Удирдах ажилтнуудын 05 дугаар сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

207

­­

 2018 оны 05 дугаар сарын 21

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүү

лэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд мод, бутны тарьц, суулгацын үзэсгэлэн, 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд мод тарих өдөр болно. Уг арга хэмжээнд байгууллагууд идэвхитэй оролцох. 5 сарын 15-ны өдрийн дотор Бүх байгууллагууд 2018 оны хаврын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 01-ны өдрийн А/144 тоот “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах болон ногоон байгууламжийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу авто зам дагуух ойн зурвас, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайг аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцуулан хуваарилж, хүлээлгэн өгч, дараах ажлуудыг зохион байгууллаа.

Мод тарих иргэд аж ахуйн нэгж байгууллагыг тарьц суулгацаар хангах зорилготой “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г Байгаль орчин аялал жуулчлалын газрын гадна талбайд 2018 оны 05 сарын 09-10-ны хооронд 2 өдрийн турш зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотоос Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Мөнх ногоон мод” ХХК, орон нутгаас “Модны их ургац” нөхөрлөл болон 2 иргэн оролцож 15 төрлийн тарьц суулгац,11 төрлийн үр, үрсэлгээ, 6 төрлийн тасалгааны цэцэг, 3 төрлийн мандлын цэцэг, зүлэгний үр, бордоо зэрэг нийт 35 төрөл зүйлийн 2700 гаруй ширхэг бүтээгдэхүүн борлуулан 6.434.000 төгрөгийн орлого олсон.

Сүмбэр сум Найрамдал хотхоны 1-р байр 15-р байрны дунд талбайд 290 мод, Баянтал сум төвийн цэцэрлэгт хүрээлэнд 250 мод, Шивээговь сум төвийн цэцэрлэгт хүрээлэнд 303 нийт 843 модыг шинээр тарьж, модны тогоог сэргээж орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна.

Аймгийн соёл, спорт амралтын хүрээлэнд Сум дундын ойн анги 1200 хайлаас мод, Бизнес эрхлэгчдийн холбоо 70 хайлаас мод тарьсан байна.

30 гаруй ААНБ, иргэд өөрийн эзэмшил газрын хашаа талбайдаа 1558 ширхэг мод бут тарьсан мэдээтэй байна.

Монгол Улсын ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 01-ны өдрийн А/144 тоот захирамжийн дагуу 2018 оны хаврын бүх нийтийн мод тарилтын ажилд аймгийн хэмжээнд нийт 58 ААНБ-ын 900 гаруй албан хаагч, иргэд 5493 ширхэг мод тарьж оролцлоо.

100
2 Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн айл өрхүүдээр явж, иргэдийн ажил амьдрал, ахуйтай танилцах, тэдний санал бодлыг сонсох ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Уг ажилд төрийн бүх байгууллагуудын албан хаагчид оролцоно. Зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцож, үр дүнг тайлагнах. 5 сарын 21-ний өдрийн дотор Бүх байгууллагууд, Аймгийн ЗДТГ Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс санал авч үр дүнг үнэлэх” талаар тусгагдсан байдаг. Энэ зорилт, арга хэмжээний хүрээнд аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын нийт 75 ажилтан, албан хаагч 25 хэсэгт хуваагдаж 2018 оны 05 дугаар сарын 14-21–ны өдрүүдэд Сүмбэр сумын 1,2,3 дугаар багийн төмөр зам болон гэр хорооллын айл өрхүүдээр явж төрөөс зохион байгуулж буй ажил цаашид хийх ажлыг сурталчилж, тулгамдаж буй асуудлыг сонсож санал асуулга авч ажиллалаа. Шүүхийн шинжилгээний албаны албан хаагчид сургалттай, гэнэтийн дуудлагатай байдаг учир хүнээ өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар оролцоогүй. Бусад байгууллагууд хуваарийн дагуу хүнээ бүрэн хамруулсан. Ажлын хэсгүүдээс тайланг хүлээн авах, нэгтгэх ажил хийгдэж байна. 70
3 Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан Ус, дулаанаар хангагч байгууллагууд засвар үйлчилгээний ажлаа эхлүүлэх, графикчилсан төлөвлөгөө боловсруулж танилцуулах, ХОХБТХэлтэс явцын хяналтыг тавьж, удирдлага арга, зүйгээр хангаж, үр дүнг нэгтгэн тайлагнаж ажиллах 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор ХОХБТХэлтэс, Ус, дулаанаар хангагч байгууллагууд Илчлэг Шивээ ОНӨҮГазар: Зуны их засварын ажлын төлөвлөгөөг 21 ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс 30 хувь хэрэгжүүлээд байна. Үүнд: зуухны яндан, алсын 1,2-р худаг, зуухны газрын хажуугийн засваруудыг хийж, 75 худаг лайдаж, 6,7-р байрны ойролцоох 18 ширхэг худгийн таганд хамгаалалт хийсэн. Зуухны засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан материалыг татсан.

Талын -Илч ОНӨҮГазар: Цэвэр усны эх үүсвэрт операторын байрны их засвар хийж байна. Цаашид 154-р байрны 2 орцны подвальд засвар, худгуудад хаалт хийхээр төлөвлөж байна.

Ус-Ду ОНӨҮГазар: Найрамдал хотхоны 15-р байрны бохирын шугам сольсон. Конторын барилгын гадна хашааны засвар, зууханд усны нөөцийн сав суурилуулах, нүүрс буулгах талбайн ажил, хэрэглээний халуун усны зуухнуудын засварын ажил хийгдэж байна.

70
4. Биелэлтийн дундаж хувь 80

 

 

2018.04.23-ны УАШЗ-өөс өгсөн үүргийн биелэлт:

 

1 Үлийн цагаан оготнотой тэмцэхэд бүх байгууллага идэвхи санаачлагатай оролцох (ХХААГ-с зөвлөгөө авч шувууны суудал хийх) 2018.05.15-ны дотор Бүх байгууллага Үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд оролцох хүсэлтийг 21 байгууллагад хүргүүлснээс 20 байгууллага оролцож нийт 48 суудал нийлүүллээ. Суудлыг 5 сард багтаан Сүмбэр сумын 4,6-р багийн оготно ихтэй газарт суулгана.

Баянтал, Шивээговь сумдын нийлүүлэх шувууны суудлыг  тухайн нутаг дэвсгэр дэх оготно ихтэй газруудад суулгах шийдвэр гаргалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар оролцоог хангах эсэх талаар хариу ирүүлээгүй байна.

 100

 

 

 

 

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС