Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын мэдээ

171

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

            Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 7 үүрэг даалгавар өгөгдөж, 71.6 хувийн биелэлттэй байна.

            “Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажил”-г 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, аймгийн Засаг даргаас аймгийн Засаг даргын орлогч дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 18 агентлагийн дарга, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн захиралтай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн нийтийн золголтын арга хэмжээг Шинийн нэгний өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймаг сумдын удирдлагууд, шилдэг байгууллагууд болон иргэд оролцож, улс, аймаг сумандаа амжилт бүтээлээ үнэлүүлсэн иргэдэд төрийн болон аймаг, сумын Засаг даргын шагналыг гардууллаа. Алтан гадас одонгоор 3 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 5 иргэн,
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр 3 иргэн тус тус шагнагдлаа. Мөн Аймгийн аварга малчин цол, тэмдгийг 6 малчин, Аймгийн алдарт уяач цол, тэмдгийг 4 уяач, Сумын алдарт уяач цол тэмдгийг 3 уяачид гардууллаа.

Билгийн тооллын ХҮII жарны “Тийн унжлагат” хэмээх “Шороон нохой” жилийн сар шинийн баярт зориулсан аймаг, сумын алдар цолтой 32 бөхийн барилдааныг зохион байгуулж аймгийн арслан Б.Гончигтавхай түрүүллээ.

Аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэн идэвхтэй хамтран ажиллах зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар Говьсүмбэр аймаг, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Засаг дарга Г.Батсуурь, Дэлхийн Зөн ОУБ-ын суурин төлөөлөгч  Филип Эверт нар гарын үсэг зурлаа.

Аймгийн Онцгой комиссыг малын гоц халдварт шүлхий өвчин болон цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэрлэх асуудлаар 4 удаа хуралдуулж хорио цээрийн дэглэмийг чангатгах, халдваргүйтгэлийг чанартай хийх, мэргэжлийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогоо сайжруулах,  голомтод ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, малчид иргэдийн эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс болон бусад хангамжийг сайжруулах, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, өвчин тархах эрсдэлтэй байгааг анхаарч ажиллах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажилласан. Шивээговь сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын 4, 5 дугаар баг, Дундговь, Дорноговь аймгийн хил залгаа сумдад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалт намжсан тул аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/40 дүгээр захирамжаар хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг цуцалсан.

Сүмбэр сумын 4-р багийн “Тэрэгт”–д 2 дугаар сарын 12–ны өдрөөс мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт үүсч мал, тээврийн хэрэгсэл, түүхий эдийн шилжилт хөдөлгөөн болон малын өвчлөлийн байдалд хяналт тавьж ажиллаж байна. Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28, 02 дугаар сарын 15-ны өдрийн А/31 тоот захирамжуудаар хорио цээрийн дэглэмийг тогтоож, хяналтын 2, ариутгалын 2 нийт 4 постонд 16 албан хаагч, 3 автомашин, 1 мотоцикльтэй үүрэг гүйцэтгэж, голомтын бүсэд 3 өрхийн 133 үхэр өвчилсөн, үүнээс 37 үхрийг устгаж, голомтын  болон сэжигтэй бүсийн 15 өрхийн 348 малыг \үхрийг\ дархлаажуулж, 3 өрхийн 2100 м2 талбай бүхий хашаа, хороо 50 м2 талбай бүхий худгийг халдваргүйжүүлсэн. Хорио цээрийн дэглэмийг журмын дагуу 5 км радиуст тогтоосон бөгөөд голомтын бүс нутагт байрлаж байгаа улсын чанартай автозамыг МХЕГ-ын зөвлөмжийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс нээж ариутгал халдваргүйтгэлийг хийж автотээврийн хэрэгслийг дамжин өнгөрүүлж байна.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2018 оны 02 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 679334.2 мянган төгрөг, гүйцэтгэл 679334.2 мянган төгрөг буюу 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн улсын төвлөрсөн төсөвт 287920.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 288000.0 мянган төгрөг төвлөрүүлж, 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

2018 оны 02 дугаар сард ААНОАТатварын тайлангийн ирц 99.3 хувь, цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтган орлогын албан татварын тайлан 100 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангийн ирц 100 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь байна.

            Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах иргэдийн тайлан, холбогдох материалыг хүлээн авах үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нийт 497 иргэний материал, тайланг хүлээн аваад байна.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу зохион байгуулагдсан 2018 оны НӨАТ-ын урамшууллын 2 дахь удаагийн сугалааны тохирлоор Говьсүмбэр аймгийн иргэдээс 112 иргэн 50000-200000 төгрөгийн хонжвор таарч азтан болсон байна.

            Орон нутгийн төсвийн байгууллагуудад 736312.3 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 1435916.3  мянган төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг 30480.4 мянган төгрөг тус тус олгогдсон.

Статистикийн мэдээ: 2018 оны 01 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 20 хэрэглэгчид тарааж, цахимаар 128 хэрэглэгчид хүргүүллээ.

