Нийтийн Номын Сан манлайлагч, илтгэгч хүүхдүүдийн “Нэмэх 300” клубтэй хамтарсан “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” сэдэвт илтгэлийн уралдааныг амжилттай зохиог байгууллаа. Тус уралдааны Тэргүүн байрыг ЕБ-ын 2-р сургуулийн 10 ангийн сурагч Б.Эрдэнэбат, Дэд байрыг ЕБ-ын 5-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Билэгсайхан, Гутгаар байрыг ЕБ-ын 5-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Намжилмаа Тусгай байруудад ЕБ-ын 1-р сургуулийн 11а ангийн сурагч У.Лхагважаргал, 5-р сургуулийн 12в ангийн сурагч Д.Болортуяа нар эзэллээ. Уран илтгэлийн уралдааныг БСУГазрын соёл урлаг хариуцсан мэргэжилтэн Б.Гарамсан, аргазүйч МУСТА Д.Нарнай, Нийтийн Номын Сангийн захирал Б.Энхтөр нар шүүн явуулж, “Нэмэх 300″клубийн тэргүүн Чанцалдулам цагийн шүүгчээр ажиллав. Уран илтгэлийн уралдаанд хүүхдүүдийн хүсэлтээр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хууль зүйн Хэлтсийн дарга Д.Магвансүрэн, ХААН банкны эдийн засагч Эрдэнэсүх нар хүрэлцэн ирж ажил мэргэжилийнхээ болон амьдралын талаар халуун дотно яриа өрнүүлж, хүүхдүүдийн хүсэл бодлыг сонслоо.