90 хувьтай хийгдэж байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, аймгийн Үйлдвэрчний эвлэл хамтран Барилгын материал үйлдвэрлэлийн ОСО Констракшин ХХК-д хөдөлмөр хамгааллын чиглэлээр үзлэг шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг арилгах зөвлөмжийг хүргүүлээд байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: Аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 2978.3 сая төгрөгийн 37 худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөснөөс 2037.4 сая төгрөгийн 26 тендерийг 100 хувь цахимаар, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулсан ба 1835.6 сая төгрөгийн 19 бараа, ажил, үйлчилгээний гэрээг байгуулсан байна. Тендер үнэлэх шатанд 201.8 сая төгрөгийн 4 ажил, тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 940.8 сая төгрөгийн 11 бараа, ажил, үйлчилгээ, гэрээ байгуулах шатанд 3 ажил байна. Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны гүйцэтгэл 65 хувьтай байна.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, 8 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын баяр наадмыг 2018 оны 7 дугаар 2-ны өдөр зохион байгууллаа.

Боржигон сумдын АА-ийн бүлгүүдийн уулзалт, ярилцлагыг 2018 оны 7 дугаар 22-ны өдөр сарын  зохион байгуулж, 6 бүлгийн 75 иргэнийг хамруулсан.

СҮМБЭР СУМ: Сум хөгжүүлэх сангийн комиссын хурлаар төсөл нь дэмжигдсэн 7 иргэнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 111.0 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж, 2011-2016 онуудад сум хөгжүүлэх сангаас зээл авч хуваарийн дагуу төлж барагдуулаагүй болон хугацаа хэтрэлттэй байгаа зээлдэгчдийн мэдээллийг Монгол банкинд хүргүүлсэн.

Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын удирдлагуудтай уулзаж отор нүүдлийн талаар болон малчдыг отор хийх боломжоор хангах талаар санал, бодлоо хуваалцан, тохиролцоонд хүрэв. Тус ажлын хэсэг отрын 7 өрхөөр орж, тэдний санал бодлыг сонсож ажилласан ба Төв аймгийн Баянжаргалан суманд манай сумын 12 өрхийн 15000 орчим мал оторлож байна.

Аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газар, Дэлхийн Зөн ОУБайгууллага “Бор-Өндөр-1” ОНХХөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Сувилалын цэцэрлэг”-ийн үйл ажиллагаанд сумын Засаг даргаар ахлуулсан “Хүүхдийн сайн сайхныг сайжруулах баг” хяналт тавьж ажиллалаа. Сувилалын цэцэрлэгт зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдийг 2 ээлжээр амруулан асаргаа, сувилгааг явуулж байна.

Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй 24, тамхины тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуй нэгжид аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн аудитын газартай хамтран хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран төмөр замын өртөө, гал тэрэгний буудал дээр гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээнд хяналт шалгалтыг явуулж  худалдаа эрхлэгч 17 иргэнд “Гэмт хэрэг болон осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх” тухай мэдээлэл хийж,  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сумын хэмжээнд эзэнгүй орхигдсон суваг, шуудууны судалгааг 1, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр зохион байгуулж, 22 суваг, шуудууг бүртгэн хэмжилт хийсэн. Эко орчин-Эрүүл орчин, Миний гэр-Манай байр” аяны хүрээнд Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд Сүмбэр сумын 1 дүгээр багийн Аяганы хонхорын 3 га туурь хог хаягдлыг булж тэгшлэх ажлыг эхлүүлээд байна.

Үер усны аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор Уулзварын гол болон Хүрийн ногоонд сэрэмжлүүлэх самбарыг байршуулж, сумын нийтийн их цэвэрлэгээг төвийн багийн нутаг дэвсгэрээр зохион байгуулан 4 ААНБ, 151 иргэн цэвэрлэгээ үйлчилгээнд хамрагдан нийт 4.1 тн хог, хаягдлыг цэвэрлэлээ.