 

Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэвэр                                      

Төрөл 2017.02.24 2018.02.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян.төг/
1 Өндөр настан 1465 995855,1 1522 1097845,8 57
2 Тахир дутуу 320 153409,1 289 167827,8 -31
3 Тэжээгчээ алдсан 143 66763,2 130 68369,1 13
4 Үйлдвэрийн осол 54 48208,5 40 43482,3 14
Нийт дүн 1982 1264235,9 1981 1377525,0 -1

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.02.24 2018.02,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн

/мян. төг/

Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 206 13779,2 221 24014,9
2 ЖБА тэтгэмж 47 53424,5 74 89056,2
3 Оршуулга 13 13000,0 9 9000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 7 2796,2 7 8517,4
5 Ажилгүйдэл 37 70478,2 20 32986,0
Нийт дүн 310 153478,1 331 163574,4

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.02.24 2018.02.24
Шинээр 66 30
Мөнгө тушаасан 457 382
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 28345,0 24745,1

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуулийн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар “Хуулийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр”-ийг 2018 онд хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөний төслийн танилцуулга, хуулийн байгууллагуудын нэгдсэн уриа дэвшүүлэх асуудал, “Мэдээлэл сэтгүүл”-ийг эрхлэн гаргах тухай, тайлан мэдээнд анхаарах асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Авлигын эсрэг хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нийт 77 албан хаагч мэдүүлгээ хугацаанд нь гаргасан байна.

            Архивын ажлын  чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 2 хөмрөгийн 1963-2014 оны 5 хадгаламжийн нэгжийн 1124 хуудас баримтын 853 заалт 6248 хүний нэр, 946 байгууллагын нэр, 2680 газар зүйн нэр, нийт 1124 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн 3 хадгаламжийн нэгжийн 948 хуудас баримтыг скайнердаж фотошоф программаар засварласан. Архивын баримтаас 8 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Шүүхээс 11 гүйцэтгэх хуудасны 25381.8 мянган төгрөгийн гүйцэтгэх баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ. 2018 оны 02 дугаар сард 10 гүйцэтгэх хуудасны 4276.2 мянган төгрөг, хүүхдийн тэтгэлгийн 1 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлсэн.

Гэмт хэрэг, түүний хор аюулыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангах, нийгэмшүүлэх, сургалт, хүмүүжлийн ажлыг хоригдлын үйлдсэн гэмт хэргийн болон хувийн байдал, нас зэргийг харгалзан 6 төрлийн судалгааг гаргасан. Судалгаанд тулгуурлан хоригдлуудын дунд амьдрах ухаан танин мэдэхүйн чиглэлээр 7 төрлийн бүлгийн сургалтыг зохион байгуулсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Гагнуур”, “Засал чимэглэл”-ийн мэргэжил олгох сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулсан.

2018 оны 02 дугаар сард шинээр ирсэн 5 хоригдлыг хүлээн авч хууль, эрх зүйн сургалтыг 5 удаа зохион байгуулсан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан 5 хоригдлын иргэний үнэмлэхний лавлагааг гаргуулсан. Мөн нэр бүхий 5 хоригдлын материалыг аймгийн ХААН банкинд хүргүүлэн виза карт олгосон.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -43
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -74
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 27
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 9
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 15
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 6
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -37
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -19
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -51

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 3
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 108
  • Гэрээний бүртгэл –  16
  • Барьцааны гэрээний бүртгэл – 256

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -7

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -35
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 310-ыг олгож, нийт 1016 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 16 удаа оролцож, үүнээс хүний амь хохирсон хэргийн газрын үзлэгт 1, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 9, зам тээврийн ослын 5, бусад хэргийн газрын үзлэгт 1 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 8, гутлын мөр 7, тээврийн хэрэгслэлийн мөр 6, бусад ул мөр эд мөрийн баримт 4-ийг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 251 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 17 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 5, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 5, хөнгөн зэргийн гэмтэл 6, хүндэвтэр зэргийн гэмтэл 1, хүнд зэргийн гэмтэл байхгүй байна.

Нийт криминалистикийн 5 шинжилгээ хийснээс гарын мөр 6, мөр судлалын шинжилгээ 7 хийж 13 дүгнэлт гаргасан.

Гарын мөрний нэгдсэн папилон санд 12 хүний гарын хээний дардас, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрийг мэдээллийн санд кодлон оруулж автомат харьцуулалтыг хийлгэж байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: 2018 оны 02 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 66 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгаснаас 21 нь гэмт хэргийн шинжтэй,  45 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Аймгийн Залуус телевизтэй хамтран Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн 5 төрлийн видео, 6 төрлийн шторкийг орон нутгийн телевизээр 20-25 минутын давтамжтайгаар өдөрт 8 удаа, 14 хоногт нийт 112 удаа нэвтрүүлэн, иргэдэд хүргэсэн.

    “Сэрэмжилье-Нэгдье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй 4 аж ахуйн нэгж, байгууллагад үзлэг шалгалтыг явууллаа. Шалгалтаар илэрсэн зөрчлийг засуулахаар 5 дугаартай мэдэгдлийг сарын хугацаатай өгсөн. Цагдаагийн хэлтсийн “Боржигон цагдаа” фэйсбүүк хаяганд тухай бүр байршуулснаар давхардсан тоогоор нийт 511 иргэн хандалт хийсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор  зам тээврийн осол ихээр гардаг босоо тэнхлэгийн А0101 авто замд “Хурд” хэсэгчилсэн арга хэмжээ явуулж, хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцохгүй байх талаар иргэдэд зөвлөмж хүргүүлсэн.

