ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн 2017 оны хэрэглэгчийн үнэлгээний судалгааны тайлан

Гарчиг

ӨМНӨХ ҮГ 2

УДИРТГАЛ 3

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Ерөнхий мэдээлэл 6

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Сүүлийн нэг жилийн байдлаар таны сэтгэл ханамжийн судалгаа 8

ГУРАВДУГААР ХЭСЭГ: Амьдарч байгаа газартаа нэн тэргүүнд шийдвэрлэх  асуудал 20

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ:  Төрийн байгууллагууд үйл ажиллагаанд өгсөн хэрэглэгчийн үнэлгээ 26

ТАВДУГААР ХЭСЭГ: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах талаарх иргэдийн саналууд 50

ЗӨВЛӨМЖ  53

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ  57

 ӨМНӨХ ҮГ

 Нутгийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа бодлого шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнг иргэдээр үнэлж дүгнүүлснээр цаашдын ажил хэргээ сайжруулах боломжуудыг бий болгоно. Тус судалгааны үр дүнд үндэслэн харьяа хэлтэс агентлагуудын ажлыг дүгнэх, гэрээний биелэлтийг тооцох, шагнаж урамшуулах болон анхааралдаа авч ажиллах зэрэг олон давуу талууд бий болгодог. Орон нутагт нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлуудыг иргэд тоочсон байгаа нь анхаарал татахаар байна. Төрийн байгууллагуудын ерөнхий үйл ажиллагаа, тэдгээрийн харилцан уялдаа холбоо, мэдээллийн суваг, ил тод байдал гээд ихэнх асуудлыг хөндөж, иргэдийн саналыг авсан. Төрийн байгууллагуудын үзүүлдэг үйлчилгээ нь иргэдэд хир зэрэг чанартай хүртээмжтэй ажилчдын мэдлэг боловсрол, харилцааны ёс зүйн асуудлыг иргэдээр үнэлүүлсэн нь ихээхэн бодитой болсон гэж үзэж байна. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана, Замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана гэдэг шиг хэрэглэгчдэд ойр байдаг байгууллагууд болон иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагууд судалгааны дүнгээс ялгарч харагдаж байна. Байгууллагын нүүр царай болсон ажилчид тэр дундаа хэн нэгэн хариуцлагагүй ажилтнаас болж хэрэглэгчийн судалгааны дүн хэлбэлзэж байна гэж үзлээ.

Төрийн үйлчилгээ түргэн шуурхай, түвэг чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэдэг болоход хэрэглэгчийн үнэлгээний судалгаа тодорхой хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

  1. УДИРТГАЛ

 

1.1. Судалгааг хийх үндэслэл

Төр захиргааны байгууллагуудын хийж байгаа бүхий л ажлууд нь ард иргэдийнхээ төлөө байдаг. Гэхдээ иргэдэд хүрч үйлчилж байгаа эсэхийг тодорхойлох нэг аргачлал нь хэрэглэгчийн үнэлгээний судалгаа болно.  Засгийн газрын 2017 оны 89-р тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журмын 9.6, 9.7, 9.8-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагууд жил бүр хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг билээ. Энэ жилийн судалгааг хийлгүүлэхээр манай байгууллагыг сонгож хамтран ажиллаж байгаа ба судалгааны тайлан болон судалгааны нэгж болгон боловсруулсан материалуудыг хүргүүлж байна.

Мөн аймгийн Засаг даргын 2017 оны а/264 тоот захирамжаар батлагдсан “Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, журам”-ын дагуу аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар агентлагуудын үйл ажиллагааны үр дүнг хэрэглэгчийн үнэлгээний асуулгын анкетаар авч нэгтгэн хүргүүллээ.

1.2. Судалгааны зорилго:

Төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийн цаашид өөрчлөх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

1.3. Судалгааны зорилт:

  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын хүн амтай нь хувь тэнцүүлэн насанд хүрсэн хүн амын 5-10 хувьд тооцоолон 500 ш анкетын судалгааг авна.
  • Байгууллагуудын ерөнхий үнэлгээг хүргүүлж, иж бүрэн тайлан зөвлөмж дүгнэлтийн хамт боловсруулан хүлээлгэн өгнө.
    • . Судалгааны арга зүй арга:

Судалгааг анкетын асуулгаар авч тоон судалгааны аргачлалыг ашиглан статистик шинжилгээ, харьцуулалт, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, түүвэр судалгааны аргуудыг ашиглан график, тайлбаруудтайгаар хийж гүйцэтгэв.

Судалгааны мэдээлэл боловсруулалт:

Түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалтыг аймгийн хэмжээнд буюу Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдыг хамруулан дараах нэгжид хувааж хийсэн болно.

Сумд Авах судалгааны төлөвлөлт
1 Сүмбэр сум /Төмөр замын район-100, Найрамдал хотхон-100, Гэр хороолол-100, албан байгууллагууд-50ш/ 350ш
2 Баянтал сум 50ш
3 Шивээговь сум 100ш
4 Нийт 500ш

Сум бүрийн онцлог, ялгааг тусгасан байдлаар анкетыг боловсруулж, судалгаагаа авсан. Судалгааны үр дүнг нарийвчлан гаргахын зэрэгцээ дундажлах ерөнхий дүнг нэгтгэх зэргээр тоон үзүүлэлтийг хувиргасан.

Судалгааны агуулга:

Судалгаа нь үндсэн 4 хэсэгтэй ба нэгдүгээр хэсэгт оролцогчдын ерөнхий мэдээлэл хоёрдугаар хэсэгт ерөнхий сэтгэл ханамжийн судалгааны хэсэг нь төрийн байгууллагууд үндсэн үйл ажиллагаандаа хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаад иргэдийн хандах хандлага, тэдний сэтгэл ханамжийг тодорхойлох зорилготой хэсэг юм, гуравдугаар хэсэгт нээлттэй асуулт байх бөгөөд иргэд өөртөө тулгамдсан асуудлаа бичиж өгснөөр аймагтаа хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг төлөвлөх боломжтой болно. Дөрөвдүгээр хэсэгт аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын үнэлгээг үйлчилгээний чанар, хүртээмж, ажилчдын ёс зүй болон мэргэжлийн ур чадвар гэсэн зүйл тус бүрээр үнэлгээ авсан нь үнэлгээг улам нарийвчилж гаргах боломжтой болох юм. Тавдугаар хэсэгт үнэлгээ өгсөн байгууллагууддаа хэрхэн үйл ажиллагаагаа сайжруулах талаар нээлттэй асуулгыг тавьж өгснөөр энэхүү судалгаа дуусгавар болсон.

Талархал:

Энэхүү судалгаанд идэвхтэй оролцож үнэтэй санал зөвлөгөө өгсөн нийт иргэд, судалгааг авах заавар зааварчилгаа өгсөн аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн хамт олон, АЗДТГазар, судалгааны мэдээллийг хамтран цуглуулсан Хотол Чойр ИНСүлжээ байгууллагын гишүүд болон МҮХАҮТанхимын Судалгаа хийх зааварчилгааны дагуу амжилттай хийж гүйцэтгэсэн тул судалгааг хийсэн хамт олны зүгээс дээрх иргэд байгууллагууддаа талархал илэрхийлье!

Судалгааг гүйцэтгэсэн багийн бүрэлдэхүүн

  1. Б.Цэцгээ-МҮХАҮТанхимын Говьсүмбэр аймаг дахь салбарын дарга, судалгааны багийн ахлагч
  2. Э.Сайханаа-Өмгөөлөгчдийн зөвлөл, судалгааны багийн гишүүн
  3. М.Мэндбаяр-Говийн нүнжиг ТББ тэргүүн, судалгааны багийн гишүүн
  4. Т.Болдбаатар-Эрэгтэйчүүдийн холбооны дарга, судалгааны багийн гишүүн
  5. Д.Бадамханд- ХБИргэдийн зөвлөлийн дарга, судалгааны багийн гишүүн
  6. Мөнхтайван- Хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөл дарга, судалгааны багийн гишүүн

Үүнээс Баянтал, Шивээговь сумдад Б.Цэцгээ, Э.Сайханаа, М.Мэндбаяр нар газар дээр нь очиж ажиллалаа.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Энэ хэсэгт 3 төрлийн ерөнхий мэдээллийг иргэдээс авсан. Үүнд: нас, ажил эрхлэлт, боловсрол. Ерөнхий мэдээллийг графикаар харуулав.

 График1: Судалгаанд оролцогчдын насны бүтцийг харвал 31-45 насны иргэд хамгийн их оролцсон нь нийгмийн ихээхэн идэвхтэй хэсэг бодитой хариулт өгөх иргэд гэж үзлээ. 18-30 насныхан болон 46-60 насныхан 26-28 хувийг эзэлж байгаа нь бүх насны сегментийг жигд хамруулсан гэж үзэж байна.

График2: Судалгаанд оролцогчдын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг авч үзвэл төрийн албанд ажилладаг иргэд хамгийн их хувийг буюу 35 хувийг эзэлж байна. Дараагийн ээлжинд хувийн хэвшилд ажилладаг буюу бизнес эрхлэгчид 29 хувийг эзэлж байна.

График 3: Дээд боловсролтой иргэд 42 хувь нь байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Мөн бусад сегментүүд ч жигд хамрагдсан байна

Судалгаа нь төрийн үйлчилгээг үнэлэх зорилготой байсан ба иргэдийн тал талын төлөөллийг хамруулахыг хичээж ажилласан. Судлаачид сумд, багууд, байгууллагууд болон иргэд ихээр үйлчлүүлдэг зах худалдааны төв, банк, дэлгүүрүүдээр явж судалгааг бөглүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, төмөр замын өртөөн дээр амьдардаг иргэд, бизнес эрхлэгчид, албан байгууллагын ажилчид, үйлдвэрийн ажилчид, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, айл өрхөөр явж бөглүүлсэн. Анкетын асуулга авахын зэрэгцээ иргэдтэй уулзаж ганцаарчилсан ярилцлагууд авах боломж бүрдэж байсан юм. Судалгааны явцыг нэгтгэж анкет болон ярилцлагын аргаар цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж тус тайланд оруулсан болно. Дээд боловсролтой иргэд 42 хувийг эзлэж байгаа 31-45 насны иргэд 38 хувийг эзлэж байгаа зэрэг нь  судалгааг амжилттай болоход нөлөөлж байна.

