ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар “ИХ СОЁЛ- ЭХ ҮНДЭС ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

            “ИХ СОЁЛ- ЭХ ҮНДЭС” 2018 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах,  сурлагын амжилтыг ахиулах ажлыг дэмжих, багшийн идэвх санаачлагыг урамшуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор сургалтын чанарыг сайжруулах уралдаан зохион байгуулж,  уралдаанд нийт  ерөнхий боловсролын 5 сургуулийн 1930 хүүхэд, 94 багш хамрагдаж, идэвхтэй оролцож дүгнэгдлээ.

2017-2018 оны хичээлийн жилд сургалтын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны хүрээнд БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнтэй хамтран хичээлийн цөм хөтөлбөрийн агуулгаар хөндлөнгийн үнэлгээ тогтоолоо. Цаашид хүүхдүүд, багш, эцэг эхчүүд бид бүхэн ямар чиглэл дээр илүү анхаарч давтаж, суралцах ёстойгоо олж харахад ч дөхөм боллоо.

Шилдэг багш, шилдэг сурагчид, шилдэг ангийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Мөн улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, үе тэнгийнхнээ манлайлсан “Шилдэг хүүхэд”-үүд маань шагналаа гардлаа.

Номын сайн нөхөр болсон “Шилдэг уншигч” хүүхэд, урлагийн өндөр амжилт гаргасан авьяаслаг бяцхан хүүхдүүдэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гарын бэлгээ гардууллаа.

Олон жил үр бүтээлтэй ажилласан багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтнуудад БСШУС-ын сайдын тушаалаар олгогдсон “Боловсролын тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан”, “Хүндэт жуух бичиг” зэрэг эрхэм хүндтэй шагналуудыг гардууллаа.ы

3 33 й өөй  ыбыбы

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us