ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн баяр наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2018 оны 07 дугаар 07,08-ны өдрүүдэд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадмын цогтой халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Маргааш хүмүүн бүрт эрх чөлөөт аз жаргалант амьдралын амтыг мэдрүүлсэн, хийморь цогийг бадраасан, эв нэгдлийг бататгасан, төрт ёс, түүх соёлын уламжлалыг зузаатган баяжуулсан аймгийн баяр наадам эхэлнэ.  Бид Үндэсний их баяр наадмаараа өмнөх он жилүүдээс амжилтаа ахиулж, хийж бүтээснээ наадамчин олондоо тайлагнаж, цаашдын зорилго, зорилт, бодлого, төлөвлөлтөө тодорхойлон, улам ихийг хийхийн төлөө хамтын хүчээ нэгтгэдэг уламжлалтай билээ. Аймгийн маань хүн ам арван долоон мянга дөрвөн зууд хүрч 2.7 хувиар, мал сүрэг дөрвөн зуун гучин найман мянган толгойд хүрч өмнөх оноос 9.2 хувиар тус тус өслөө. Эрдэмт хүн ам, эрдэнэт мал сүрэг минь өсөхийн хэрээр эв эе батжин, их бүтээн байгуулалт өрнөж, шаштир түүх мөнхөрч, соёлын өв зузаарч, амжилт бүтээл ундарч, ажил үйлс оргилон байна.” хэмээн баярын хурлыг нээж үг хэллээ.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам аймгийн иргэд, зочид, төлөөлөгчдөд хандан баярын мэндчилгээ дэвшүүлээ.

Хоёр мянганы түүхийг бүтээж, төрт ёс, есөн зууны эзэнт гүрнийг төвшитгөсөн Эзэн Чингис хааныхаа алтан ургийн хаадын гал голомт, Тост Боржигины бор толгодынхоо дунд Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадмаа ёслон тэмдэглэж, элгэн түмнээрээ цэнгэн наадлаа.

Цаг оройтсон ч эх дэлхий өнгө зүсээ засаж, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр зөөлөн хураа хайрлаж, санаа амгалан, сэтгэл өөдрөг баясан цэнгэж, тааламжтай баярлах завшаан тохиолоо.

Эрхэм хүндэт наадамчид маань Хүлэг морьдын төвөргөөнд сүлд хиймороо сэргээн баярлаж, хүчит бөхчүүдийн хийморь дор хараа мэлмийгээ баясгаж, хасаа, сурын оноонд сэтгэл баясан хурайлж, хамаг олон ардаа хүндэтгэн дэг журамтай, төвшин сайхан наадаацгаалаа.

Ардын хувьсгалын 97 жил, Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймгийн арслан А.Отгонбаатар, Ч.Булганхүү, Т.Занданбат, О.Баярхүү тэргүүтэй аймгийн арслан 44, аймгийн заан 11, аймгийн харцага 22, аймгийн начин 44, сумын заан 117, залуу бөх 22, нийт 19 аймгийн 256 бөх барилдлаа.

Наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харъяат аймгийн заан Мөнхжаргалын БЯМБАДОРЖ 8 даван түрүүлж “АЙМГИЙН АРСЛАН” цол хүртэж говь нутгийнхаа зон олноо баярлууллаа. Үзүүрт Ховд аймгийн Зэрэг сумын харъяат харъяат залуу бөх Жаргалсайханы ЖАВХЛАН шалгарч “АЙМГИЙН ЗААН” цол хүртсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАР шалгарч чимэг нэмж, Төв аймгийн Жаргалант сумын харъяат аймгийн начин Батмөнхийн СОДХҮҮ “АЙМГИЙН ХАРЦАГА” цол хүртсэн байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, аймгийн арслан Төмөрбаатарын ПҮРЭВСҮРЭН шөвгөрч чимэг нэмсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, сумын заан Баатархүүгийн БАЯСГАЛАНТӨР, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харъяат, сумын заан Очирбатын ЭРДЭНЭ-ОЧИР, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, сумын заан Мөнхбатын ХҮРЭЛБААТАР нар 5 давж шинээр “АЙМГИЙН НАЧИН” цолны болзол хангасан байна.

Наадмын бөхийн салбар комиссын даргаар Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн, Нарийн бичгийн даргаар Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Анхбаатар, гишүүнээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Баясгалан, Төрийн банкны захирал Б.Наранбаатар, Төмөр замын 3-р ангийн дарга Б.Ариунболд нар ажиллаа.

Бөхийн тайлбарлагчаар соёлын гавъяат зүтгэлтэн, улсын ахлах тайлбарлагч Ц.Батнасан, улсын дэд тайлбарлагч н.Ууганбаяр, цолчин засуулаар улсын засуул н.Цэрэндаваа, аймгийн ахлах засуул О.Алтанхүү, Д.Мөнхзул, Г.Цэрэнбаяр, н.Лхагвасүрэн, н.Эрдэнэ-Очир, н.Алдраа, н.Алдар-Од, хөлийн цэцээр А.Золбаяр, Т.Баясгалан, Ш.Наранбаяр, гарын даагаар Д.Магвансүрэн, эмчээр Ш.Амартүвшин, хишиг түгээгчээр н.Норовренчин, давааны байг тараагчаар Д.Чинзориг нар ажиллаа.