ХОЁРДУГААР ХЭСЭГ. СҮҮЛИЙН НЭГ ЖИЛИЙН БАЙДЛААР ТАНЫ СЭТГЭЛ ХАНАМЖ

Иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг дараах 21 асуулгаар асууж судаллаа. Энэхүү асуултуудыг хэрэглэгчийн үнэлгээний судалгааг хийх загвараас авсан болно. Асуултуудыг асуусан байдал дараах байдалтай харагдана.

Үзүүлэлтүүд Үнэлгээ
Маш сайн

 

Сайн Дунд муу Мэдэхгүй
1 Захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг үнэлнэ үү 5 4 3 2 1
2 Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд өгөх таны үнэлгээ 5 4 3 2 1
3 Аймаг сумын ЗД-ын үйл ажиллагаа өнгөрсөн оныхтой харьцуулахад 5 4 3 2 1
4 Иргэдэд мэдээ мэдээлэл хүрэх боломж хэр байна вэ? 5 4 3 2 1
5 Ажил хөөцөлдөхөд зарцуулах цаг хугацаа 5 4 3 2 1
6 Төрийн бодлого, шийдвэрүүд ил тод нээлттэй байдаг уу? 5 4 3 2 1
7 Төрийн байгууллагуудын уялдаа холбоо 5 4 3 2 1
8 ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэд оролцож хяналт тавих боломж хэр байна вэ 5 4 3 2 1
9 Сум хөгжүүлэх сангаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлнэ үү? 5 4 3 2 1
10 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн тухай сонссон уу? 5 4 3 2 1
11 Аймгийн дэд бүтцийн хөгжил 5 4 3 2 1
12 Таны амьдарч буй газрын хотжилтын өнгө төрх хэр байна вэ 5 4 3 2 1
13 Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал 5 4 3 2 1
14 Нийгмийн даатгалын ашиг давуу талыг хэр сайн мэдэх вэ 5 4 3 2 1
15 НӨАТ-ын буцаан олголтын үйл ажиллагаа 5 4 3 2 1
16 Тендерүүд шударга явагддаг эсэхэд үнэлгээ өгнө үү 5 4 3 2 1
17 Тендерийн ажлын чанар, хяналтыг хэр санй хийдэг вэ? 5 4 3 2 1
18 Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд АЗДТГазрын зохицуулалтууд хэр байдаг вэ? 5 4 3 2 1
19 Төр, хувийн хэвшлийн түншлэл 5 4 3 2 1
20 Түргэн тусламж 101, 102, 103-ын үйл ажиллагаа хэр санагддаг вэ? 5 4 3 2 1
21 Танай гэрийн ойролцоо хөрсний бохирдол хэр  байна вэ ? 5 4 3 2 1

График 1: Захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү! гэсэн асуултанд хамгийн өндөр хувьтай нь 33 хувь дунд гэсэн үнэлгээ байна. 28 хувь нь сайн гэж хариулсан нь өндөр хувьтай үнэлгээ байлаа. Муу гэсэн үнэлгээ харьцангуй бага хувь байгаа нь сайшаалтай.

График 2: Засаг даргын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү! гэсэн асуултанд 33 хувь нь дунд зэрэг гэж үнэлэв. Харин 23 хувь нь сайн гэсэн нь бас өндөр үзүүлэлт гэж үзэж байна. Мэдэхгүй гэсэн хариулт 22 байгаад анхаарлаа хандуулж иргэдэд сурталчилан таниулах шаардлагатай гэж үзлээ. Муу гэж хариулсан иргэд 15 хувь эзлэж байгаа нь харьцангуй бага байгаа нь харагдаж байна.

График 3: Өмнөх графиктай бараг ижил гарсан ба сайн гэсэн үнэлгээ 25 болж өслөө. 24 хувь нь мэдэхгүй гэж байгаа нь мэдээлэл хүргэх суваг хангалтгүй байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

График 4: Та төрийн байгууллагаас мэдээ мэдээлэл авах боломж хэр байна вэ? гэсэн асуултанд 30 хувь нь муу гэж хариулсан нь манай аймагт мэдээллийн суваг тэр дундаа ТВ байхгүйтэй холбоотой. Сүүлийн жилүүдэд мэдээллийн сувгууд өөрчлөгдөж ТВ FM радио сонин гэхээсээ илүүтэй цахимаар тархдаг болсон нь ажилчдын чин сэтгэл шаардагддаг ажилбар болоод байгаа юм. Сонин сэтгүүлийг тогтмол хэвлэдэг болгох, иргэдэд хүртээмжтэй хүргэдэг болгох тал дээр анхаарах цаг болжээ. Аймгийн вэб сайтыг сурталчлан таниулж байнгын ажиллагаатай мэдээллийг шинэчилдэг байх хэрэгтэй байгаа.

График5: Ажил хөөцөлдөхөд зарцуулах цаг хугацаа ямар байдаг талаар асуухад 41 хувь нь дунд зэрэг гэсэн бол 28 хувь нь муу байна гэж хариулжээ. Мэдэхгүй гэсэн хариулт 8 хувь байгаа нь ихэнх хүмүүс ямар нэгэн ажил хөөцөлдөж байсныг харуулж байна.

График 6: Төрийн бодлого, шийдвэрүүд ил тод нээлттэй байдаг уу? гэсэн асуултанд 31 хувьтай дунд зэрэг гэж хариулжээ. Харин муу гэсэн хариулт 23 хувийг эзлэж байна. Мэдэхгүй гэсэн хариулт 24 хувь байгааг харвал ил тод нээлттэй болгох шаардлагатай байгааг харуулж байна.

График 7: Төрийн байгууллагуудын уялдаа холбоо хэр байдаг вэ? гэсэн асуултанд 32 хувь нь дунд гэсэн бол 24 хувь нь муу гэж хариулсан. Орон нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг харуулж байна.

График 8: ОНХСангийн үйл ажиллагаанд иргэн та оролцдог уу? гэсэн асуултанд 30 хувь нь дунд, 27 хувь нь муу, 25 хувь нь мэдэхгүй гэсэн байгаагаас дүгнэвэл ихэнх нь энэ сангийн талаар ойлголттой байна. Харин 50 гаруй хувь нь оролцож чадахгүй байгаа ба бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай биш байна гэж үзлээ.

График 9: Сум хөгжүүлэх сангаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлнэ үү? Мэдэхгүй гэсэн хариулт 25 хувь нь байгаагаас харвал сум хөгжүүлэх сангаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр, тус сангийн талаарх мэдээлэл хомс байгааг харуулж байна. Муу гэж хариулсан иргэд 22 хувь байна. Дунд зэрэг хэрэгжсэн гэсэн хариулт 30 гаруй хувийг эзлэж байгаа нь хангалттай байж чадсангүй гэсэн дүгнэлтэнд хүргэлээ.

График 10: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн тухай та хэр мэдэх вэ? Энэ сангийн талаарх мэдээлэл үнэхээр дутагдалтай байна. Сангийн мэдээлэл, хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн тухай мэдээлэл иргэдэд өгөх шаардлагатай.

График 11: Аймгийн дэд бүтцийн хөгжил? Энэ асуултанд сайн гэж хариулсан иргэд 31 хувь бас дунд гэж 31 хувь нь үнэлжээ. Аймгийн дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн гэж харагдаж байна.

График 12: Таны амьдарч буй газрын хотжилтын өнгө төрх хэр байна вэ? гэсэн асуултанд сайн гэж 31 хувь нь хариулсан байгаа нь сайшаалтай, харин дунд гэсэн үнэлгээг 41 хувь нь өгсөн нь бас хангалттай үнэлгээ юм.  18 хувь нь муу гэж сэтгэл дундуур байдгаа илэрхийллээ.

График 13: Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал-энэ асуултанд сэтгэл хангалуун бус гэдгээ 37 хувь нь илэрхийлжээ. Нийгэмд ажилгүй иргэд их байгаа, цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй байгааг иргэд илэрхийлж байна. Цаашид ажлын байр бий болгох тал дээр анхаарах шаардлагатай.

График 14: Нийгмийн даатгалын ашиг давуу талыг хэр сайн мэдэх вэ? энэ асуутанд 27 хувь нь нийгмийн даатгал ашиг тустай гэж сайн гэсэн үнэлгээг өгсөн байна. 31 хувь нь мэдэхгүй гэж хариулсан нь эргэлзээтэй байна. Эдгээр хүмүүс ажилгүй, орлогогүй, нийгмийн даатгал төлдөггүй гэж ойлгох эсвэл нийгмийн даатгалыг ирээдүйд хэрэгтэй зүйл гэж үзэхгүй байгаа эсэхийг ялгаж чадахгүй байна.

График 15: НӨАТ-ын буцаан олголтын үйл ажиллагааг 31 хувь нь сайн гэж хариулсан байгаа нь талархууштай. 26 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байгаа нь энэхүү буцаан олголтын үйл ажиллагаанд хамрагддаггүй, мэдээлэл муутай иргэд байна гэж үзэж байна.

График 16: Тендерүүд шударга явагддаг эсэхэд үнэлгээ өгнө үү? Тендерийн мэдээллийн тухай иргэд мэдэхгүй байгаа гэдгээ 39 хувь нь илэрхийллээ. Тендерийн мэдээллийг ил тод иргэдэд ойлгомжтойгоор мэдээлэх шаардлагатай.

График 17: Тендерийн ажлын чанарын хяналтыг хэр сайн тавьдаг гэж та боддог вэ?  45 хувь нь хяналт тавьдаг талаарх ямар ч ойлголтгүй байна. 10 хувь нь сайн тавьдаг гэж анзаарсан байна. 20 хувь нь дунд 23 хувь нь муу хяналт тавьдаг гэж үзжээ.

График 18: Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд АЗДТГазрын зохицуулалтууд хэр байдаг вэ? гэсэн асуултанд 14 хувь нь сайн гэж хариулсан нь чамлахааргүй амжилт, яагаад гэвэл судалгаанд оролцогчдын 29 хувь нь бизнес эрхэлдэг иргэд байгаа тул тал хувь нь сайн гэж үнэлсэн гэхэд буруудахгүй байх. Дийлэнх нь мэдэхгүй гэж хариулсан байна.