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 42, Тохижилт-Сүмбэр ОНӨААТҮГ-ын 38, Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээний 52,  Цахилгаан дамжуулах сүлжээ ХХК-ний 39, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн 75 багш ажилчин, нийт 246 хүнд SMART DEVICE.MN сайтын давуу талыг тайлбарлан таниулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүнд:

  • Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай хамтран Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг 40 аж ахуйн нэгж, байгууллагад 18 нас хүрээгүй хүүхэд ажиллуулж байгаа эсэх, 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдаж, үйлчилж байгаа эсэхэд хяналт тавьж холбогдох хууль тогтоомж, журмыг мөрдлөг болгон ажиллах талаар зөвлөгөө өгсөн. Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 40 цэг, төрийн болон төрийн бус 125 байгууллага, иргэд олноор цуглардаг 3 худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагуудын лангуу, мэдээллийн самбарт сурталчилгааны материал 504 ширхэг, хуулиа мөрдье 21 арга хэмжээнд нэгдэцгээе брошур 150 ширхгийг тус тус тараан байршуулсан.
  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон Политехникийн коллежийн оюутнуудын дунд “Гамшгийг бус гайхамшгийг бүтээцгээе” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, 450 оюутан, сурагчийг хамруулсан.
  • Олон нийтэд хуулийг сурталчлах, өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зорилгоор 4 удаа 5 минутын мэдээлэл, 1 удаа 30 минутын нэвтрүүлгийг бэлтгэн аймгийн “Залуус” телевиз, олон нийтийн TV9, Молор телевизүүдээр иргэдэд хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай А/46 дүгээр тушаалыг үндэслэн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний  өдрийн “Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/11 дүгээр тушаал гарган 2018 оны 02 дугаар сарын 16-ны 09.00 цагаас 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэлээ.

            Аймгийн Онцгой комиссыг малын гоц халдварт шүлхий өвчин болон цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэрлэх асуудлаар 4 удаа хуралдуулж, хорио цээрийн дэглэмийг чангатгах, ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийх, мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах,  голомтод ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, малчид иргэдийн эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс болон бусад хангамжийг сайжруулах, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, өвчин тархах эрсдэлтэй байгааг анхаарч ажиллах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Сүмбэр сумын 357 айл өрхөд хуваарийн дагуу  галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, 87 зөрчил илрүүлэн, 50 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 37 зөрчлийг арилгуулахаар 985 иргэнд анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллалаа. Мөн Цагаан сар нэгдсэн арга хэмжээний хүрээнд гандан хийд, ном хурах газруудад галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, 2 объектийг хамруулан, 3 зөрчлийг илрүүлж, зөрчлийг газар дээр нь арилгуулан заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр 8 байгууллагад ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гарган 100000 төгрөг, 2 барилгын зураг хянаж 150000 төгрөг, нийт 250000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод төвлөрүүлсэн байна.

            Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, 112 ажилтан, албан хаагч, 70 оюутан, сурагч, 15 иргэнийг хамрууллаа.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: “Хуулиа мөрдье-21” аяныг Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 40 нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж үзлэг шалгалтыг зохион байгуулав. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж НАСО, Чойр хайрхан Сүмбэр, Энх оюу дэвжих ХХК-ууд нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалд хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулахаар акт, албан шаардлага хүргүүлсэн. Аяны хүрээнд Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн оюутнуудыг хамруулан өсвөр насныхан болон залуучуудын дунд “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль болон архины хор уршгийг сурталчлах, хорт зуршлаас сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл хүргэх, архины хэрэглээ, тулгамдаж буй асуудлын талаар судалгаа авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан.

МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчийн 01/01 тоот “Авто замын бэлэн байдал, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тухай” албан даалгаврын хүрээнд холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн, Автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна.

МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчийн 01/02 тоот “Эрчим хүчний тоноглолын техник ашиглалт, аюулгүй байдлыг хангуулах тухай” албан даалгаврын хүрээнд Шивээ Овоо ХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч компанийн даралтат сав, шугам хоолойд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулахаар зөвлөмж хүргүүлсэн.

Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт уурхайлалтын буюу хөрс хуулалтын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн Эй Кү Сора ХХК-д холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэж, 10000.0 мянган төгрөгийн шийтгэл оногдуулан, зөрчлийн үр дагаварыг арилгах тухай албан даалгавар хүргүүлсэн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн 287 сурагчаас Монгол хэл, Математик, Англи хэл, Хими, Биологи, Физик, Түүх, Нийгмийн ухаан хичээлүүдээр сурлагын ахицыг үнэлэх хөндлөнгийн сорилго шалгалт авсан.

Монгол улсын боловсролын их сургуулийн декан асан Я.Доржсүрэнгийн нэрэмжит Математикийн нээлтэй олимпиадыг 1-12-р ангийн 259 сурагч оролцож, нийт 17 сурагч 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, 13 тусгай байрын шагнал хүртсэн.

            Сургуулийн өмнөх боловсролын багш нарт 4 удаагийн арга зүйн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 268 багш хамрагдсан.

