ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймагт ахлагч бүрэлдэхүүний анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга уригдаж, мэндчилгээ дэвшүүлэхдээ “Иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд “…шаардлага гарвал амь биеэ үл хайрлан” зүтгэж, тэмцэхээ тангарагладаг Та бүхэнд өнөөдөр өөрсдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөлөө сайжруулах, албандаа хандах хандлага, ёс зүйгээ дээшлүүлэх, гэр бүлийн төлөвшил, нийгмийн асуудлаараа өөрийн санаа, бодлоо илэрхийлэх боломжийг олгох зорилгоор анх удаа ахлагч бүрэлдэхүүний зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа” талаар дурьдаж, албан хаагчдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Ахлагч бүрэлдэхүүн нь Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүний 51 хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн бие бүрэлдэхүүний 71 хувь, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний 75 хувийг эзэлдэг бөгөөд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын гол хөдөлгөгч хүч нь юм.

Зөвлөлгөөнөөр Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги, Онцгой байдлын газрын төлөөлөгч нар “Ахлагч бүрэлдэхүүний онцлог, ажлын нөхцөл байдал, өнөөгийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг”-ийн талаар илтгэл тавьж, сэтгэл судлаач Д.Юмжирмаа “Ажлын байрны стресс, түүнээс ангижрах аргууд” сэдвээр сургалт хийлээ.

            Мөн томилогдсон ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг шагнаж, урамшуулав.

IMGL2371 IMGL2374 IMGL2378 IMGL2426

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us