График 19: Төр, хувийн хэвшлийн түншлэл ямар түвшинд байдаг вэ? Энэ асуултанд хариулсан байдлыг харвал маш сайн гэсэн 4 хувь, сайн гэсэн 12 хувь, дунд гэж 27 хувь нь буюу хамгийн их, муу гэж 20 гаруй хувь нь хариулжээ. Түншлэл гэдэг ойлголтгүй 37 хувь байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөтгөх шаардлагатай.

График 20: Түргэн тусламж 101, 102, 103-ын үйл ажиллагаа хэр санагддаг вэ? гэсэн асуултанд иргэд сэтгэл ханамж өндөр байгаа юм байна. Сайн гэж үзсэн үнэлгээ 35 хувь байна. Харин муу гэх 17 хувийн үнэлгээтэй байна. Энэ үйлчилгээ нь иргэдэд хүрч талархлыг хүртэн ажиллаж байна гэж ойлгож болохоор байна.

 График 21: Танай гэрийн ойролцоо хөрсний бохирдол хэр их байна гэж бодож байна вэ? Хөрсний бохирдол гэдэг зүйл орон нутагт их байгааг иргэд хариулж байна Муу гэж хариулсан иргэд 29 хувийг эзэлж байна. Иргэдийн нээлттэй асуулганд хариулсан байдлаас харвал төмөр замын район, гэр хороололд хамгийн их хөрсний бохирдол байна гэдгийг илэрхийлсэн байна. Төмөр замын районд муу ус асгах цэг хангалтгүйгээс иргэд ил задгай асгадаг, цэвэр бохирын шугаманд холбогдох боломжтой боловч санхүү мөнгө дутагдалтайн дээр зөвшөөрөл тэр бүр өгдөггүйтэй холбоотой. Нээлттэй асуулганд хариулсан иргэдийн санал дотор Төмөр замын байруудыг цэвэр бохир шугаманд холбож өгөөч гэсэн саналууд байсныг дурдах нь зүйтэй.

ГУРАВДУГААР ХЭСЭГ: ТАНЫ АМЬДАРЧ БАЙГАА ГАЗАРТ ЯМАР АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДВЭРЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Таны амьдарч байгаа газарт ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна вэ? гэсэн асуултыг анкетын асуулгандаа нээлттэй тавьж өгснөөр иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.

Хамгийн их давтагдсан санал нь:

  1. Гэр хорооллын айлуудын хогийг ачилт хийгдэхгүй байгаа гэж 35 хүн санал бичсэн байна.
  2. Гудамж талбайд хог хаях үзэгдэл, иргэд хогоо замбараагүй хаядаг, цэвэрлэгээ хангалтгүй хийгддэг гэж 20 хүн санал бичсэн байна. Гэр хороолол болон Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт ийм үзэгдэл их байна.
  3. Ус, дулаан халаалт, цэвэр ус халуун устай холбоотой 15 санал иржээ.
  4. Ажлын байр бий болгож өгөөч, ажилгүй иргэд их байна, ажлын байр олдохгүй байна гэсэн 12 санал байв.
  5. Гэрэлтүүлэг, хорихын 5 давхрын гэр хорооллын айлууд болон төв талбай гудамжаа гэрэлтүүлэгтэй гоёлын гэрэлтүүлэгтэй болгоё гэсэн 10 гаруй санал байна.
  6. Тоглоомын талбай дутагдалтай, хүүхдийн аюулгүй тоглоомын талбайтай болмоор байна гэсэн 14 санал байна.
  7. Мод тарих, зүлэгжүүлэх талаар 10 санал байна.
  8. Хашаануудаа жигдлэх, жишиг гэр хороолол төслийг үргэлжүүлэх санал 5 байна.
  9. Камержуулалт, авто машины зогсоолыг камертай болгох санал 5 байна.
  10. Гэр хорооллын айлуудыг төвийн шугамтай холбох гэж 5 хүн санал ирүүлжээ.

Бусад саналуудыг ямар нэгэн нэмэлт тайлбар засваргүйгээр жагсаан бичвэл:

/асуудлын үнэн худлыг төслийн багийн зүгээс  магадлаагүй болно/

– ТЗ-ын байруудыг улсын халаалтанд холбох, цэвэр бохир устай холбох

– Хуучин НД хойшхи айлуудад худаг

– Орцны тохижилт, аймгийн өнгө үзэмжийг сайжруулах

– Байруудын машины зогсоолд камер тавих

– Гудамжны гэрлийг байнга асаах

– Сум багийн ЗД нар иргэдэд хүрч үйлчлэх

– Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар өөд явах замд гэрэл болон засмал зам тавих

– Хүчирхийллийн эсрэг төвийг ажилд оруулах

– Хийсэн ажлаа иргэдэд тодорхой танилцуулж байх

– Иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж ажлаа улирал, жилээр тайлагнаж байх

– Төрийн албан хаагч ёс зүй, хүнд суртал, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй болгох

– Гэр хорооллыг халуун хүйтэн устай болох, бохир шийдэж, цэвэр орчин бүрдүүлэх

– Хөрсний бохирдлыг шийдвэрлэж өгөх

– Тохижилт, машины зогсоол, замын гэрэлтүүлэг

-2-р байрны өмнөх талын засмал зам салхинд хийсээд дууслаа чанар муутай тавигдсан аймгийн холбогдох хүмүүс анхааралдаа хандаач арай дэндүү чанаргүй барааны хажуугаар харсаар байж нүдээ аниад явах юмаа

-ТЗ ын орчин хөрсний бохирдол маш их

-Хогийг аймаг дунд шатаахыг хориглох

-Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих

-Төрийн албан хаагчид өөрийн ажлаа ашиглан орлого олох хээл хахуул авахыг хориглох

-Замын баруун талын бохир буюу өмхий нуурыг булах

-2-р багт хийгдэх мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байна

-УБ хот гэхгүй манай аймаг утаатай байна, үүнтэй тэмцэх,

-Эмнэлэг маш муу хүнд суртал ихтэй оношилж чаддаггүй

-Гэр хороололд цэвэр бохир, зам талбай

-12-р байрны урд талд автомашины зогсоол хийж тоосжилт хөрсний бохирдлыг багасгах хэрэгтэй байна,

-Төмөр замын дэлгүүрээс гарам хүртэл зам тавих

-Төмөр замын орон сууцны байшингийн өнгө зүсийг сайжруулах

-Төмөр замын геологийн заалнаас урагш хаалт хэрэгтэй байна

-ОО-ын асуудал шийдээд өгөөч,

-Гашууны эгнээнд тогны асуудал,

-камерийн хяналт байхгүй байна.

-Ажлын байр нэмэгдүүлэх, -байгаль орчин, сум дундын ойн ангийн цалинг нэмэгдүүлэх,

-Ногоон байгууламж, Тоглоомын талбай, мод тарих, сандлын тоог нэмэх,

-Орцны үүдэндээ сандалтай болох,

-Орцнууд гэрэлгүй байна,

-ТЗ-ийн байрнууд цэвэр бохирт холбох

-Хөрсний бохирдол өвчлөл ихсэж байна,

-Гадаа орчныг гэрэлтэй болгох,

-Төвд Түүхий эд авах нь тохиромжгүй эрүүл ахуйд зохицохгүй,

-Ялгаварлахгүй хандах,

-Орон сууц барих шаардлагатай-2,

-ТЗ-д муу усны нүхтэй болгох, Угаадас асгуулахгүй байх,

-Төлбөргүй сургалт явуулж гарын авлагаар хангах, Ажилгүйдэл багасна,

-Иргэд нь мэдээлэл муу,

-Засмал зам нэмэх,

-ус цэвэршүүлэх,

-орцнуудыг түгжээтэй хаалгатай болгох,

-Орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулах,

-Зүлэгжүүлэлт, усан оргилуур,

-5-р байрны фасад,

-Найрамдал хотхондоо Багийн ЗД-ын байртай болох,

-Бүх эгнээг жишиг болгох,

-сурагчийн автобус,

-Хүүхэд залуучууд чөлөөт цаг өнгөрүүлэх төв,

-айл бүр 50м дэх хогоо цэвэрлэх,

-Хогийн сав жижиг бас өндөр үнэтэй,

-Сум хөгжүүлэх сангаас зээл өгдөггүй,

-Тендер ил тод биш,

-Орон сууц барилгажилт,

-ХБИ, өндөр настнуудад унааны хөнгөлөлт,

-Орон нутагт автобус хэрэгтэй,

-Баянхошууны урд хэсгийн айлууд худгаасаа хол,

-үлдсэн байруудад фасад хийх,

-Хүн бүрт газар өгөөгүй байна,

-Гадаадын иргэнд газар зарахыг зогсоо,

-Хогийн сав их үнээр авсан нь буруу,

-тендер ил тод биш,

-Хаягжилтыг хамаатан саднаараа хийлгэсэн.