Соёл, урлагийн чиглэлээр: Соёл урлагийн ажилтан албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж, 60 гаруй албан хаагч хамрагдсан.

“Цагаан сар ба ёс заншил” өдөрлөгийг зохион байгуулж, 7 цэцэрлэгийн 35 хүүхэд багачууд оролцлоо.  Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Монгол ёс заншил” өв соёлоо танин мэдэхүйн уралдааныг зохион байгуулж, нийт 5 багийн 40 гаруй хүүхэд оролцлоо.

Соёлын өвийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас олгосон 108 дэсийн 193 шашины эд өлгийн зүйл болон амьтны чихмэлүүдээр “Хишгийн даллага” үзэсгэлэн гаргалаа.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: “Оролцоод хөгжье” клубын чиглүүлэгч багш нарыг давтан сургаж чадваржуулах, бичил төсөл боловсруулах, “Оролцоод хөгжье” аргачлалаар өсвөр насны хүүхдүүдэд амьдрах ухааныг зааж сургах, суралцагчдыг чөлөөт цагаар нь хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог сайжруулах, амьдралыг даван туулах чадварыг сайжруулахад туслах зорилгоор “PEACE ROAD – ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” клубын чиглүүлэгч багш нарыг чадваржуулах сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, Сүмбэр сумын 1, 2, 5 дугаар сургууль, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумын сургуулийн багш, ажилчид нийт 20 хүн хамрагдсан.

Өсвөр үе, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эерэг зөв хандлагатай иргэн болж төлөвшүүлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчлах тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Гамшгийг бус, гайхамшгийг бүтээцгээе” уриан дор “Хуулиа мөрдье -21” аяныг, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Аяны нээлтийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн 200 гаруй сурагч хамрагдсан.

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас сэргийлэх аргад суралцах, хууль сурталчлах зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийг бус, гайхамшгийг бүтээцгээе” эссе бичлэгийн уралдааныг зарлаж, уралдаанд 450 гаруй сурагч оролцсон.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

Үзүүлэлт 2017 оны 02 сар 2018 оны 02 сарын 20-ны өдрийн байдлаар
Төрсөн эх 63 67
Гэрийн төрөлт 0 0
Амь төрсөн хүүхэд 63 67
Амь төрөлт 0 0
Нас баралт 16 7
Эмнэлгийн нас баралт 2 3
Хоног болоогүй нас баралт 2 0
0-1 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 0 0
1-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 882 588
Амбулаторийн үзлэг 10996 4158
Халдварт өвчин 28 4

Сүмбэр сумын нутагт гарсан гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн хяналтын 4 цэгийг 12 төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэлтэй эмийн сангийн багцаар хангаж, шүлхий өвчнөөс сэргийлэх гарын авлага, ам зайлах уусмал бэлтгэж, хэрэглэх заавар зөвлөмжийг өгч, нөөцөөс 10 комбинзон, 10 хантааз, 100 ширхэг нэг удаагийн амны хаалтыг олголоо. Голомтын бүсэд 13 өрхийн нийт 37 иргэний 0-5 насны  13 хүүхэд, сэжигтэй бүсэд 4 өрхийн 10 иргэнээс 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хяналтанд байна.

2018 онд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгууллаа. Шалгаруулалтаар 26 багцад 14 аж ахуйн нэгж материал ирүүлснээс 21 багцад 9 ханган нийлүүлэгч байгууллага шалгаран, 273154129 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгууллаа. Амжилтгүй болсон 5 багцад дахин тендэр шалгаруулалтыг зарлаад байна.

Хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор 15 байгууллагын сургалт хариуцсан ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, ажлын хүнд нөхцөлд ажиллаж буй ажилчдад халуун аарц, чацарганаар үйлчилж, осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллалаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Аймгийн спортын салбар холбоодын тэргүүн болон дасгалжуулагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спортын 18 салбар холбоо оролцож хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

            Монгол Улсын 26 дахь удаагийн насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс манай аймгийн тамирчид  1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

            Сагсан бөмбөгийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс U14 насны охидын баг алтан медаль хүртэж, 2 тамирчин шилдэг тамирчнаар шалгарч, 1 тамирчин шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, багийн дасгалжуулагч нь шилдэг дасгалжуулагч боллоо.

Аймгийн Усан спорт сургалтын төвөөр нийт 287 иргэн үйлчлүүлснээс 271 хүүхэд, 16 том хүн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажилгүй болон ажил хайгч 16 иргэнийг шинээр бүртгэснээс 8 иргэнийг ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцлөөр бүртгэсэн. Мэдээллийн нэгдсэн санд 33 иргэний мэдээллийг шинэчилж бүртгэсэн.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтыг “Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийгөө хэрхэн танин мэдэх вэ” сэдвээр зохион байгуулж, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 29 сурагчийг хамруулсан.

“Ус Ду” ОНӨААТҮГ, “Балдан Засаг” худалдааны төв, “Хос арслан” хамгаалалтын алба, 2-р сургууль, 3-р сургууль зэрэг 5 албан байгууллага, аж ахуй нэгжээс 8 сул ажлын байрны захиалга авч, бүртгэлтэй 4 иргэнийг байнгын  ажлын байранд зуучилсан.  

          2017 онд хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 19 иргэний эргэн төлөлтөд 2745.2  мянган төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүллээ.