Сумын хэмжээнд 7 сарын 20-ны өдрийн байдлаар гарсан төлийн бойжилт 79.5  хувь, мал төллөлт 65.2 хувьтай, Том малын зүй бус хорогдол 8.6 хувьтай байна. Мал сүрэгт үзлэг ангилалт хийх, цөм сүргийг бүрдүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулан ажиллаж, 28 малчин өрхийн 5019 толгой  хонь 3775 толгой ямаа бүгд 8794 толгой мал ангилалт баталгаажуулалтад хамруулж 67.6 хувьтай гүйцэтгээд байна.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран гадны аймаг сумдаас отроор орж ирсэн 11 өрхөөр орж, 4 өрхийг нүүлгэн шилжүүлсэн.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд: Сумын төвийн зөөврийн усан санд ухаалаг систем суурилуулах ажлыг “Сүмбэр зууч” ХХК-тэй гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ сандал худалдан авах ажлыг “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй гэрээ байгуулан, ажлын явц 50 хувьтай байна. Нийтийн эзэмшлийн орон сууц ХБ 10, 11 байрны дээвэр, фасад засварын ажлын ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Илчит сансар” ХХК-тэй гэрээ байгуулан эхлүүлээд байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын “БЭЛГЭХИЙН УЛААН ӨНДӨР” овоо тахилгын наадмыг малчидтай хамтран 2018 оны 6-р сарын 30-ны өдөр, “НЭРТИЙН ЦАГААН ӨНДӨР” овоо тахилгын наадмыг 2018 оны 7 сарын 2-ны өдөр, сумын баяр наадмыг 2018 оны 7-р сарын 21-ны өдөр тус тус зохион байгууллаа.

Сумын Засаг даргын 2018 оны А/74 тоот захирамжаар “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө болон ажлын хэсгийг байгуулан, төлөвлөгөөний дагуу албан даалгавар гарган, малчин, мал бүхий иргэдэд хүргүүлэн ажиллаж байна.

Шивээговь сумын 2 дугаар багийн 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар цахим дуудлага худалдааг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааны ялагчаар 73.0 сая төгрөгийн санал ирүүлсэн “Страто” ХХК шалгарлаа.

Сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/101 тоот захирамжаар “Улсын баяр наадмын амралтын өдрүүд”-ээр сумын хэмжээний хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган нийт 6 байгууллагын 13 ажилтан, албан хаагчид байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, нийгмийн хэв журмын байдалд хяналт тавьж ажилласан ба ямар нэгэн зөрчил гараагүй болно.

  • Аймгийн Засаг даргын Эргүүл шалгалт, сурталчилгааны ажил зохион байгуулах тухай 2018 оны А/159 дугаар захирамж, сумын Засаг даргын “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” 2018 оны А/85 дугаар захирамжийн дагуу сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран эргүүл шалгалтын ажлыг зохион байгууллаа.
  • Нийтийг хамарсан ажлын хүрээнд сумын ажилгүй 5 иргэнийг түр ажлын байраар хангаж нийтийн эзэмшлийн гудамж талбай, наадмын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн орчны хог хаягдлыг түүж цэвэрлэх, ногоон байгууламжийн зэрлэг зулгаах, элсийг ачиж цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд: “Зүүн гэр байрны ундны усны худгийг цахимжуулах, зүүн гэр хорооллын худгийн байрыг засварлах” ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 9800.0 мянган төгрөгөөр “Сүмбэр зууч” ХХК—аар гүйцэтгүүлж ашиглалтад хүлээн авсан.

  • Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, үйлчилгээ хийх ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 8 мянган төгрөгөөр “Энхжих формат” ХХК-аар гүйцэтгүүлж ажлыг хүлээн авсан. Тус ажлын хүрээнд 3,8,6,7 дугаар байрны нарны зайн аккумлятор солих, гэр хорооллын гэрэлтүүлгийн ламп солих, цамхагт гэрлийн гэрлийг солих, 9 байрны хойд зам дагуух гэрлийн бууруулагч солих зэрэг ажлыг гүйцэтгэсэн.
  • “Нийтийн эзэмшлийн төв талбайн засвар, тохижилтын ажлын гүйцэтгэгчээр иргэн Г.Золбоогоор 1902.0 мянган төгрөгөөр гүйцэтгүүлж ашиглалтад хүлээн авсан. Тус ажлын хүрээнд төв талбайн гэрэлтүүлэг засварлах, будах, хогийн сав нэмж байршуулах, саравч сандал хогийн сав будах, усан оргилуур засварлах, зүлэг тарих зэрэг ажлууд хийгдсэн.
  • Иргэн А.Сэргэлэнтэй гэрээ байгуулан “Нийтийн номын сангийн фонд болон орон нутаг судлах танхимыг тохижуулах” ажлын хүрээнд чоно, үнэг, дорго, унага, үмхий хүрэн, турлиах, зурам, ятуу шувуу зэрэг 8 төрлийн амьтны чихмэлийг 150 мянган төгрөгөөр худалдан авсан.
  • Сумын төвийн гудамж, талбай, албан байгууллага, айл өрхийг үе шаттайгаар хаягжуулах ажлыг “Их эффект” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.
  • Сумын Эрүүл мэндийн төвд эхо томографик 4D аппарат худалдан авах ажлыг “ИМИ”ХХК-тай 49990.15 мянган төгрөгөөр нийлүүлэхээр шууд гэрээ байгуулсан. Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн цахилгааны монтажыг хэсэгчлэн шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Энхжих формат” ХХК-ийг шалгаруулан 19877.879 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us