-цахилгааны төлбөр өндөр гардаг,

-Хорихын 5 давхрын хажуу дахь дан байшинтай айлуудад цэвэр бохирт холбох,

– Хорихын 5 давхарт гэрэлтүүлэг муу,

-Цагдаагаас урагш тог тавих,

-Тохижилт сүмбэр авто машин нь хуучирсан,

-дэнжид цэвэр усны шугам тавих,

-Малчны 2-ын элс хашаатайгаа чацуу болсон,

-Орцны гэрэл,

-Хонхор 11-р байр орц халаалтгүй,

-орц гэрэлгүй сандалгүй,

-Төмөр замд тоглоомын талбай хэрэгтэй мөн байрнууд халаалт бохирт холбогдох

-Элснээс салах

-Хог ачихгүй байна-хог ачаагүй сарын мөнгөө бөөндүүлж нэхдэг

-Баянхошуу эгнээ захын айлууд гэрэлгүй,

-ажлын байр нэмэгдүүлэх,

-Засмал зам

-Мөнгөө зөв зүйлд зарцуулах зам дагасан олон хаяг пайз хэрэггүй,

-Замын баруун талын хятад иргэдэд хяналт сайн тавих

-Жорлон бохирын асуудал

-ТВ кабелийн үйлчилгээ муу

-Тээвэрчдийн байр гэрэлтүүлэггүй,

-Орц засварлах,

-Гэр хорооллыг усны системд холбох

-Халуун усны газар байхгүй

-Муур устгах Байруудын гадаа зүлэгжүүлэлт

-Үдэлтийн хаалгатай болох

-СӨХ-ийн ажлыг сайжруулах

-Аймаг дотор явдаг нийтийн тээвэртэй болох

-Засмал замыг засварлах

-Хөрсний бохирдол

-Ажилгүйдэл,

-хими цэвэрлэгээтэй болох,

-Гудамжны хог хаягдал согтуу хүмүүс-2

-Нохой-3,

-Цагдаагаас урагш тог тавих,

-Тохижилт сүмбэр авто машин нь хуучирсан

-дэнжид цэвэр усны шугам тавих

-цахилгааны төлбөр өндөр гардаг

-Хорихын 5 давхрын хажуу дахь дан байшинтай айлуудад цэвэр бохирт холбох, энд гэрэлтүүлэг муу

 

-Эмнэлэгт цаг авдаг нь буруу,

-өрх шинжилгээ авдаг нь буруу,

-Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчдын харилцаа ёс зүйг сайжруулах хүнд суртлыг багасгах

-Нэгдсэн эмнэлгийн дараалал дугаар их эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай,

-Уурын зуух, бохир зайлуулах цэгүүдийг зөв газарт байгуулах,

-Төмөр замд хүүхдийн тоглоомын талбайтай болмоор байна

 

Шивээговьд хамгийн их давтагдсан санал нь:

  1. Төв зам хүртэл засмалтай болмоор байна гэсэн 8 санал
  2. Шинэ сургуулийн барилгатай болмоор байна гэсэн 5 санал
  3. Цэцэрлэг шинээр барих гэсэн 3 санал давтагдсан тоогоор хамгийн их байна.

 

-Xэрэглээний халуун ус,

-Засаг даргатай болох гэрэлтүүлэг сайжруулах

-7-р байрны цэвэр бохир усны асуудал

-шинэ сургууль барих,

-Цэцэрлэг шинээр барих,

-Настай хүмүүсийг дэмжих хэрэгтэй байна,

-төв зам хүртэл засмалтай

-Гэрэлтүүлэг эзэнгүй байруудыг эзэнтэй болгож хашаа хороо барих, засмал замтай болмоор байна

-сургууль цэцэрлэг орчим гэрэлтүүлэгтэй болох

-Бассейнтай болох

– Цэцэрлэг шинээр барих

-хэрэглээний халуун ус,

-шинэ сургууль барих,

-уурын зуухны хүчин чадал нэмэх,

-шинэ сургууль барих

-хүүхэд хөгжүүлэх газар алга

-хэрэглээний халуун ус ажлын байртай болох,

– хог хаягдал зөөвөрлөх 22 зөрлөг

– өвс тэжээлийн фонд

– НӨАТ баримттай болгох 22-р зөрлөг дэлгүүр,

-угаадас асгах цэгтэй болох 22-зөрлөг,

-халуун устай болох 22-зөрлөг,

-22-р зөрлөгийн байрнуудыг эзэнтэй болгох үйлдвэрлэл үйлчилгээ явуулах,

-Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбайтай болмоор байна,

-Шивээговь сум засмал замтай холбогдоосой,

-үзвэр үйлчилгээ элбэг байгаасай гэж боддог

-Шивээговь сум засмал замтай болгох,

-машинтай хүн болгон хувийн замтай болоод байна. -Тарьсан тоос шороонд их дарагдаж байна.

-Сургуулийн барилга, цэцэрлэгийн барилга, засмал зам

-Сумын цэцэрлэг барих, зам тавих

-Хөрөнгө мөнгө зарцуулалт болон сум хөгжүүлэх сангаар хэрэгжүүлж байгаа ажлыг тодорхой болгох

-автозам сайжруулах холбох, дэд бүтэц сайжруулах

-Илчлэг шивээ халуун усаа хурдан тавиач,

-иргэдтэйгээ холбоотой ажиллаач

-Улсын эмийн сангийн салбартай болмоор,хувийн эмийн сангийн үнэ өдөр бүрээр нэмэгдэж байдаг

– Даатгалтай эмийг даатгалаар боддогч, яг өгөхдөө үнээ нэмж өгдөг.

-гал командын салбартай болох,

-тендерийн ажлыг гүйцэтгэх  явцад мэргэжлийн хүнээр хяналт тавиулах /иргэдээр/

-Сумын захиргааг цэгцлэх,

-Засаг дарга , даргын орлогчийг тавьж ажиллуулах,

-Сумаас 22-р зөрлөг хүртэлх замыг сайжруулах,

-хими цэвэрлэгээ,

-ахуй үйлчилгээтэй болвол зүгээр байна

-Хог  шорооны асуудлыг шийдэх,

-усны үнэ их байна.

-Хог хаягдлаа цэвэрлүүлж байх, /орцонд хог хаядаг хүний хариуцлага тооцох/

-гэр хорооллын гэрэлтүүлэг сайжруулах,

-засмал зам холбох,

-ажлын байрыг нэмэгдүүлэх,

-сургууль цэцэрлэгийн ойролцоох замыг тохижуулж өгөх,

-сургуулийн ойролцоох замын хөдөлгөөн их байна,

-Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажлын байраар хангах

-хүүхдийн тоглоомын талбай,

-хогийн сав хийх усны асуудал, ногоон байгууламж, гэрэлтүүлэг ажлын байр,

-орчны бохирдол, тухайн амьдарч байгаа газрын хөгжил муу

-Бохирдол их орчин муу

-ажлын байр хэрэгтэй ялангуяа эмэгтэйчүүдэд,

– манайх урд гэр байранд амьдардаг битүү хог балгас байдаг учир сум хороонд хэлж хогийг цэвэрлүүлэх шаардлагатай байна.

– гэрэлтүүлэг сайн байгаасай халуун ус,

-хүүхдийн тоглоом,

-засмал зам сумын төвөөр хойд засмал хүртэл засмал зам сумын төвөөр хойд засмал хүртэл

-залуу гэр бүлийг дэмжих, ажил олгож орлоготой болгох

-Хогийн цэг, хүүхэд багачуудын тоглох орчин,

-сум орон нутгаас 2-р багийн иргэд оршин суугчдад болон орчин  нутаг дэвсгэрт хандсан зүйлсийг байгуулах иргэдийн оролцоог сайжруулах

-хүүхэд залуучуудын тоглоомын талбай

-засмал замыг шивээговьтой холбож өгвөл ажлын байр

-гэр хороололыг төвлөрсөн шугаманд холбуулах, жишиг хороололтой болох,

-хөдөө худаг ус их хэрэгтэй байна,

-малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудал хүнд байна.

-Би малчин хүн хөдөө багийн хурлаар ард түмнээрээ 2 удаа зөвшөөрүүлсэн боловч одоо хүртэл газрын гэрчилгээгүй.

-2012- 2017 оны хүртэл өөрсдөө өвөлжөө барьсан боловч өөр хүний нэр гэрчилгээ буюу Баярмагнай гэж гарсан байна.

 

Баянтал сум:

-Ажлын байр нэмэгдүүлэх,

-Байруудын дунд хог хаях зайлуулах зөөврийн хогийн савтай болох,

-Халуун ус, цэвэршүүлсэн ундны ус,

-автозамтай холбогдох

-элс шороог түрэх

-гэр хороололд гэрэлтүүлэг

-хоосон байруудыг ашиглалтанд оруулах,

-Гэрэлтүүлэг нэмэх

-Ажлын байран дээрээ дарга нар согтуу байдаг,

-Гэр бүлээрээ ажиллаж байгаа захиргааг цэгцлэх,

-Халаалт их муу байна,

-154.152-р байрны хогны асуудал их байна,

-Их дээд сургуулиудын салбартай болох,

-Гэрэлтүүлэг нэмэх,

-худаг ус,

-ажлын байр нэмэгдүүлэх,

-орон нутагт ажиллаж буй үйлдвэрүүдийг тогтмол ажиллахад анхаарч ажиллах,

-Сумынхаа боловсон хүчнийг ажилд авдаг байх,

-Баянтал сум хог орон сууцнаас хасуулмаар байна,

-Баянтал сумын захиргааны боловсон хүчнийг сайжруулах,

-Баянтал суманд хөдөлмөр эрхлэлтийн насны иргэдэд ажлын байр хангалтгүй

-Сум хөгжүүлэх бодлого дутмаг байна,

-Хөрсний бохирдол маш их,

-Мэдээллийн хүртээмжийг сайжруулах,

-Төвлөрсөн ачиж, буулгахад хялбар шийдэлтэй хогийн цэгтэй болох, гэрэлтүүлэг байхгүй,

-Баянталын эрүүл мэндийн төв хөгшчүүдээ гэрт нь эргэж үзмээр байна, –

ТЗ-ын багийн иргэдэд үйлчилгээ муу үзүүлдэг.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. БАЙГУУЛЛАГУУДЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

Та дараах төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү? Гэсэн асуултыг хүснэгт хэлбэрт оруулж сум бүрээс өөрийн өөрийн онцлогийн дагуу хувирган асуумжаа бэлдсэн. Энэ нь их цаг авсан нүсэр асуулт болсон бөгөөд 43 байгууллагын үнэлгээг 4 шалгуур үзүүлэлтээр асуусан асуумж болсон.

 

 

 

 

Байгууллагууд Үйлчилгээний чанар хэр байдаг вэ Үйлчилгээний хүртээмж

/ачаалал/

Ажилтнуудын эелдэг таатай харилцаа, ёс зүй Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэг
1 Аймгийн ЗДТГазар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
2 Сүмбэр/ Баянтал/ Шивээговь сумын ЗДТГазар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
3 Байгаль орчин, аялал жуулчлалын газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
4 Биеийн тамир, спортын газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
5 Боловсрол, соёл урлагийн газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
6 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
7 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
8 Мэргэжлийн хяналтын газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
9 Онцгой байдлын газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
10 Орон нутгийн өмчийн газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
11 Санхүүгийн  хяналт, аудитын алба 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
12 Статистикийн хэлтэс 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
13 Татварын хэлтэс 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
14 Улсын бүртгэлийн хэлтэс 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
15 Ус, цаг уур, орчны шинжилгээний газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
16 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
17 Хүнс, хөдөө аж ахуйн газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
18 Цагдаагийн хэлтэс 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
19 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
20 Шүүхийн шинжилгээний алба 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
21 Эрүүл мэндийн газар 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
22 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
23 …-р сургууль 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
24 …-р цэцэрлэг 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
25 ………………….. өрхийн эмнэлэг 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
26 Ус ду ОНӨҮГ/Талын илч/ Илчлэг Шивээ 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1
27 Тохижилт сүмбэр 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1 5   4   3   2   1

Асуулгад хариулсан үзүүлэлт тус бүрээр хариултыг нь харъяалах газар хэлтэст хамаарах байдлаар нь бүлэглэн графикаар үзүүлэв. Энэхүү үзүүлэлтийг гаргахдаа нийт үнэлгээг гаргаж Маш сайн – 5, Хангалттай -4, Дунд – 3, Муу – 2, Мэдэхгүй- 1 гэсэн сонголтуудын харгалзах дүнгээр үржүүлэн нэмж маш сайн буюу 5 үнэлгээг 100 хувь гэж үзэн харгалзах хувиудыг гаргаж ашигласан ба мэдэхгүй гэсэн үнэлгээг хасаж тооцсон болно.

График 1: Аймаг сумдын ЗДТГазрын үйлчилгээний чанарыг иргэд үнэлэхдээ ерөнхийдөө ижил түвшинд гэж үзсэн, гэхдээ Сүмбэр сумын ЗДТГазрыг арай илүү гэж үзжээ. Баянтал сумын ЗДТГазар нь хамгийн бага үнэлгээг авсан байна.

График 2:  Үйлчилгээний хүртээмжийн хувьд ижил түвшний үнэлгээтэй байна.

График 3: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд эсрэгээрээ Баянтал сумын ЗДТГазар өндөр үнэлгээтэй бол АЗДТГазрын ажилтнууд харьцангуй бага үнэлгээ авчээ.

График 4: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт Шивээговь сумын ЗДТГазар өндөр үнэлгээтэй бол АЗДТГазар бага үнэлгээ авчээ.

График 5,6,7а, 7б: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн удирдлаганд байдаг байгууллагууд буюу Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хоёрын үнэлгээ дээрх байдалтай байна. Онцгой байдлын газрын үнэлгээ ихээхэн өндөр гарч байгаа нь ажлын онцлог, хүртээмж болон алба хаагчдын харилцаа зэрэгтэй холбоотой, мөн ажлын байрны орчин сайн шинэ байртай болсон нь нөлөөлж байна гэж дүгнэлээ.

График 8: Нийгмийн бодлогын хэлтсийн харяа агентлагуудын үйлчилгээний чанарын байдлыг авч үзвэл Биеийн тамир спортын газрын үнэлгээ 76 хувь буюу хамгийн өндөр нь байна. Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үнэлгээ 70 гаруй хувьтай байгаа нь энэ байгууллагууд дотроо хамгийн багад орж байна.

График 9: Үйлчилгээний хүртээмжийн хувьд Эрүүл мэндийн газар, ГБХЗХГазар нь хамгийн бага үнэлгээг авсан.

График10: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд Боловсрол соёл урлагийн газар хамгийн өндөр үнэлгээтэй бол Эрүүл мэндийн газар хамгийн бага үнэлгээг авсан.

График11: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт БСУГазар, БТСГазар нь хамгийн өнөр үнэлгээг авсан бол эрүүл мэндийн газар хамгийн бага үнэлгээтэй.

График12: Санхүү, төрийн сангийн хэлтсийн харъяа аентлагуудын хувьд үйлчилгээний чанар хамгийн өндөр үнэлгээтэй байгаа газар нь Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс болсон байна. Бусад байгууллагууд нь жигд 72 хувь байна.

График13: Үйлчилгээний хүртээмжийн хувьд мөн л Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хамгийн өндөр үнэлгээг авсан байна.

График14: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Бусад байгууллагууд жигд үнэлгээ авч удаалжээ.

График15: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт

Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтсүүд хамгийн өндөр үнэлгээтэй.

График16: Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харъяа агентлагуудын хувьд үйлчилгээний чанар өндөр гарсан байгууллагууд нь БОАЖГазар байна. Ус цаг уур орчны шинжилгээний газар нь хагийн бага үнэлгээг авсан байна.

График17: Үйлчилгээний хүртээмжийн хувьд 66-70 хувийн хооронд жигд үнэлгээтэй.

График18: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд БОАЖГазар нь хамгийн өндөр үнэлгээтэй.

График19: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт 66-69 хооронд жигд үнэлгээг бүгд авчээ.

График 20: Хууль, эрх зүйн хэлтсийн харъяа агентлагуудын үйлчилгээний чанар хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллага нь Улсын бүртгэлийн хэлтэс бас Шүүхийн шинжилгээний алба байна.

График 21: Үйлчилгээний хүртээмжийн хувьд Улсын бүртгэлийн хэлтэс хамгийн өндөр үнэлгээг авч чадсан. Хамгийн бага үнэлгээг ШШГА авсан байна.

График 22: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд мөн л Улсын бүртгэлийн хэлтэс хамгийн өндөр үнэлгээг авч ШШАлба удаалжээ. Энэ удаад Цагдаагийн хэлтэс хамгийн бага үнэлгээг авсан байна.

График 23: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт

өмнөх графикуудтай төстэй дүн гарсан байна.

График24: Нийгмийн салбарын бусад байгууллагуудын үнэлгээнээс Баянтал сумын эрүүл мэндийн төв хамгийн өндөр үнэлгээтэй гарсан болно.

График 25: Үйлчилгээний хүртээмжийн хувьд аймгийн эмнэлгийн үнэлгээ 67 хувь гарсан нь хамгийн доогуур үнэлгээтэй бол Шивээговь, Баянталын эмнэлгүүд өндөр үнэлгээ авч хүртээмжтэй байдаг талаар илэрхийллээ.

График 26: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд Сумдын эмнэлэг өндөр үнэлгээ авчээ.

График 27: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт Баянтал Шивээговь сумдын эмнэлэг өндөр үнэлгээтэй.

График 28: Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 2,5-р сургууль өндөр үнэлгээ авсан. Шивээговь, Баянталын сургууль арай бага үнэлгээ 72-73 хувь байна.

График 29: Үйлчилгээний хүртээмжийн хувьд бүгд жигд байна.

График 30: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд 2,5-р сургууль өндөр үнэлгээтэй.

График 31: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт 2-р сургууль 77 хувь буюу хамгийн өндөр үнэлгээг авч хаирн 4-р сургууль 68 хувь буюу хамгийн бага үнэлгээг авсан байна.

График 32: Цэцэрлэгүүдийн хувьд 5-р цэцэрлэг хамгийн өндөр буюу 81 хувийн үнэлгээ авч үйлчилгээний чанар сайн байгааг, 2,3-р цэцэрлэг 76-77 хувь байна.

График33: Үйлчилгээний хүртээмжийн хувьд 3,4-р цэцэрлэг хамгийн өндөр үнэлгээг 73 хувьтай авсан байна.

График 34: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд цэцэрлэгүүд жигд үнэлгээ авчээ.

График 35: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт 5-р цэцэрлэг хамгийн өндөр үнэлгээг авч тэргүүлсэн.

График 36: Үйлчилгээний чанарын хувьд талын илчийн үйл ажиллагаа хамгийн өндөр үнэлгээ авчээ. Ус ду, Тохижилт сүмбэр ОНӨҮГазар 66-67 хувийн үнэлгээ авсан байна.

График 37: Үйлчилгээний хүртээмжийн хувьд мөн л Талын илч 75 хувийн үнэлгээтэй байна.

График38: Ажилтнуудын эелдэг таатай харилцаа ёс зүйн хувьд Шивээговь, Баянтал сумдын байгууллагууд 71-73 хувийн үнэлгээ авчээ.

График 39: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг үнэлсэн энэ хэсэгт еөрөнхийдөө бүгд жигд үнэлгээтэй банйа. Талын илч 77 хувийн үнэлгээ авсан.

Өмнөх жилтэй харьцуулсан ерөнхий үнэлгээ:

Байгууллага 2016 2017
Оноо Хувь Оноо Хувь
Аймаг, сумыг ЗДТГ
1 Аймгийн ЗДТГ 3.1 62% 3.3 66%
2 Сүмбэр сумын ЗДТГ 3.25 65% 3.4 68%
3 Шивээговь сумын ЗДТГ 2.65 53% 3.4 68%
4 Баянтал сумын ЗДТГ 2.85 57% 3.2 64%
Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
1 Мэргэжлийн хяналтын газар 3 60% 3.4 68%
2 Онцгой байдлын газар 3.75 75% 3.65 73%
Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлагууд
3 Эрүүл мэндийн газар 3.15 63% 3.35 67%
4 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2.95 59% 3.3 66%
5 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 3.35 67% 3.65 73%
6 Боловсрол, соёл урлагийн газар 3.25 65% 3.7 74%
7 Биеийн тамир, спортын газар 3.7 74% 3.7 74%
Санхүү, төрийн сангийн хэлтсийн харъяа аентлагууд
8 Санхүүгийн хяналт, аудитын алба 3.05 61% 3.45 69%
9 Татварын хэлтэс 3.3 66% 3.5 70%
10 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 3.55 71% 3.6 72%
11 Статистикийн хэлтэс 3.35 67% 3.55 71%
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харъяа агентлагууд
12 Хүнс, хөдөө аж ахуйн газар 3.15 63% 3.3 66%
13 Байгаль орчин, аялал жуулчлалын газар 3.05 61% 3.5 70%
14 Орон нутгийн өмчийн газар 2.8 56% 3.45 69%
15 Ус, цаг уур, орчны шинжилгээний алба 3.2 64% 3.4 68%
16 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 3 60% 3.35 67%
Хууль, эрх зүйн хэлтсийн харъяа агентлагууд
17 Цагдаагийн хэлтэс 3 60% 3.35 67%
18 Улсын бүртгэлийн хэлтэс 3.65 73% 3.55 71%
19 Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 3.25 65% 3.4 68%
20 Шүүхийн шинжилгээний алба 3.1 62% 3.5 70%
Нийгмийн салбарын бусад байгууллагууд
1 Аймгийн нэгдсэн эмнэлэг 3.05 61% 3.35 67%
2  Энх тус дэм өрхийн эмнэлэг 3.25 65% 3.5 70%
3 Шивээговь  сумын Эрүүл мэндийн төв 3.45 69% 3.75 75%
4 Баянтал сумын Эрүүл мэндийн төв 3.55 71% 4.1 82%
5 Ерөнхий боловсролын 1-р сургууль 3.9 77,7% 3.6 72%
6 Ерөнхий боловсролын 2-р сургууль 3.65 73% 3.75 75%
7 Ерөнхий боловсролын 3-р сургууль 3.25 65% 3.6 72%
8 Ерөнхий боловсролын 4-р сургууль 3.35 67% 3.4 68%
9 Ерөнхий боловсролын 5-р сургууль 3.55 71% 3.75 75%
10 1-р цэцэрлэг 3.7 74% 3.45 69%
11 2-р цэцэрлэг 3.9 78,3% 3.65 73%
12 3-р цэцэрлэг 3.55 71% 3.75 75%
13 4-р цэцэрлэг 3.15 63% 3.65 73%
14 5-р цэцэрлэг 3.45 69% 3.8 76%
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд
1 Ус-Ду ААТОНӨҮГ 3.15 63% 3.25 65%
2 Илчлэг шивээ ОНӨҮГ 3.05 61% 3.55 71%
3 Талын илч ОНӨҮГ 3.55 71% 3.7 74%
4 Тохижилт сүмбэр ОНӨҮГ 3.45 69% 3.3 66%