ТАВЫН ДАВАА

  1. А.а А.Отгонбаатар /Булган/ – с.з О.Эрдэнэ-Очир /Дундговь/
  2. А.а Ч.Булганхүү /Сүхбаатар/ – с.з Б.Баясгалантөр /Говьсүмбэр/
  3. А.а Т.Пүрэвсүрэн /Говьсүмбэр/ – а.з Д.Ганцоож /Говь-Алтай/
  4. А.а Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/ – а.х Б.Энхсайхан /Говь-Алтай/
  5. А.з М.Батцэнгэл /Баянхонгор/ – с.з Ж.Жавхлан /Ховд/
  6. А.з М.Бямбадорж /Дорноговь/ – с.з н.Анхбаяр
  7. А.х Д.Пүрэвдорж /Булган/ – с.з М.Хүрэлбаатар /Өвөрхангай/
  8. А.х Л.Төртогтох – а.н Б.Содхүү /Төв/

ЗУРГААГЫН ДАВАА

  1. А.а Т.Пүрэвсүрэн – а.н Б.Содхүү
  2. А.а Э.Мөнхбаатар – с.з Б.Баясгалантөр
  3. А.з М.Бямбадорж – с.з О.Эрдэнэ-Очир
  4. С.з М.Хүрэлбаатар – с.з Ж.Жавхлан

ДОЛООГИЙН ДАВАА

  1. А.а Э.Мөнхбаатар – с.з Ж.Жавхлан
  2. А.з М.Бямбадорж – а.н Б.Содхүү

НАЙМЫН ДАВАА

  1. А.з М.Бямбадорж – с.з Ж.Жавхлан

/түрүүлсэн/            /үзүүрлэсэн/

Хурдан морьдын айргийн таван морьд

Азарганы уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Сампилын

Сүхбат

Дундговь аймгийн

Баянжаргалан сум

Шарга
2 Дашзэвэгийн

Пүрэвочир

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Хул
3  Отгонгэрэлийн

Жамъяаншарав

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Ухаа
4 Мягмарын

Насанбуян

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Хонгор
5 Өлзийбүрэн

Батмөнх

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Хүрэн

Их насны морьдын уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Батзулын Нэргүйбаатар Говьсүмбэр – Сүмбэр Шарга халзан
2 Баатарын Ганзориг Хэнтий – Дархан Хонгор
3 Логширын Жалбалсүрэн Говьсүмбэр – Сүмбэр Хээр
4 Дэмбэрэлийн Түвшинбат Говьсүмбэр – Сүмбэр Шарга
5 Эрдэнэцогтын Чулуунзүрх Дорноговь – Даланжаргалан Хээр

Соёолон насны морьдын уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Отгонбаатарын Манлайбаатар Говьсүмбэр – Сүмбэр Зээрд халзан
2 Пүрэвсайханы Амарсайхан Говьсүмбэр – Сүмбэр Хээр
3 Чимэддоржийн Баттогтох Говьсүмбэр – Шивээговь Загал
4 Бандийн Мөнхбаяр Говьсүмбэр – Баянтал Цоохор
5 Чимэгсүрэнгийн Үнэнхүү Дундговь – Өндөршил Хар

Хязаалан насны морьдын уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Б.Адъяадорж Дундговь – Өндөршил Зээрд
2 Б.Пүрэвсүрэн Дундговь – Цагаандэлгэр Хонгор
3 Д.Эрдэнэхүү Дорноговь – Мандах Хээр
4 Д.Баатар Говьсүмбэр – Сүмбэр Зээрд
5 Б.Батбаяр Дундговь – Өлзийт Халтар

Шүдлэн насны морьдын уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Цэрэндэжидийн Мөнхпүрэв Говьсүмбэр – Сүмбэр Хонгор
2 Дондовын Батбаатар Говьсүмбэр – Сүмбэр Загал халзан
3 Эрдэнэцогтын Чулуунзүрх Дорноговь – Даланжаргалан Хүрэн
4 Пүрэвын Эрдэнэзаяа Говьсүмбэр – Сүмбэр Зээрд
5 Дэлгэрсайханы Эрдэнэхүү Дорноговь – Мандах Бор

Дааганы уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Д.Эрдэнэхүү Дорноговь – Мандах Хар
2 Э.Чулуунзүрх Дорноговь – Даланжаргалан Хээр алаг
3 О.Одбаатар Дорноговь Халтар
4 Т.Өсөхбаяр Говьсүмбэр – Сүмбэр Зээрд
5 Т.Эрдэнэхүү Дорноговь- Мандах Хээр