          2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт “Авто засвар” төслөөр 3000.0 мянган төгрөгийн дэмжлэгт хамрагдаад гэрээний үүргээ хангаагүй 1 иргэнд дэмжлэгийн хөрөнгийг эргэн төлүүлэхээр мэдэгдэл хүргүүлсэн.

Нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 2972 иргэнд 315872490.0 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ

 /2018 оны 02 сарын 19-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2017.01.01-2017.02.20
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 212 58,352,810
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 323 27,982,600
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 224 25,090,330
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж, насны хишиг 556 49,497,750
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 44 3,130,040
6 Жирэмсэн эхчүүдийн тэтгэмж 151 6,268,960
7 Цалинтай ээж 625 31,250,000
8 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 1,700,000
9 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 832 112,600,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 0
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 0
Нийгмийн халамжийн сангийн дүн 2972 315,872,490

Сар шинийн баярыг угтан аж ахуйн нэгж, албан байгууллагын харьяалалгүй 548 ахмад настанд хүндэтгэл үзүүлж хүн тус бүрт арван мянган төгрөгийн үнэ бүхий гарын бэлэг гардууллаа.

          Аймгийн хэмжээнд Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах 116 өргөдөл хүлээн авч 50 өрхийн үнэлгээг дахин хийж байна.

          Өрхийн мэдээллийн нэгдсэн санд шинэ төрсөн 14 хүүхдийг бүртгэсэн бөгөөд судалгаанд хамрагдаагүй 632 хүүхдийн жагсаалтын дагуу 360 өрхөд мэдэгдэл хүргэх ажил хийгдэж байна.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар: Аймгийн дүнгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар мал сүрэг 5 төрөл дээр өсч, 438409 толгой мал тоологдон, өмнөх оноос 10.2 хувиар өссөн байна. Үүнээс төллөх хээлтэгч 201476, хээлтүүлэгч 3556 байна.

Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүл тогтсон нутгийн хойд, зүүн хойд, зүүн талаараа Баянтал сум, Сүмбэр сумын 6-р баг бүхэлдээ өвөлжилт хүндэрч, цасны зузаан тал газраар 5-10 см, жалга судгаараа 20-30 см байсан ба олон удаагийн давтамжтай цас орж, тал хээрийн бүсэд өдөр бүр шуурч хатууран бод, бог мал бэлчээрлэх бэлчээргүй болж олон удаагийн давтамжтай хүйтрэлт шуурганы улмаас мал уруудах осгох зэргээр хорогдол гарсан. Аймгийн хэмжээнд 4883 мал хорогдож үүнээс хамгийн их хорогдол гарсан Сүмбэр сумын 6-р багт 2562 мал, 4-р багт 714 мал, Цөм сүргийн үржлийн төвд 210 хонь хорогдсон байна.

Малын хорогдлын мэдээ /2018.02.14-ний өдрийн байдлаар/

Сумдын нэр Оны эхний малын тоо Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Баянтал 66341 149 4639 2006 32031 27516 425 0 30 26 127 242
2 Сүмбэр 324031 654 15770 11100 151020 145487 4365 0 142 267 1366 2590
3 Шивээговь 48037 126 1862 1797 22178 22074 93 0 0 22 23 48
Нийт дүн 438409 929 22271 14903 205229 195077 4883 0 172 315 1516 2880
Үүнээс өвчнөөр хорогдсон мал Хорогдсон хээлтэгч Нийт малд эзлэх хорогдлын хувь
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
0 0 0 0 0 0 91 7 8 25 51 0.64
15 0 0 15 0 0 817 0 19 24 349 69 1.35
22 0 0 22 0 0 21 0 0 3 10 8 0,2
37 0 0 37 0 0 929 0 26 35 384 128 1.1

Өвөлжилт хүндэрсэн багийн малчдад аймаг, сумын аюулгүй нөөцөөс өвс тэжээл олгох ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж, Сүмбэр сумын 5, 6-р баг, Баянтал сумын малчдад 2016 онд Сүмбэр сум болон аймгийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн 10700 боодол өвсийг 3000 төгрөгөөр, 512 шуудай тэжээлийг 8000 төгрөгөөр тус тус хямдруулан олгож, аймаг, сумын аюулгүй нөөцөд 2300 боодол өвс, 468 шуудай тэжээлийн үлдэгдэлтэй байна.

Аймаг, сумын аюулгүй нөөцийн зарцуулалт /2018.02.20-ны байдлаар/

Сум, дүүргийн нэр Төлөвлөгөө /Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор/ Бэлтгэсэн /тн/ Малчдад тараасан

/тн/

Үлдэгдэл

/тн/

Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Хивэг Хорголжин
А 1 2 3 4 5 6 10 11 12
1 Баянтал 50 25 50.3 4.2 50.3 4.2 0 0
2 Сүмбэр 50 25 150.2 4.0 150.2 4.0 0 0
3 Шивээговь 50 25 37.4 11.7 24.8 0 12.6 11.7
4 Говьсүмбэр 25 10 153.0 4.6 120.0 4.6 33.0 0 0
 Нийт дүн (аймгийн хэмжээгээр) 175 85 390.9 24.5 345.3 12.8 45.6 11.7 0