Байгууллагуудын үнэлгээ бүгд өсөж гарсан байгаа ба цөөн хэдэн байгууллагууд буурч гарсан үзүүлэлттэй байна. Дээрх үнэлгээг графикаар харуулж дээд доод үнэлгээг авсан байгууллагуудыг дурдаж зарим байгууллагуудад зөвлөмж өгсөн.

Нэгдсэн ерөнхий график:

График 40: Бүх байгууллагуудыг жагсаасан нэгдсэн ерөнхий гарфикаас харахад Баянтал сумын ЗДТГазар, АЗДТГазар, Ус-ду ОНӨҮГазар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тохижилт сүмбэр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Цагдаагийн хэлтэс зэрэг нь хамгийн бага үнэлгээг авчээ. /Зөвлөмж 2/

Харин Баянтал сумын Эрүүл мэндийн төв хамгийн өндөр үнэлгээг авсан үлгэр жишээ байгууллага болжээ. Сүмбэр сумдын иргэд ч үйлчлүүлэх нь их байдаг байна.

5-р цэцэрлэг, 2-р сургууль, Шивээговь сумын эрүүл мэндийн төв, 3-р цэцэрлэг, Талын илч ОНӨҮГазар, 5-р сургууль, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёл урлагийн газар зэрэг нь 74-өөс дээш үнэлгээтэй байгаа нь 2017 оны хувьд хамгийн өндөр үнэлгээтэй байгууллагууд болсон байна. Дээрх байгууллагууддаа улам их амжилт хүсэх нь зүйтэй болов уу!

ТАВДУГААР ХЭСЭГ. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР САНАЛ ХҮСЭЛТҮҮД

Иргэдээс авсан нээлттэй санал асуулгад дараах хариултыг өгсөн байна. Ямар нэгэн боловсруулалтгүйгээр тоочин бичив.

Сүмбэр сумын иргэдээс гарсан санал:

Цаг ашиглалт харилцааны соёл дээр анхаарч ажиллах, шуудангийн байгууллагатай хамтарч ажиллахыг урьж байна, Сумын Засаг дарга сонгуульд өрсөлдөхдөө сүмээс хойшхи айлд гэрэл тавиулж өгнө гэсэн тэр амлалтаа хэрэгжүүлээчээ, аймгийн төвд гэрэлгүй амьдарч байгаа айл байна гэдгийг анхааралдаа аваач, төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн байгууллагын ажилтнууд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хүнд сурталыг багасгах хэрэгтэй Дарга нар хариуцлагаа сайжруулах, харилцааны соёл ёс зүйг дээшлүүлэх дээрх байгууллагуудыг боловсон хүчнээр хангах харилцаа хандлагыг сайжруулах ,мэдээ мэдээллээ сайжруулах зөв боловсон харьцаагүй маш муухай их зантай захиргааны ажилтнууд хүнд суртлаа хаямаар байна. Сум хөгжүүлэх сангийн мөнгөө жижиг бизнес эрхлэгчдээ өгмөөр байна. Төрд нам дагаж ажилладгаа болимоор байна, шударга хөдөлмөрлөж эх орноо хөгжүүлье Засаг дарга нөөцийн сангийнхаа зарцуулалтыг олон нийтэд тавиулах, шилэн болгох. Халамж өөд засмал зам тавих хэрэгтэй байна. Танил талаа харж хүнд суртал бүү гарга. Цалин нэмэгдүүлэх ажлын байр нэмэгдүүлэх Удирдлагууд их зантай, Дунд төрийн албан хаагчдыг намаар тамлуулдаг нь буруу Төрийн байгууллагуудаар чанартай түргэн шуурхай үйлчлүүлдэг болох, Халамж ялгаварладаг, ХХҮХ дарга нь улс төрждөг их зантай, Бүх ААНБ-ууд НӨАТ өгдөг болох, Ус Ду үйлчилгээг сайжруулах, Таксины үйлчилгээний чанар сайжруулах Ус-Ду, Цагдаа харьцаа хандлагаа сайжруулах

Эмнэлэгтэй холбоотой: Эмнэлэг, өрхийн эмнэлгийн ажилтнуудын харьцаа хандлагыг сайжруулах, ур чадвараа дээшлүүлэх, хөнгөлттэй эм олддоггүй бөөн дараалал болоод дуусчихдаг. Өрхийн эмнэлэг тоног төхөөрөмж муутай, Нэгдсэн эмнэлэг дугаар тараадаг болсон нь өвчтэй хүнд бэрхшээлтэй, 2-3 удаа очих шаардлага гардаг

Хот тохижилттой холбоотой: тогтмол хогоо ачдаггүй, ачаагүй сарынхаа мөнгийг авдаг гэж олон иргэд саналаа илэрхийллээ.  Гэр хорооллын иргэд ийм гомдол тавихын зэрэгцээ шинээр тавигдсан хогийн савыг багтаамж муутай материал муутай гэж санал ирүүлсэн.

Газрын албатай холбоотой:

-Газрын харилцаа, газрын хэмжилт хийхгүй уддаг,

-Нэг хүнд оногдох газрыг чөлөөтэй болгомоор байна.

-төрийн байгууллагын ажилтнууд харилцаан дээрээ анхаарах

-Зургаан байшин цэвэр бохирт холбовол их сайн байна.

-Уул уурхайн компаниудын талаар иргэд мэдэх хэрэгтэй

-Замыг маш хангалтгүй янзалж байна.

-хүнд суртал ихтэй ажлын цаг баримталж түргэн шуурхай үйлчлэх

-ажлын ачаалал зарим хүндээ их нийгмийн баталгааг сайжруулах, ажлын ачааллыг зөв хангах

 

Баянтал сумын иргэдээс гарсан санал

-Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хүнтэй зөв боловсон харьцах

-Мэргэжлийн хүмүүс ажиллах

-Муу дүнтэй байгууллагуудад зөвлөгөө өгч байх

-Баянтал сумын ЗДТГ ард иргэдэд үйлчилгээний чанар дунд биеийн тамир спортын ажиллагаа муу

-Ил тод нээлттэй ажиллах

-Төмөр замын байгууллагад ажиллагсдад хүрч ажилладаггүй.

-Баянтал сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэрэглэгчийн сэтгэл санаанд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг

-Манай сумын эмнэлгийн чанар үйлчилгээ сайн

-Өндөр настай хүмүүсийг гэрээр нь ойр ойрхон эргэж үзэж баймаар байна,

-Баянтал сумын сургууль цэцэрлэгийн ажлыг сайжруулах

-Боловсролын газрын дарга ойр ойрхон солигдож байгаа нь харъяа байгууллагуудын үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй байна.

-Аймгийн эмнэлэг дугаар өгдөг болсноос хойш Баянтал, Шивээгээс үзүүлэхэд хүндрэлтэй хонох шаардлагатай шинжилгээ нь өдөртөө гарахгүй байна.

– сургуулийн багш нарын мэдлэг чадварыг сайжруулах

-Сурагчдын үдийн цайны чанарыг сайжруулах

-Талын илч компанийн халаалтыг сайжруулмаар байна. Эвдрэл доголдлыг арилгах тал дээр анхаарна уу?

-Талын илчийн ажиллагааг сайжруулах

-Сум хөгжүүлэхийн хуваарилалт шалгаруулалтыг ил тод болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж хариуцлага гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх, тавих

-дээрхи байгууллагуудаар үйлчлүүлж үзээгүй болохоор мэдэхгүй байна.

-эмнэлэг, цагдаагийн дуудлагын дугаарын утасны дугаарыг шинэчлэх

– манай суманд газрын асуудал хүнд мал бүхий иргэд хоорондоо зодолдоно.

-Энэ асуудал анхаарал хандуулахыг хүсэж байна, –

Байгууллагууд дотоод гадаад үзэмжиндээ анхаарах бусад байгууллагуудаас явагдаж байгаа тэмцээн уралдааны зарлагдсан байдал мэдээлэл дутмаг байдаг

-Малчин иргэдийг харж үзэж байгаачээ.

-Татварын хэлтсийнхэн хүнд сурталтай, ажилдаа хайнга ханддаг, мэргэжлийн ур чадвар тааруу.