Баян ходоод

Овог нэр Харьяалал Морины зүс
1 Ц.Энхжаргал Говьсүмбэр – Сүмбэр Сартай цавьдар

Эрлийз дунд насын морьдын уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Дэлгэрсайханы Эрдэнэхүү Дорноговь аймгийн Мандах сум Хүрэн халзан
2 Баатарын Мөнхтүмэн Улаанбаатар Хот БОСА төв Хээр
3 Лхагвасүрэнгийн Отгонням Дундговь аймгийн Өлзийт сум Хээр
4 Бямбажавын Баярцолмон Дорноговь аймгийн Цавьдар
5 Бямбажавын Сэрчинжав Говьсүмбэр аймгийн Баянтал Зээрд

Эрлийз даага насын морьдын уралдаан

Байр Овог нэр Харьяалал Морины зүс
1 Дэлгэрсайханы Эрдэнэхүү Дорноговь аймгийн

Мандах сум

Сартай хүрэн даага
2

 

Дэлгэрсайханы Эрдэнэхүү Дорноговь аймгийн

Мандах сум

Бор  даага
3

 

Д.Эрдэнэхүү Говьсүмбэр аймгийн Шивээговь сум Зээрд  даага
4

 

Н.Цэлмэг Говьсүмбэр аймгийн Шивээговь сум Хээр даага
5

 

Г.Одсүрэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Бор даага

Аймгийн баяр наадмын “Шагайн харваа”-ны тэмцээний “Ахмадын бууны” цуваа харваа.

Нэр Цол Байр Оноо Харъяалал
1 И.Дашдондов /Хүндэт харваач/ 1 19 Говьсүмбэр аймаг
2 С.Цагаан-Өвгөн /Хүндэт харваач/ 2 18 Говьсүмбэр аймаг
3 И.Батпүрэв /Хүндэт харваач/ 3 17 Говьсүмбэр аймаг

Аймгийн баяр наадмын “Шагайн харваа”-ны тэмцээний “Хүн нэг бүрийн цуваа харваа.

Нэр Цол Байр Оноо Харъяалал
1 Ц.Энхбаатар Монгол улсын мэргэн 1 20 Говьсүмбэр аймаг

Тохижилт сүмбэр

2 Б.Давааням /Хүндэт харваач/

 

2 19 Говьсүмбэр аймаг

Цахилгаан дамжуулах сүлжээ

3 Б.Буянтогтох /Хүндэт харваач/

 

3 17 Говьсүмбэр аймаг

БТСГазар

Аймгийн баяр наадмын “Шагайн харваа”-ны тэмцээний “Баг”-ийн тэмжээн.

Багийн ахлагч Байр Багийн нэр
1 Ж.Түвшинзаяа 1 Техник үйлчилгээний газар
2 Б.Өлзийбат 2 Шивээговь сум
3 Н.Идэржавхлан 3 Сүмбэр сум

Аймгийн баяр наадмын Сурын харваа

Байр Харъяат Цол Харваачийн нэр Авсан оноо
Эрэгтэй
1 Хэнтий аймгийн уугуул Дорнод аймгийн харъяат харваач Спортын мастер, Аймгийн мэргэн Бадарчийн Лхагвадорж 35
2 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Онцгой байдлын газрын харваач Спортын мастер Базарвааний Цэрэндаш 34
3 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Алтандуулга баг, АПУ ХХК-ний харваач Спортын мастер Сүхбаатарын Баттулга 33
4 Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул Багануур дүүрэг, Уурхайчин спорт клуб, БЗӨБЦТС ХХК-ний харваач Монгол улсын гарамгай харваач Нямсүрэнгийн Өлзийбилэг 32
5 Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Хилчин спорт хороо, Есүхэй клуб, Тагнуулын ерөнхий газрын харваач Спортын мастер, Аймгийн мэргэн Лхамсүрэнгийн Ихтэс 32
Эмэгтэй
1 Дорноговь аймгийн Харъяат харваач Спортын мастер аймгийн Мэргэн Энхбаярын Сайханчимэг 38
2 Дорноговь аймгийн Харъяат харваач Спортын мастер Аюушын Сэржмаа 33
3 Дорноговь аймгийнХөвсгөл сумын уугуул Замын үүд сумын харваач 2-р зэрэгтэй Энхсүрэнгийн Эрдэнэгэрэл 30
4 Дорноговь аймгийн Харъяат харваач спортын мастер  Батболд Хэрлэн 28
5 Төв аймаг, Баянжаргалан сумын уугуул Өлзий Мэргэн холбооны харваач спортын мастер Өлзийбатын Лхагважав 28
Хүүхэд эрэгтэй
1 Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харваач Мядагийн Отгон Эрдэнэ 24
2 Дорноговь аймгийн Өргөн сумын харваач Сүхбаатарын Баяржавхлан 18
3 ГОвьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харваач Лхагвасүрэнгийн Отгонжаргал 16
Хүүхэд эмэгтэй
1 Дорноговь аймгийн Өргөн сумын харваач Монгол улсын Өсөх идэр Мэргэн Мэндбаярын Оюунзул 24
2 Дорноговь аймгийн Өргөн сумын харваач Ганбатын Эрдэнэбаясгалан 23
3 Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харваач Баярбатын Энхриймаа 23

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us