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулсан 2018 оны 02 дугаар сарын үнийн мэдээ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай          6000 5000
Цул 7000 6500 -500
2 Хонины мах Ястай 5000 4000 +500
Цул 6000 5500
3 Адууны мах Ястай 5000 4000 +250
Цул 6500 6000
4 Ямааны мах Ястай 4000 3000 +250
Цул 5500 5000 +500
5 Тахианы мах Гуя 7500 7300 +200
Мөч 8000 7500
6 Лууван Монгол 1200 1000
Хятад 2000 1800
7 Төмс Монгол 1000 800 +25
Хятад 850 650
8 Байцаа Монгол 1500 1200 +100
Хятад 1500 1200
9 Чинжүү Монгол
Хятад 4500 4200
10 Манжин Монгол 2800 3500 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 3500 3000
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол         6000 3500
14 Элсэн чихэр 2500 2300
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 1900
Гурвалжин слава 1 кг 3500 2500
16 Сүү Задгай 2500 2000 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300 +200
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

2800

 

2500

18 Талх Чойр /Шивээ/ 1300 950
19 Өндөг ОХУ 350 300 +25
Монгол 300 240 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1500 1500 +150
Задгай 1-р зэрэг 1200 1000 +50
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсан дээд 1800 1600 +150
Савлагдсан 1-р зэрэг 1300 1100 +150
Савлагдсан 2-р зэрэг 1000 900 +50
21 Ургамлынтос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат албаны холбогдох хүмүүсийн хамт  2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймагт ажиллан, Сүмбэр, Шивээговь сумдад үйл ажиллагаа явуулж буй “Усу коал”, “Баялаг Эрдэнэ цом” зэрэг компаниудын шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон техник тоног төхөөрөмжтэй газар дээр нь танилцлаа.

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж “Шивээ-Овоо” ХК-ийн 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлсэн ажлуудыг газар дээр нь үзэж, үнэлэлт дүгнэлт өглөө.

2018 оны 02 сарын байдлаар 2 аж ахуйн нэгж байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулахаар хүсэлт ирүүлсний дагуу хугацаанд нь ерөнхий үнэлгээг хийж хүргүүлээд байна.

Япон улсын Каназавагийн Их сургуулийн Экологийн боловсролын Төвийн профессор, доктор Х.Нишидагийн дэмжлэгээр  7 албан хаагчийг Японы Токио, Нагасаки хотод Байгаль орчныг хамгаалах болон байгалийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтанд хамруулж, туршлага солилцлоо.

Өвөжилт, хаваржилтын байдал хүндэрч, зэрлэг амьтдын идэш тэжээл хомстож байгаатай холбогдуулан Чойрын богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт тархсан аргаль хонийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж,  биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, “Уулзварын гол” нөхөрлөл хамтран 10 цэгт 50 боодол өвсийг байршуулсан.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 104 тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд хот хооронд 3610 иргэн, сум хооронд 208 иргэн зорчиж, 52 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдэн, ачаа тээвэрлэлтийн 97 замын хуудас олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2018 онд газрын төлбөрийн орлого 132 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд 02 дугаар сарын байдлаар 42.4 сая төгрөгийн төлбөр төвлөрөөд байна.

Шинээр газар өмчилсөн 117 иргэний газар өмчлөлийн материалыг хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч баталгаажуулахыг зөвлөсөн.

2018 онд 4 байршилд 3 удаагийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулан 8700000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна. Дахин 1 ялагчаар 22.0 сая төгрөгийг төлүүлэхээр гэрээ хийгээд байна.

Сүмбэр суманд 50 га газрыг нарны цахилгаан станцын зориулалтаар олгохоор төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 22-нд шалгаруулалт явагдахаар хүлээгдэж байна.

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвтэй хамтран Бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулсан “Барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа”-ны сургалтад 2 албан хаагч оролцсон.

2017-2018 онд дамжин хийгдэж буй Авто замын дагуух гэрэлтүүлгийн толгой солих ажлыг “Эс Жи Эм”ХХКомпани гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд Сүмбэр сумын нэгдсэн эмнэлгийн барилгын засварын ажил 90 хувьтай хийгдэж байна.

Худалдан авах ажиллагааны талаар: Зарлагдсан тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тухай бүр нийтлэн ажилласан.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Татварын хэлтсийн албан конторын барилга”, “Нэгдсэн эмнэлгийн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, “Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах” зэрэг цахим тендер шалгаруулалтуудыг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасан хугацааны дагуу зарлаад байна. Үүнээс Татварын хэлтсийн албан конторын барилга, Нэгдсэн эмнэлэгийн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерүүд гэрээ байгуулах шатандаа, Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах, “Сүмбэр сумын 2-р багт баригдах тохижилтын ажил”, “Услалтын систем, хөв цөөрөм байгуулах ажлын зураг, төсөв боловсруулах” ажлуудын тендер шалгаруулалтын нээлт болоогүй байна.

Орон нутгийн өмчийн талаар: Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд “Үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний бэлтгэл ажил хангах” сургалтыг орон нутгийн өмчтэй хуулийн этгээдүүдэд зохион байгууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2017 оны 53 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 ширхэг автомашиныг худалдан борлуулах дуудлага худалдааг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж, орон нутгийн орлогод 1650000 төгрөгийг төвлөрүүлсэн.

