ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 03 дугаар сарын мэдээ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

            Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн Засаг даргын 2018 оны А/83 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж, хариуцлагын жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж, хэрэгжилтийг үе шат бүрд дүгнэж, дутагдал, зөрчил гаргасан албан тушаалтан, албан хаагчдад хариуцлага тооцож ажиллахыг сумдын Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.

Аймгийн Онцгой комиссын хуралдааныг малын гоц халдварт шүлхий өвчин болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж 3 удаа зохион байгуулж, Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм, малын сэг зэмийг устгах ариутгал халдваргүйтгэл хийх талаар хэлэлцэв. Хуралдаанаар хорио цээрийн дэглэмийг бууруулж, нэг сарын хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх шийдвэрийг гаргаж, ариутгалын бодисоор сумдыг хангах асуудлыг шийдвэрлэж, хугацаанд нь малын сэг зэмийг устган, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн Улсын Онцгой комиссын даргын 2018 оны 07 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг манай аймагт 2018 оны 03 дугаар сарын 17-18-нд ажиллаж малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан үүрэг чиглэл өгч, ажиллалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, үйл ажиллагааны ололттой дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын сургалтын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 60 гаруй албан хаагч хамрагдлаа.

Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан 03 дугаар сарын 09-ний өдөр  “Кросс” гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 6 байгууллагын 60 гаруй тамирчид 4 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Мөн Говьсүмбэр аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд үйл ажиллагаагаа сурталчлах, алба хаагч нарын албаны бэлтгэл, ур чадвар, бие бялдрын болон сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, албан хаагчдын хамтач нөхөрсөг байдлыг бэхжүүлэх зорилгоор “Марш-тактик-2018” цэрэг спортын цогцолбор тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГазар хамтран “Боржигин нутгийн бүсгүйчүүд” цэнгүүнийг 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уг цэнгүүнд төрийн албан хаагч, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдийн төлөөлөл болсон 250 эмэгтэйг хамруулж, ажил хөдөлмөр, нийгмийн сайн сайхны төлөө үйлсээрээ шалгарсан 9 ээжийг алдаршуулж, шагналаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдан хэрэгжиж байгаа нийгмийн бодлогын зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой 6 дэд хөтөлбөрийг иргэдэд танилцуулах нээлтийн арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 02 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 1042933.8 мянган төгрөг, хүлээгдэж буй гүйцэтгэл 1042933.8 мянган төгрөг, улсын төвлөрсөн төсөвт 450240.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс хүлээгдэж буй гүйцэтгэл 1042933.8 мянган төгрөг байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах  нийт 502 иргэний материал, тайланг хүлээн авсан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 271328.6 мянган төгрөгийг буцаан олгохоор байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1081012.4 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 2197291.9 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг 73511.6 мянган төгрөг тус тус олгогдсон байна.

Статистикийн хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 18 иргэнд тарааж, цахимаар 128 иргэнд, холбогдох албан тушаалтанд хүргүүллээ.

Санхүүгийн хяналт, аудитын албанаас шилэн дансны цахим хуудсанд шалгалт хийж мэдээлэл дутуу оруулсан 6 байгууллагад хугацаатай албан тоот хүргүүлснээс Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгээс бусад байгууллагууд шилэн дансны мэдээллээ нөхөж оруулав.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2017.03.24 2018.03.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1482 1352032.2 1530 1671995.8 48
2 Тахир дутуу 329 188234.3 277 240987.1 -52
3 Тэжээгчээ алдсан 148 82454.3 130 104499.4 -18
4 Үйлдвэрийн осол 54 60231.5 47 66816.7 -7
  Нийт дүн 2013 1682943.3 1984 2084299.0 -29

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.03.24 2018.03,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 338 24990.7 350 37597.0
2 ЖБА тэтгэмж 66 73380.2 122 157812.6
3 Оршуулга 16 16000.0 11 11000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 11 5039.0 12 14175.3
5 Ажилгүйдэл 48 94848.9 32 49050.7
  Нийт дүн 479 214258.8 527 269635.6

 

     Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.03.24 2018.03.24
Шинээр 80 56
Мөнгө тушаасан 496 453
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 41840.9 41656.9

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянтал сумын 38 иргэнд “Захиргааны ерөнхий хууль”, “Хог хаягдлын тухай хууль”, “Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх нь”, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын 11 албан хаагчид “Захиргааны ерөнхий хууль” болон 2018 онд шинээр мөрдөж байгаа хуулиуд”, “Авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдвээр төрийн захиргааны байгууллагуудын 30 залуу албан хаагчийг хамруулан сургалт зохион байгуулав.

