ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

6 сарын 1-ны өдөр хүүхдийн эрхэд суурилсан хөгжил хамгаалал, тэдний сайн сайхны төлөө чиглэсэн гэгээн үйлс бүхнийг уриалсан талархал, хүндэтгэлийн өдөр юм

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Хүүхдийн баярын өдрийг манай орон 66 дэх жилдээ тэмдэглэж байна.

Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэ жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд эрүүл өсч хөгжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байхыг хуульчилсан нь Монгол улс Хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг нийгмийн бүхий л орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон.

Орон нутагт хүүхэд хамгааллын зарчмыг хүндэтгэх, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд, өсвөр үеийг аль болохоор зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг эрхэмлэсэн, амьдрах чадвартай бие хүнийг төлөвшүүлэхэд гэрэл гэгээтэй нийгэм, аз жаргалтай гэр бүлийн орчинг бий болгох зорилгоор төрөөс хүний хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн баярын спорт, урлаг соёлын болоод бусад  арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 1500 орчим хүүхдүүд хамрагдлаа. Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчид “ҮЛГЭР АМИЛАХ ЦАГААР” хүүхдийн жүжгээр хүүхдүүдэд бэлэг барилаа.

  йыб  _MGL1415 _MGL1298 _MGL1291 _MGL1276 ыы

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us