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сумын Соёлын төвөөс “Таван эрдэнэ” теле уралдааныг төрийн байгууллагуудын дунд зохион байгуулж, нийт 54 албан хаагч оролцлоо.

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/09 тоот захирамжаар хяналтын пост гаргаж, 5 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагч 24 цагаар ариутгал халдваргүйтгэл хийж, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 1200.0 мянган төгрөг, гүйцэтгэл 629.3 мянган төгрөг төвлөрүүлж, 52.44 хувьтай байна. Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 25279.0 мянган төгрөг, гүйцэтгэл 562.9 мянган төгрөг байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 77945.5 мянган төгрөг, гүйцэтгэл 42661.7 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд 31152.0 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 6771.6 мянган төгрөг зарцуулсан. Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 3409.3 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2899.6 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 3176.0 мянган төгрөг, нийт өглөг 6585.4  мянган төгрөг байна.

         Сумын амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл 2 удаа хуралдаж гурав ба түүнээс дээш тооны 0-18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх болон өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг нягталж, хүнсний эрхийн бичигт хамрагдах өрхийг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан 2 иргэн, жижиг зээл хамрагдсан 1 аж ахуйн нэгж гэрээнд заасан хугацаанд тайлангаа өгч, татвар нийгмийн даатгалд хамрагдаж байна.

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянтал сумын 2 дугаар багийн 3 малчин өрхийн өвөлжилтийн байдал хүндэрч мал нь цасанд дарагдан 2 өдөр бэлчээрт гараагүй үхэж байна гэсэн дуудлагын дагуу сумын Онцгой комисс хуралдаж, уг айл өрхөд туслах хороо бууцны цас цэвэрлэх ажлыг зохион байгуулж, 9 хүний бүрэлдэхүүнтэй  газар дээр нь очиж ажиллаа.  Мөн тус айлуудад 3 уут хивэг, нэмнээ, чүдэнз, лаа бээлий зэргийг тусламжаар олголоо.

Төв аймгийн 6 сум, Дундговь аймгийн 1 сумаас 11 малчин өрхийн 329 бод, 15161 бог өвөлжиж байна. Гадны аймаг сумаас оторлож байгаа 7 малчин өрхийн бод 400, бог 10601 толгой мал вакцинжуулалтанд  хамрагдаагүй байснаас 3 өрхийн  400 бод, 2200 бог малыг вакцинжуулалтад хамруулсан.

Сумын бүх нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж нийт 3.5 тн хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлсэн байна.

СҮМБЭР СУМ: Сар шинийн баярыг угтан Сүмбэр сумын 70-аас дээш настай ахмадуудад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулан нийт 295 ахмад настанд гарын бэлэг гардууллаа.

Сумын аварга малчны болзол хангасан 6-р багийн малчин С.Машлай, З.Жаргал, 5-р багийн малчин Д.Отгонсүрэн, Н.Мөнхбаатар, 4-р багийн малчин Д.Батмөнх, Ц.Алтанзул нарт сумын ИТХ-ын дарга Т.Түмэнбаяр болон багийн Засаг дарга нар шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

      2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сумын Онцгой комисс хуралдаж гоц халдварт шүлхий өвчний талаар цаг үеийн мэдээлэл хийж онцгой комсиссын гишүүдэд хуваарийн дагуу хяналтын постууд болон голомтын бүсийн орчимд эргүүл, хяналт шалгалт явуулахыг үүрэг болголоо. Мөн гадны аймаг, сумаас отроор өвөлжөөд орж ирж буй малчин өрхүүдэд хяналт тавих, малд эрүүл мэндийн үзлэг шалгалтыг хийж байхыг харъяа багийн Засаг дарга нар, малын эмч нарт үүрэг болголоо.

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай  холбогдуулан Сүмбэр сумын Засаг даргын А/89 тоот захирамжийн хүрээнд “Сэг зэм устгах ажлын хэсэг” байгуулан сумын хэмжээнд сэг зэм цуглуулах ажлыг Мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 3 өдрийн хугацаанд зохион байгуулан нийт 39 зээрийн сэг зэмийг тээвэрлэн ариутгал халдваргүйтгэл, устгалын ажлыг хийж гүйцэтгэсэн.

2018 оны 02 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд “Хүрийн дэв” ХХК-тай хамтран “Эко Сүмбэр” хотхоны бөглөрсөн 3 худгийг засварлан, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазар, ШШГА-тай хамтран “Эко Сүмбэр” хотхоны хальж давсан бохирдлыг бүрэн цэвэрлэн, хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл хөрсөөр хучих ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Оролцоод хөгжье” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн 40 багш, ажилтан 1 дүгээр сургуулийн багш нартай уулзаж туршлага солилцлоо.

“Дэлхийн-Зөн” Олон улсын байгууллага Бор-Өндөр-1 ОНХХ-с “Оролцоод хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг хэрхэн хөгжүүлэх аргын талаар сургалтыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын багш нар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, Сүмбэр сумын ЕБС-ийн 1, 2, 5-р сургуулийн нийт 20 багш, мэргэжилтнүүдэд  зохион байгууллаа.

