ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2018 оны 2 дугаар улирлын тайлан

 

2018.07.02                                                                                                     Чойр хот

            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагууд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу 15 хоногийн хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 2 дугаар улиралд ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэж ажилласан байна. Үүнд:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 13 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэнийг төрлөөр нь ангилбал алдарт эхийн одон авах, олгохтой холбоотой 9, санхүүгийн дэмжлэг хүссэн 3, ажлаас чөлөөлөгдөх 1 өргөдөл, гомдол, санал, хүсэлт тус тус ирсэн байна. Өргөдлийн дагуу 1 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, санхүүгийн дэмжлэг хүссэн 1 иргэнд 900,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж ирсэн 13 өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн байна.

            Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт бичгээр 106 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс аймгийн Засаг даргад хандаж 34, Засаг даргын Тамгын газрын даргад хандаж 62 өргөдөл, 7054-3434 нээлттэй утсанд 10 гомдол тус тус ирсэн байна.

Аймгийн Засаг даргад ирсэн 34 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал санхүүгийн дэмжлэг хүссэн 8, эмчилгээний тусламж болон буцалтгүй тусламж хүссэн 3, чөлөө хүсэх тухай 5, ажлын байр хүсэх тухай 1, тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэх тухай 2, хүсэлт гаргах тухай 4, төрийн албан хаагчийн ёс зүй болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 2, гэр хүссэн 2, бусад асуудлаар 7  өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 иргэний эмчилгээний зардалд 1250,0 мянган төгрөгийн тусламж, 2 иргэнд /Улс, Олон улсын чанартай тэмцээн, уралдаанд явахад нь зориулж/ 800,0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус үзүүлсэн байна.

Дэмжлэг хүссэн 8 өргөдлийг судалж үзээд 2 иргэнд нийт 800,0 мянган төгрөгийг дэмжлэг үзүүлж, 6 иргэнд өргөдлийг хууль, дүрэм, журамд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдэж, хариуг хүргүүлсэн байна. Тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан 2 иргэний өргөдлийг холбогдох байгууллагуудад уламжилж, төрийн удирдах албан тушаалтантай 1 холбоотой гомдлыг холбогдох хууль, журмын дагуу хянан шалгах ажиллагаа явуулж, албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг бууруулах арга хэмжээг авч ажиллав.

Мөн гэр хүссэн 2 өргөдлийг бүртгэн авч “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллагад хүсэлт гарган уламжилж, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, гэр олгох шаардлагатай өрхийн судалгаанд хамруулав. “Дэлхийн-Зөн” Олон Улсын байгууллагаас Сүмбэр сумын төвийн багуудын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 10 өрхөд 2018 оны 5 дугаар сард 10 гэр бэлэглэсэн.

Монгол Улсын иргэний харъяалалыг сэргээн тогтоолгох 2 иргэний хүсэлтийг хүлээн авч, Харъяатын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Гадаадын иргэн харъяатын газарт иргэдийн хүсэлтийг уламжилсан.

Аймгийн Засаг даргад хандаж ирсэн 34 өргөдөл, санал, хүсэлтийн 31 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 3 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатанд байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаж ирсэн 62 өргөдөл, гомдол хүсэлтийг ангилбал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 6, чөлөө хүссэн 43, буцалтгүй тусламж хүссэн 5, тэтгэмж хүссэн 2, ээлжийн амралт авах 1, ажилд орохтой холбоотой 3, бусад асуудлаар 2 өргөдөл гомдол, санал, хүсэлт байна. Өргөдлийн дагуу 5 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 1 албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр ажилд шилжүүлэн томилж, давхардсан тоогоор 43 албан хаагчид чөлөө олгож, 2 албан хаагчийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулж, 1 албан хаагчийг ажилд томилж, 5 албан хаагчид 1200,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, 2 албан хаагчид тус бүр 100,0 мянган төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлсэн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн 62 өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Засгийн газрын 11-11 төвд аймаг, орон нутагт хамааралтай нийт 10 гомдол ирсэнээс төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 6, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 3, аймаг, орон нутгаас олгож буй шагналтай холбоотой 1 гомдол байна. Тус төвд ирсэн 9 гомдлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн ба төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой 1 гомдлыг Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороонд шилжүүлсэн ба, Зөрчлийн тухай хуулийн дагуу хянан шалгах ажиллагаа явагдаж байна.

Иргэдийн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн 1 багш, нийт төрийн 3 албан хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулж ажиллалаа.

Засаг даргын Тамгын газар нь албан ёсны “Цахим хуудас” болон “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох хэлтэс, албанд шилжүүлэн шийдвэрлүүлж, хуулийн хугацаанд нь хариуг мэдэгдэж ажиллалаа. 2018 оны 2 дугаар улирлын байдлаар цахим хуудсанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй.

Нээлттэй утсанд 10 гомдол, хүсэлт ирснээс дулаан хангамж, цахилгаантай холбоотой 3, нийтийн хог цэвэрлэгээ, тохижилтын асуудлаар 2, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 1, хөдөө ахуйтай холбоотой гомдол 1, аймгийн баяр наадамтай холбоотой 1 хүсэлт, гадаадын иргэдтэй холбоотой 1 хүсэлт, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 1 гомдол байна. Иргэдээс гаргасан гомдлын дагуу Шивээговь сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны 12, 18 тоот айлуудын хэрэглээний халуун усанд холбуулж, үйлчлүүлэгтэй ёс зүйгүй харьцсан гэх төрийн албан хаагчид харилцааны ёс зүйн талаар баримтлан ажиллахыг сануулж, бусад гомдлуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, иргэдийн хүсэлтээр шийдвэрлэсэн. Нээлттэй утсанд ирсэн 1 гомдлыг шийдвэрлэх шатандаа байна.

Аймгийн хэмжээнд нийт 9492 өргөдөл, гомдол ирснээс 9377 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 98.8 хувьтай байна. Нийт ирсэн 115 өргөдөл, гомдлыг шийдвэрлэх шатанд байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 2 дугаар улирлын байдлаар өссөн дүнгээр өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс  9061 нь бичгээр, утсаар болон амаар 431 өргөдөл гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Хугацаа хоцорсон өргөдөл, гомдол, санал хүсэлт, байхгүй байна.

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us