ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Сүмбэр” 10МВт нарны цахилгаан станцын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.

10МВт нарны цахилгаан станц нь жилдээ Монгол улсад 10МВт-ын хүчин чадалтай, 17351183 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн 90%-ийг улсдаа борлуулах, улмаар байгаль дэлхийд 10280 тонн буюу СО2 хэмнэх ”СҮМБЭР” нарны цахилгаан станц шаваа тавилаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Бүлэггүмбэрэл, И Эс Би ХХК-ний захирал С.Хүрэлбаатар, Японы Санко Сэйки ХХК-ний ТУЗ-ийн гишүүн Шимизү Хироши, Эрчим хүчний яамны төлөөлөл Баясгаланбаатар, МММВ компаний захирал Ганбаатар, Сүмбэр сумын ИТХ-ийн дарга Түмэнбаяр, Мон Хорус компаний захирал Бямбадорж зэрэг аймаг орон нутгийн болон удирдлагууд болон хөрөнгө оруулагч гүйцэтгэгч компаний захирал төлөөлөгчид оролцлоо.

Сүмбэр 10МВт нарны цахилгаан станц нь ус ашиглалт, хог хаягдлын хэмжээг бууруулсан, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулсан байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжин Зураг төсөл, инженеринг, барилга угсралтын ажлыг 100 хувь үндсэний компаниуд хийж гүйцэтгэж байна. Энэхүү төслийн хөрөнгө оруулалтыг НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн албан ёсны итгэмжлэгдсэн байгууллага Хас банктай хамтран амжилттай хэрэгжүүлж энэхүү сангаас санхүүжилт авсан Монгол улсын анхны төсөл болж байна. Мөн Монгол улсын эрчим хүчний хангамжинд Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 20 хувьд хүргэх зорилтын биелэлтийг хангахад Сүмбэр 10 МВт Нарны цахилгаан станц ихээхэн хувь нэмрээ оруулах юм. Монгол улсын эрчим хүчний системийн гол зангилаа станц болох Чойр дэд станцад нарны цахилгаан үүсгүүр холбогдсоноор Монгол улсын эрчим хүчний тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Энэхүү төслийг амжилттай эхлүүлэхэд Эрчим Хүчний Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчирийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК зэрэг салбарын удирдах байгууллагын бодлого шийдвэр чухал нөлөөтэй байлаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн удирдах байгууллагуудын бодлого шийдвэр, дэмжлэг туслалцаанд талархаж байгаагаа дурдсан юм.

IMGL0601IMGL0619 IMGL0608 IMGL0613  IMGL0646 IMGL0663

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us