ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ахмад малчдын улсын зөвлөгөөн болно

“Дөрвөн алтан бэрс”  Төрийн  бус байгууллага, Малчдын холбооноос 7 дугаар  сарын 30 ны өдөр Улаанбаатар  хотноо  “Ахмад малчдын” зөвлөгөөнийг  зохион  байгуулах гэж байна. Монголын нүүдлийн их өв соёлыг тээж уламжлуулан яваа мянган мэргэжлийн эзэн нь болсон ахмад малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх юм. Зөвлөгөөнөөр насаараа мал малласан, ажил үйлсээрээ сум орон нутагтаа манлайлсан ахмадуудыг хамруулан мал маллах арга ухаан, арвин туршлагаас судлах, санал санаачилгаа нэгтгэх зорилготой.  Зөвлөгөөнд   монгол орны өнцөг булан  бүрт амьдарч буй  45 аас дээш  насны ахмад  малчдыг  хамруулахаар зорьж байна.

Энэхүү үйл ажиллагааны  гол зорилго нь  “МАЛЧИД  МЯНГАН  МЭРГЭЖЛИЙН  ЭЗЭН” энгэрийн  тэмдэг,  өргөмжлөлийг гардуулах  ёслол болно.  Энгэрийн  тэмдэг нь  үнэ  цэнэтэй  байх ёстой  гэдэг утгаар хагас  лан  цалин  цагаан  мөнгөөр  хийж байгаагаараа  онцлог  давуу талтай юм. Мөн  ахмад малчдын  зөвлөгөөнд оролцсон  нийт  малчдын  намтар  зургийг  багтаасан “МАЛЧИД  МЯНГАН  МЭРГЭЖЛИЙН  ЭЗЭН” ном гаргах ажлыг  зохион  байгуулж байна.

Ахмад малчдын улсын  зөвлөгөөний хүрээнд тэднийг  алдаршуулсан  олон  төрлийн  ажил хийгдэхээр  төлөвлөж байгаа бөгөөд  хоёр  хэсэг  үйл  ажиллагаатай.  Тухайлбал  эхний хэсэгт төрийн  ордонтой танилцуулж,  Хамгийн  том  морьтой хөшөөт  цогцолбороор  аялуулах,  цам харайх шашны ёслолд  оролцоно. Үйл  ажиллагааны үеэр “Домог амилуулсан өвгөд  минь” шинэ дууны клипны зураг авалт  явагдана.

 Дараагийн  хэсэгт  “Улаанбаатар”  дөрвөн одтой зочид буудалд бууж оройн  зоог  барин, МУ ын гавьяат ,  СТА хамтлаг  дуучдын   тоглолтыг үзэж сонирхон нэгэн  үдшийг  таатай өнгөрүүлэх  боломжийг  бий болгож байна. Мөн ивээн  тэтгэгч  байгууллагуудын  сугалаа сугалуулах  үйл  ажиллагаа  явагх  учраас ахмад  малчид  та бүхнийг  урьж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us