 

 Шивээговь сумын иргэдээс  гарсан санал

-Илчлэг шивээ өдөр өдөрт өөр өөр галладаг,

-Эмийн сангаас хөнгөлттэй эм авч чаддаггүй, –

-ШОНУ нийгмийн даатгалын мэдээгээ сарын 10 наас хойш өгдөг,

-Цагдаа нар зөрчил гаргасан иргэдтэй зүй бусаар харьцдаг, нормын талхыг нь иддэг

-Цагдаагийн газрын үйл ажиллагааг сайжруулах, асуудлыг маш удаан шийдвэрлэдэг,

-Шүүхийн ажилчид дээрэлхүү ялтнуудтай харьцаж байгаа юм шиг харьцдаг,

– Боловсролын газар , сургуулийн удирдлагын ажлыг өндөр боловсролтой удирдах чадвартай  хүнээр сургууль, БСГ-т анхаарах,

-Иргэдтэйгээ уулзах, намчирхах үзлээсээ салж  дараагийн намынхаа ажиллагааг явуулах,

-хүнд суртлаа хаяж харилцааны соёлоо сайжруулах,

-хаана ч очиж үйлчлүүлсэн ч хүнд суртал,

-харилцааны соёл ерөөсөө байдаггүй /хүнд суртлыг арилгах талаар хүсэлтэй байна,

-төрийн албан хаагчид цаг баримтлах, ажлыг үр дүнтэй хийлгэмээр байна,

-Ажилдаа сэтгэлээсээ, хүнд сурталгүй бүх юм нь цагтаа байвал болно,

-хүмүүсийн харилцаа маш чухал,

-хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсэж байна.

 

ЗӨВЛӨМЖ

Судалгаанаас гарсан дүн, үнэлгээ дүгнэлт, иргэдийн санал, хандлагыг үндэслэн төслийн багийн зүгээс дараах зөвлөмжүүдийг боловсрууллаа.

  1. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллах, байгууллагуудаа сурталчилах болон шинэ мэдээ мэдээллийг иргэдэд мэдээлж хэвших, цахим хуудас байнгын ажиллагаатай, мэдээ мэдээллийг тогтмол шинэчилдэг байх, сошиал медиаг ашиглах байгууллаг бүр өөрийн нүүр хуудсыг ашиглан мэдээлэл түгээх, группүүдийг төрөлжүүлэн ажиллуулах, энэхүү үйл ажиллагаанд ажилчдын чин сэтгэл хэрэгтэй.
  2. Төлөвлөлтийг сайжруулах, цахим хуудсанд оруулсан мэдээлэл голдуу болоод өнгөрсөн үйл явдал байдаг. Үүнийг өөрчилж болох үйл ажиллагааг төлөвлөн оруулж байх ингэснээр иргэд мэдээлэл авах, оролцох боломжийг бүрдүүлнэ. Жишээ нь: Аймаг сумын хурлын танхим, иргэний танхим, спорт заал, Боржигин чуулгад болох арга хэмжээнүүдийг хугацааг нь тавьж оруулах
  3. Орон нутгийн удирдлагууд иргэдтэйгээ уулзаж, үйл ажиллагаагаа тайлагнаж байх, энэ уулзалтыг төрөлжүүлэх Үүнд: Бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагынхан, баг, сумд, өртөөнд ажиллаж амьдрагсад г.м
  4. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, дараа жилийн худалдан авах ажиллагааны жагсаалтыг гаргаж иргэдэд хүртээмжтэй мэдээлэх, иргэдээс саналыг нь авч эрэмбэлэх ажлыг далайцтай зохион байгуулах, хийгдэж байгаа тендерийн ажилд хяналт тавихдаа тухайн бүтээн байгуулалт хийгдэж байгаа газар оршин суудаг иргэдийн оролцоотой хяналтын бүлгийг бий болгох
  5. Хөрөнгө оруулалтын ажлуудыг иргэдийн туслалцаатай төлөвлөж тэднээс тодорхой хэмжээний зардлыг гаргуулах байдлаар ажлаа хийх нь хяналт сайжирч тухайн ажил чанартай хийгдэх үндэс болно. Төсвийн хөрөнгийг ч хэмнэнэ.
  6. Төрийн өмч хөрөнгийг хамгаалах, эзэнгүйдүүлэхгүй байх,
  7. Хүний нөөцийг чадавхжуулах, сургалт зөвлөгөөнд хамруулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар анхаарч ажиллах
  8. Ёс зүй, харилцааны зохих стандартуудыг хэрэгжүүлэх, дүрэм журам зөрчсөн ажиллагсдад арга хэмжээ авч ажиллах
  9. Иргэдийн ирэх гомдол саналыг хүлээн авах утас болон санал асуулгын хайрцаг байнга ажиллуулах, бүх байгууллагууд хүний нүдэнд өртөхөөр газар энэ хайрцгийг байрлуулах, саналуудыг нэгтгэн дүгнэж арга хэмжээ авч ажиллах удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр тусгай цаг гарган танилцуулж байх
  10. Төрийн байгууллагын ажилтнуудын ажлын байран дээрх цаг ашиглалтыг сайжруулах
  11. Аливаа байгууллагын тухайн ажил хариуцсан мэргэжилтний нэр утсыг иргэд хялбар байдлаар олж авах боломжийг бүрдүүлэх, шинэчлэх
  12. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг авах, хөнгөлөлттэй зээл олгох төрөл бүрийн сангуудыг бий болгох
  13. Хөрсний бохирдол их байгааг анхаарч ажиллах, иргэдээс маш олон санал энэ тал дээр ирж байсан ба төмөр замын район, гэр хорооллын хэсгээр илүүтэй хөрсний бохирдол байгааг анхаарах, тохирох арга хэмжээ авч ажиллах

 ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

  1. Баянтал сумын ЗДТГазар нь хамгийн бага үнэлгээ авсанд дүгнэлт хийж үйл ажиллагааг нь бүх чиглэлээр сайжруулахад анхаарах шаардлагатай. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр илүүтэй анхаарах, сумын ЗДТГазар түүний хэлтэс албадад мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг ажиллуулах, харилцаа ес зүйг анхаарах, цаг ашиглалтыг сайжруулах зэрэг ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэх
  2. АЗДТГазрын үйл ажиллагаанд анхаарах гол асуудал бол байгууллагын маркетинг буюу хийж байгаа үйл ажиллагаагаа ард иргэдэд хүргэх, сурталчилах юм. Мөн ажилтнуудын иргэдтэй үйлчлэх үйлчилгээний соёл, цаг ашиглалт харилцаа, хариуцлагыг сайжруулж, тогтвортой ажиллуулах шаардлагатай. Төсөв хөрөнгийн ил тод байдал ялангуяа Засаг даргын нөөц сангийн зарцуулалтыг ил тод болгох талаар иргэд цөөнгүй санал ирүүлжээ.
  3. Ус ду ОНӨҮГазар: Үйлчилгээний чанартаа анхаарах, ажилчдыг хариуцлагатай болгох, санаачилгатай ажиллах, Мөн ус дулаан халаалт, цэвэр ус, халуун устай холбоотой олон саналууд байгааг харгалзан үзэж үйл ажиллагаандаа зарим ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай. Иргэдийг татан оролцуулах замаар халдаггүй айлуудын шугамуудыг өөрчлөх, дулаан алдагдлыг бууруулахад хамтран ажиллах, подвалуудыг лайдах г.м /Судалгаа хийх явцад Шивээговь сумын зарим байрны айлууд халуун устай болохын тулд хамтран ажиллаж нэг өрх 175,0 төгрөг хураалгаж асуудлаа шийдсэн туршлага байна./
  4. Ус цаг уур орчны шинжилгээний газар анхаарах гол асуудал нь иргэд танай байгууллагын талаар мэдэхгүй байна. Байгууллагын сурталчилгаа хэрэгтэй байгааг анхаарч танай гол давуу тал болох өдөр тутмын цаг агаарын урьдчилсан мэдээг олны хөлийн газарт лед дэлгэц байрлуулан нэвтрүүлэх, сошиал медиаг ашиглан өдөр тутмын цаг агаарыг мэдээлэх, малчдад зориулсан мэдээг өдөр тутам гаргах сошиал медиа, самбар, постер ашиглах зэргээр иргэдтэй тулж ажиллах шаардлагатай. Аймгийн вэб сайтанд цаг агаарын мэдээ байршсан байгаа нь талархууштай.
  5. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаа их өргөн хүрээг хамарсан байгаа боловч гэр бүл гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд зориулсан ажил их хийдэг. Цаашид гэр бүл, залуучуудад зориулсан ажил зохион байгуулах, Гэр бүлийн сонирхолтой лекц, сургалт, зөвлөгөө залуучуудын хөгжлийг дэмжсэн олон талт арга хэмжээг сегмент тус бүрийн оролцооны тусламжтайгаар хэрэгжүүлэх, ТББ-уудтайгаа хамтран ажиллах /Залуучуудын холбоо, оюутны холбоо, сурагчдын холбоо г.м/ шаардлагатай. Амьдрах ухаан, сэтгэл зүйн холбогдолтой сургалт, гарын авлага, брошур зэргийг залуу гэр бүлийнхэн болон залуучуудад зориулан хийх тараах, хүчирхийллийн эсрэг төвтэй болох
  6. Эрүүл мэндийн газар үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилах, өвчлөл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг иргэддээ зааж зөвлөх, сургах, байгууллагуудын дунд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зарлах зэргээр нийтэд танигдсан арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэх, уламжлал болсон өдөрлөгүүдийг бий болгож жил бүр зохион байгуулж хэвших
  7. Нэгдсэн эмнэлгийн 2017 онд авч хэрэгжүүлсэн дугаар тараах үйлчилгээ иргэдийг их бухимдуулж байна. Эмнэлэг рүү 2-3 удаа ирж очих /дугаар авахаар очно маргааш нь эмнэлэгт үзүүлэхээр очно г.м/ цаг нь болоогүй гээд хүлээх зуур эмч нь бас хүнгүй хүлээх, Баянтал Шивээговь сумдын иргэд дугаар авч үйлчлүүлэхэд бэрхшээлтэй болсон, мөн тэд шинжилгээнийхээ хариуг өдөртөө авч байхыг хүссэн юм. Эмнэлэг дугаар тараах үйлчилгээг хэрэгжүүлснээр 1-2 хүнийг нэмж цалинжуулах шаардлагатай болсон. Тэдний хэлэх дуртай үг нь өнөөдөр цаг байхгүй. Энэ байдалдаа дүгнэлт хийж дугаар олгох үйлчилгээг ахин боловсронгуй болгох шаардлагатай. /Цахимаар эсвэл утсаар дугаар олгох, автоматжуулах/ Өглөөний шинжилгээний үеэр ачаалал их байдаг. Шинжилгээг өдрийн турш авах боломжийг бий болгох, Оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай найрсаг үзүүлж хэвших
  8. Тохижилт сүмбэр ОНӨҮГазар нь хамгийн их шүүмжлэлд өртсөн асуудал нь гэр хорооллын айлуудын хогийг ачилт хийгдэхгүй байгаа талаар иргэд ам уралдуулан гомдоллосон. Хогоо ачихгүй мөртлөө мөнгөө жил, сараар нь хурааж авдаг нь шударга бус байгаа байдлыг халах эсвэл их хог ачвал их мөнгө, бага хог ачвал бага мөнгө төлдөг системд шилжүүлэх зэрэг нь иргэдийн хүсэж байгаа хүсэлт юм. Айлуудад шинээр тавьсан хогийн сав нь багтаамж муу бага зайтай байгаа, эдэлгээ даахааргүй байгаад анхаарч цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртөө анхаарах, нэг үеэ бодоход гадаа гудамж талбайн хогийг байнга цэвэрлэж байгаа ч байнга хог хаядаг иргэд байсаар байна. Иргэдийн ухамсрыг дээшлүүлэх зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, айл өрхүүдийн туслалцаатай нийтийн цэвэрлэгээг хийж хэвших
  9. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар: Анхаарах гол асуудал нь газрын хэмжилтийг цаг тухай бүр түргэн шуурхай үзүүлэх, ажилтнуудын харилцаа, ажлын цаг баримталж түргэн шуурхай үйлчлэх, ажлын ачаалал зарим хүндээ их байгааг анхаарч зөв хуваарилах, хийгдэж байгаа тендерийн ажлуудын хяналт, авто замын арчлалт муу, гэр хороолол, ТЗ-ын байр, зургаан байшингийн айлуудыг цэвэр бохирт холбох ажил, хот төлөвлөлт тааруу байгаа зэрэг асуудлуудад анхаарч ажиллах
  10. Цагдаагийн хэлтэс анхаарах гол асуудал нь ажилтнуудын харилцааны соёл юм. Үүнийг сургалт, ёс зүйн журмаа боловсронгуй болгон, хэрэгжилтийг сайжруулах замаар дээшлүүлэх