“Дэлхийн-Зөн” Олон улсын байгууллага Бор-Өндөр-1 ОНХХ-тэй хамтран амьдралын баталгаажих түвшингөөс доогуур орлоготой 100 өрхийг сонгон амьдралд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болов.

                Аймгийн “Залуус” телевизтэй хамтран сумын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор тогтмол нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байна.

Мах, махан бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй Балдан засаг, Өгөөж хүнсний зах дээр сүү,  махны худалдаа эрхлэгч 22 иргэний махны гарал үүсэл, эрүүл ахуйн байдалд хяналт тавьж 4 иргэний мах махан бүтээгдэхүүнийг Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Мөн малын гоц халдварт шүлхий өвчний тухай зөвлөмж, гарын авлага өгч ажиллалаа.

Сум хөгжүүлэх сангаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа 8 зээлдэгчийн материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

2018 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 61,0 сая төгрөгнийн 4-н нэр төрлийн бараа тоног төхөөрөмж, 130,0 сая төгрөгийн 2 их засварын ажлын худалдан авалтыг  төлөвлөн төлөвлөгөөг батлуулсан. 2018 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 3 хөтөлбөр, 3 арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

            2019 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн төлөвлөлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан сумын нийт өрхөөс цаасан саналын хуудсаар саналыг авах ажлыг эхлүүлээд байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын харьяалалгүй ахмад настнуудыг байгууллагад харьяалуулах, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа 36 байгууллага 176 ахмадад хүндэтгэл үзүүлж, байгууллагад харьяалалгүй 34 ахмадыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамж хүндэтгэлд тус тус хамруулсан.

Сар шинийн баярыг тохиолдуулан сумын нийтийн золголтыг 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, сумын “Хүндэт иргэн”-ээр өндөр настан З.Пүрэвдулам, сумын “Хүндэт Өргөмжлөл”-өөр С.Баттөмөр, Ж.Шаравнямбуу, сумын “Аварга малчин”-аар С.Батмэнд, Б.Сүхбаатар, сумын “Алдарт уяач”-аар О.Доржсүх, М.Алтангэрэл, сумын “Мянгат малчин”-аар Д.Бадамцэцэг, А.Гэрэлчулуун, Спортын алдар “Од” медалиар Л.Цэндбаяр, Б.Алтанбаяр нар тус тус шагнуулсан.

            Суманд шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа “Усу коал” ХХК -тай хамтран сумын өрх толгойлсон, ганц бие харж хандах хүнгүй 5 өрхөд 10 шуудай шахмал түлш олгох ажлыг зохион байгууллаа.

2018 оны 02 дугаар сарын 22-ны байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 7204000 5227000
2. Засаг даргын Тамгын газар 55698400 47317000

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /төгрөгөөр/ Зардлын гүйцэтгэл /төгрөгөөр/
1. Эрүүл мэндийн төв 59505200 52097422
2. Соёлын төв 10930700 10410900
3. 3-р сургууль 117639000 113139000
4. 3-р цэцэрлэг 73634600 68034200

Сумын амжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж 4 иргэний өргөдлийг шийдвэрлэн асаргааны мөнгөн тэтгэмжид 2, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 2 иргэнийг тус тус хамрууллаа.

            2018 оны 02-р сарын 01-ний өдөр сумын ахмад настнуудад шинээр батлагдсан “Ахмад настны тухай хууль”-иар сургалт зохион байгуулан ахмадын зориулалттай амралт, рашаан сувилал, протез, ортопед тусгай хэрэгслийн талаарх мэдээллийг хүргэн ажиллалаа.

            2018 оны 02 дугаар сард газраа анх удаа өмчилж авч байгаа 7 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн гэрчилгээг олгосон. Эхний 2 сарын өссөн дүнгээр 10 иргэн газар өмчлөлийн гэрчилгээг аймаг орохгүйгээр сумаасаа аваад байна.

      Сумын Засаг даргын 2018 оны А/18 тоот захирамжаар 2018 оны бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах хуваарь болон байгууллагуудын цэвэрлэгээ хийх талбайн хуваарийг баталж албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Уг хуваарийн дагуу 02 дугаар сарын 12-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 23 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 313 иргэн хамрагдаж 53м3 хог хаягдлыг ачиж хогийн цэгт төвлөрүүлсэн

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж орон нутгийн орлогод 975000 төгрөг төвлөрүүлээд байна.

Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 15.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Ахуйн хог хаягдал тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгийн хогийг цэвэрлэж булах ажил”-ын гүйцэтгэгчээр “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ шалгарч гэрээ байгуулан, ахуйн хог хаягдал тээвэрлэх ажлыг гүйцэтгэж эхлээд байна.

 “Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх хүнсний дэлгүүр сонгон шалгаруулах” тендерийг зарлан гүйцэтгэгчээр “Энх Оюу Дэвжих” ХХК шалгарч гэрээ байгуулан, иргэдэд хүнсний талоноор үйлчилж эхлээд байна.

Сумын 2018 оны төсөв шинээр батлагдсантай холбогдуулж төлөвлөгөөг шинэчилж сангийн яамаар дахин баталгаажуулсан. Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой мэдээ, тайлангуудыг шилэн дансанд байршуулан ажиллаж байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР