ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа

2018 оны 1 дүгээр сарын 1-нд “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ” батлагдсантай холбогдуулан тус хуулийн 21.1.1, 21.1.2 заалтыг үндэслэн АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ байгуулагдсаны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
1. “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл байгуулах тухай” Засаг даргын захирамж, зөвлөлийн гишүүдийг танилцуулах
2. Засгийн газрын 2018 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дүрмийг танилцуулах
3. 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах
4. “Орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт аймгийн нэгдсэн залуучуудын зөвлөгөөнд хийх үйл ажиллагааны талаар танилцуулах.
5. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн танилцуулгыг гишүүдэд танилцуулсан.
Хуралдааны үр дүнд зөвлөлийн гишүүд 2018 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд санал оруулж, залуучуудруу чиглэсэн үйл ажиллагаанууд дээр тэдний санал санаачлагыг дэмжиж ажиллах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Мөн 04 дүгээр сарын 12-нд зохион байгуулагдах “Орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт аймгийн нэгдсэн залуучуудын зөвлөгөөний бэлтгэл ажилтай танилцаж санал солилцлоо.

29791423_943460149167374_3874537822182440960_o 29791451_943459842500738_6571214905347670016_o 30221868_943459672500755_6791654917858656256_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us