ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөгчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ.

2017-2018 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр” ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг                 12 бүлгийн 336  сурагчид  төгсөж,  амьдралынхаа гарааг эхэлж байна.

“Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд  Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь төгсөгчдөд баяр хүргэж хэлсэн үгэндээ   “ Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ эрдмийн  баярын  мэндийг дэвшүүлэе.  Сурагчид та бүхэн удахгүй болох улсын  болон элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжлээ сонгон суралцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Мэргэжлээ сонгохдоо өөрийн авъяас чадвар эрдэм мэдлэгтээ түшиглэхийн зэрэгцээ аймгийнхаа хэтийн хөгжил, бодлогыг харж хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийг сонговол ажлын байраар хангагдах боломж ихтэй юм гэдгийн онцлон хэлье.

Төрөлх аймагтаа ажиллаж, амьдран,  аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна”  гэлээ.

Уг арга хэмжээний үеэр  суралцах хугацаандаа сурлага, урлаг, спортоор манлайлан суралцсан сурагчдыг шагнаж урамшууллаа.

0 1 2 4 5

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us