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

Төрөөс хүн амд үзүүлж буй зарим төрлийн үйлчилгээний чанар, хүртээмжийн байдлыг хэрэглэгчийн судалгааны аргаар судалснаар тухайн үйлчилгээг хүртэгчийн зүгээс хүлээн авч байгаа үйлчилгээний талаар өгч буй үнэлгээний дүнг үйлчилгээг үзүүлэгчдэд эргэн хүргэдгээрээ онцлог юм. Үйлчилгээний хүртээмж, чанарын талаарх судалгааны энэ арга нь иргэдийн оролцооны аргаар хийгддэг. Судалгааны энэ арга нь үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн хоорондын уялдааг сайжруулж, тэдний харилцааны эргэх холбоог шуурхай хангадаг учраас сүүлийн үед судалгааны нэлээд олон улс оронд өргөн хэрэглэж байна.

Засгийн газрын 2017 оны 89 тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам, “аймгийн Засаг даргын 2017 оны А/264 дүгээр захирамжаар батлагдсан “Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, Дотоод аудит, дотоод хяналтын тухай ойлголтын хүрээнд энэхүү судалгааг хийхээр манай байгууллага сонгогдож амжилттай хийж гүйцэтгэлээ.

Бэрхшээлтэй тал:

  • Судалгааг богино хугацаанд хийж гүйцэтгэх, иж бүрэн тайлагнах
  • Судалгааг аль болох олон талт сегментийг хамруулах
  • Дан ганц асуулгын анкетаар авсан мэдээлэлд үндэслэн тайлан зөвлөмж гаргах
  • Анкетийн асуулгын асуулт нийтдээ 200 гаруй асуултанд хариулт авахуйц нийлмэл асуулга байсан тул иргэд дургүйцэх, хойрго хандах талтай байлаа.

Ололттой тал:

  • Өмнө нь судалгааг хийж байсан багийн хамт олон судалгааг хамтарч хийсэн тул дөхөмтэй байсан.
  • Иргэд өөртөө тулгамдсан асуудлаа илэн далангүй бичиж байсан
  • Судалгааны дүнгээс харахад бүх зүйл тодорхой болж нэгтгэн дүгнэж тайлагнахад амар байсан.
  • Тайлагнах явцад олон төрлийн зөвлөмжүүд бий болсон.

Манай аймгийн хувьд 2017 онд захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг иргэд сайн гэж үнэлсэн байгаа нь энэ жил амжилттай ажилласан, мөн Засаг даргын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаа нь судалгааны дүнгээс харагдана. Гэхдээ өнгөрсөн жилийнхтэй нь харьцуулахад иргэд мэдээ мэдээлэл дутагдалтай байгаа нь харагдана.

Жилээс жилд хэвлэл мэдээллийн хэрэгсэл улам их болж даяарчлагдаж байгаа нийгэмд бид амьдарч байгаа. Гэхдээ манай орон нутгийн хувьд эсрэгээр жилээс жилд буурч байна. ЛЕД дэлгэц ажиллахгүй, тогтвортой ажилладаг орон нутгийн ТВ, FM радио байхгүй, сонин сэтгүүл ховор байгаа зэрэг нь мэдээ мэдээлэл авах боломжийг муу гэж хариулахад хүргэсэн. Мэдээ мэдээллийн өөр төрлийн сувгууд бий болж байгааг ашиглах нь зөв. Интернэт, вэб сайт, пэйж  хуудас, цахим сонин, фэйсбүүк, твиттер зэрэг мэдээллийн хэрэгслүүд илүүтэй хөгжиж иргэн хүн хэн ч нийтлэл бичиж мэдээлдэг болсон энэ их мэдээллийн сүлжээнд төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар  мэдээллийг зөв хүргэх нь чухал байгаа юм. 2017 онд аймгийн вэб хуудасны ашиглалт нь сайжирсан байна. Гэхдээ иргэд зорьж л орохгүй юм бол тус сайтад байнга хандаад байхгүй тул холбоосыг сайжруулах хэрэгтэй. Мэдээ мэдээллийг байнга шинэчилснээр иргэд идэвхтэй ордог болох юм. Одоо сардаа 10 гаруй мэдээллийг нийтэлж байгаа нь хангалтгүй байгаа. Зарын хэсгийг нэмж өгснөөр иргэд ихээхэн сонирхох ба дашрамд нь төрийн мэдээллээ авах боломжтой болно. Бусад мэдээллийн хэрэгслийг ч орон нутагтаа ашигладаг болох хэрэгтэй байгаа. Ажил төрөл хөөцөлдөхөд зарцуулдаг хугацаанд 28 хувь нь сэтгэл хангалуун бус байгаа нь ажил мэргэжилдээ чадвартай байхаас гадна цаг ашиглалт сайтай байхыг шаардаж байна.

Төрийн бодлого, шийдвэрүүд ил тод нээлттэй байх шаардлагатай байгааг судалгааны дүнгээс харж болно. ОНХСангийн төлөвлөлтөнд иргэдийн тал хувь нь ямар нэгэн байдлаар оролцож байсан байна. Харин үлдсэн хэсэг нь ойлголт байхгүй байгааг анхаарах шаардлагатай. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг иргэд ихээхэн сонирхдог ба эргэн төлөлтийн хэмжээ, ямар ямар төсөл санхүүжүүлж хэрэгжүүлсэн гэдгийг мэдэх хүсэлтэй байдаг байна. Эдгээр мэдээллийг ил тод болгох шаардлагатай. Аймгийн дэд бүтцийн хөгжил, амьдарч буй орчны өнгө төрхөнд иргэд сэтгэл ханамжтай байдаг. Дашрамд дурдахад аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд манай аймаг 9-д жагссан байгаа нь нилээн амжилттай байна гэж хэлж болно. Үүнд дэд бүтэц болон байршлын давуу тал ихээхэн нөлөө үзүүлсэн болно.

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ядуурлын хэмжээг бууруулах нь нийгэм, эдийн засгийн хамгийн том үзүүлэлт юм. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хувиараа бизнес эрхлэгч иргэдийг дэмжих, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн эх үүсвэр болгож төрөл бүрийн сангуудыг тогтмол ажиллуулах шаардлагатай. Ажлын байр шинээр бий болгосон ААНБайгууллагыг дэмжих ажлуудыг зохион байгуулах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр иргэдийн бизнесийг чөлөөтэй хөгжүүлэх хэрэгтэй. Брэнд бүтээгдэхүүний уралдааныг иргэдийн дунд зарлаж бодлогоор дэмжиж өгөх нь шилдэг хашаатай айлыг шалгаруулахаас илүү үр дүнтэй байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж энэ хүрээнд хийгдсэн ажлууд нь бизнесийн таатай орчныг бий болгох чиглэлээр ажиллах шаардлагатай.

Төрийн үйлчилгээ нь байгууллагын ажилтнуудаас ихээхэн хамааралтай байдаг. Тэднээс мэргэжлийн өндөр ур чадвар, хүмүүстэй харилцах зан харилцааны соёлыг шаарддаг. Бид судалгаандаа үйлчилгээний чанар, хүртээмж ажилтнуудыг зан харилцаа мэргэжлийн ур чадварыг үнэлэхээр тус тусад нь үнэлэх үзүүлэлтийг оруулж өгснөөр илүү тодорхой судалгаа болсон. Тухайн байгууллагууд өөрийн ажилдаа авч ашиглах боломжтой. Ажилд дөнгөж орж буй хүмүүсийг шалгаруулж авахдаа удирдлагууд анхаарах шаардлагатай. Тухайн хүний зан чанараас шалтгаалж ажил дээрх уур амьсгал бүрэлдэн тогтоно. Тэр хэмжээгээр үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаанд нөлөөлнө. Одоо байгаа ажилчдаа чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах нь хамгийн эрсдэл багатай зардал хэмнэсэн зөв шийдэл гэхдээ хүний нөөцийн системээ шинэчилж ISO стандарт нэвтрүүлэх боломжтой юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us