ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” орон нутгийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” орон нутгийн анхдугаар зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай аймагт зохион байгууллаа.

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг тогтвортой нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сургуулийн өмнөх боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж, 150 сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийг  хамрууллаа.

Тус зөвлөгөөнөөр тогтвортой хөгжлийн боловсрол, сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн байдал, цаашдын зорилт, эрх зүйн орчин, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж, багшийн хөгжил, ёс зүй, хүний нөөцийн хөгжил, сургуулийн өмнөх боловсролын стандарт, хөтөлбөр, бага насны хүүхдийн хөгжил хамгаалал, гэр бүлийн боловсрол, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, хоол тэжээлийн хангамжийн талаар хэлэлцэж, холбогдох төрийн байгууллагуудад зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг гардуулж, хамтран ажиллахаар боллоо.

Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Даваадолгорыг БСШУСЯ-ны  “Боловсролын тэргүүний ажилтан”-аар,  Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.Отгонцэцэг, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн багш С.Өнөржаргал нарыг БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнасныг тус зөвлөгөөний үеээр гардуулсан байна.

2 1 30624385_2083090718573249_5152901435876179968_o 30516126_2083090215239966_426323517567401984_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us