            Архивын ажлын  чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1966-1968 оны 3 хадгаламжийн нэгжийн 805 хуудас баримтын 788 заалт 6733 хүний нэр, 826 байгууллагын нэр, 2411 газар зүйн нэр, нийт 805 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн 7 хадгаламжийн нэгжийн 1435 хуудас баримтыг скайнердаж, фотошоф программаар засварлан, архивын баримтаас 11 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүллээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: 2018 оны 03 дугаар сард төлбөрийн 14 гүйцэтгэх хуудасны 10553.9 мянган төгрөг, хүүхдийн тэтгэлгийн 5 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж ажиллалаа.

Ангийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн в/81 дүгээр тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу шинээр 12 хоригдлыг хүлээн авч сургалтын хөтөлбөрийн дагуу “Хүлээцтэй байхад суралцах”, “Өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх”, “Харилцаа, хандлага”, “Стресс” сэдвээр сургалт зохион байгууллаа. ШШГЕГ-ын харъяа “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гагнуурчны сургалтанд 18, засал чимэглэлчний сургалтанд 11 хоригдлыг хамруулан 2 сарын хугацаанд онолын сургалт явууллаа. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сэтгэлийн үг” сэдэвт захидлын уралдааныг нийт хоригдлуудын дунд зарлаж, эхний 6 байрыг шалгаруулан, шагнаж урамшууллаа.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -47
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -74
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 56
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 13
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -2
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 13
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 6
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -39
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -43
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -46

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 2
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 77
  • Гэрээний бүртгэл –  20
  • Барьцааны гэрээний бүртгэл – 66

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -38
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 265-ыг олгож, нийт 809 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 13 удаа оролцож, үүнээс хүний амь хохирсон хэргийн газрын үзлэгт 2, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 1, зам тээврийн ослын 4, бусад хэргийн газрын үзлэгт 6 удаа оролцож, хэргийн газраас гутлын мөр 3, тээврийн хэрэгслэлийн мөр 4, бусад ул мөр эд мөрийн 5 баримт бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 216 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 28 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 8, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 6, хөнгөн зэргийн гэмтэл 12, хүнд зэргийн гэмтэл 2 байна. Нийт криминалистикийн 7 шинжилгээ хийснээс гарын мөр 2, мөр судлалын шинжилгээ 5 хийж 7 дүгнэлт гаргасан.  Гарын мөрний нэгдсэн папилон санд 12 хүний гарын хээний дардас, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрийг мэдээллийн санд кодлон оруулж автомат харьцуулалтыг хийлгэж байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Тус Цагдаагийн хэлтэс нь 2018 оны 03 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 33 гомдол мэдээлэл хүлээн авч шалгалаа. Хүлээн авсан гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 7-оор буюу 17.5 хувиар буурсан ба зөрчил гаргасан 1619 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Прокурорын газартай хамтран “Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэх, илрүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт 22 албан хаагчийг хамрууллаа.

“Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтран архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт зохион байгуулав. Шалгалтын хүрээнд 42 аж ахуйн нэгж байгууллагын камер, гэрэлтүүлэг, дохиолол, хуулийн самбар, тусгай зөвшөөрлийг үзэж шалгалаа.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 31 этгээд, хохирогч 31 иргэнийг бүртгэл судалгаанд авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нэг бүрчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдийг хөдөлгөөнт эргүүлд “School police” ажиллуулан, тэдэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай, Тамхины хяналтын тухай хуулиудыг сурталчлан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдол, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 98641102, 7054102 дугаарын утсаар мэдээлж байх талаар эрх зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллав.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн 2017 оны 02 дугаар сард батлагдсан “Аюулгүй гудамж” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Сүмбэр сумын айл өрхөд хуваарийн дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 210 өрхөд хийж, 25 зөрчил илрүүлэн, 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 19 зөрчлийг арилгуулахаар 524 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.

Аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтээр 5 байгууллагад ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гарган 62,500 төгрөг, галын аюулгүй байдлын зөвшөөрөл 1 аж ахуй нэгжид 100,000 төгрөг, барилгын зураг 1-ийг хянаж 100,000 төгрөг, нийт 262,500 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлж ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сард баталсан “Говьсүмбэр аймагт 2018 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Онцгой байдлын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ангиллын сургалтыг Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 40 томилгоот бүрэлдэхүүнд 1 удаа, байгууллага, аж ахуйн нэгжийн 361 албан хаагч, ажилтанд 10 удаа, ерөнхий боловсролын сургууль, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн нийт 3267 оюутан, сурагчид 5 удаа, 65 иргэнд 2 удаагийн сургалтыг тус тус зохион байгуулав.

“НИК-3” ШТС, “Грийн хаус” зоогийн газар зэрэг байгууллагуудтай хамтарч гал унтраах тархалтын сургуулийг зохион байгуулахад нийт 35 ажилтан, албан хаагч оролцож, тактикийн алдаагүй, техникийн сааталгүй ажиллалаа.

“Дэлхийн Зөн Монгол” ОУБайгууллагын Бор-Өндөр-1 ОНХХөтөлбөртэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын 4 сургуулийн 35 хүүхдийг хамруулан зохион байгуулж, эхний 5 байрыг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

2018 онд “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг 03 дугаар сарын 28-ны өдөр, улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлагыг 03 дугаар сарын 29-ний өдөр тус тус зохион байгуулахтай холбогдуулан аймгийн хэмжээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөөг гарган, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулиудад нэгэн зэрэг гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд 3267 сурагч, 247 багш ажилчид хамрагдлаа.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан “Дүнжингарав-2018” хурдан морины хаврын уралдаанд хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд хяналт тавин ажиллалаа. Уралдаанд хамгаалалтын хувцасгүй хүүхэд оролцуулаагүй болно. Уралдаанд 4 насны 700 гаруй хурдан морьдыг 300 гаруй хүүхэд унаж уралдсанаас 24 хүүхэд мориноос унаж, үүнээс 1 хүүхэд гарандаа, 2 хүүхэд мөр болон гарандаа 1 хүүхэд хөлөндөө бэртэл авсан, 5 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, бусад хүүхдүүдийг уяач, морины эзэн болон эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн. Эмнэлэгт хүргэгдсэн 5 хүүхдээс 4 нь ухаан алдсан байдалтай байсан ба тархиндаа гэмтэл авсан 1 хүүхэд Улсын Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд хүргэгдсэн.

Мөн “Дүнжингарав-2018” хурдан морины уралдаанд  давхардсан тоогоор 600-1000 авто тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийв.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 6 аж ахуй нэгжийн 8 эмийн санг хамруулан хүн эмнэлгийн үзлэг оношилгооны хэмжих хэрэгсэл худалдаалалтанд шалгалт хийв. Шалгалтаар электрон болон механик даралтын аппарат, термометр /электрон болон мөнгөн устай халууны шил/-ийг баталгаажуулалтад хамруулаагүй, дагалдах бичиг баримтгүй худалдаалж байсан зөрчлүүд илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар 18 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүллээ.

Аймгийн Татварын хэлтэстэй хамтран Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх, хуулийг зөв хэрэглэх, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой зөвлөгөөнийг 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн төрийн байгууллагуудын Зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий нийт 51 албан тушаалтныг хамруулав.

Сүмбэр сумын IY багийн нутаг Тэрэгтэд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж Сүмбэр сумын Засаг даргын А/28 захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Голомтын бүс, устгалын цэг тогтоох, устгал хийх ажлын хэсэгт ажиллаж, дүрэм, зааврын хэрэгжилтэд хяналт тавив. Халдварын голомтод байгаа өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэй үхрийн бүртгэлийг хийж, ээмэгжүүлэх, ЗГХА-МЭҮГ-ын мал эмнэлгийн хэлтсийн даргын зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, албан шаардлага хүргүүлж ажилласан.

Мөн Мал эмнэлгийн албаны тайлан, санал, Сүмбэр сумын Засаг даргын саналыг үндэслэн 03 дугаар сарын 14-ний өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх дүгнэлтийг гаргав. Зориудаар устгасан малын нөхөн төлбөрийн баримт, улсын байцаагчаас үйлдсэн баримт бичгийн бүрдлийг шалгах, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцах зорилгоор Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг ирж 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажиллалаа.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр: “Байгалийн ухааны хичээлийн онол арга зүй” сэдэвт сургалтыг бага ангийн сургалтын менежер, багш нарт зохион байгуулж, нийт 60 багш, сургалтын менежерийг хамрууллаа. Боловсролын үнэлгээний төвөөс боловсролын чанарын үнэлгээг 5 сургууль дээр хийж, ерөнхий боловсролын сургуулийн технологийн 10 багшид арга зүйн сургалт хийлээ.

БСУГ-аас сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн III шатны хэрэгжилтэнд мониторинг хийж, нийт 30 багшийн байгалийн ухааны хичээл дээр суун зөвлөгөө өгч, байгалийн ухааны кабинетийн үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өглөө.

2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын 2 дахь удаагийн сорилго шалгалтыг Цахим сорилго ХХК-тай хамтран зохион байгуулж, нийт 7 төрлийн хичээлээр 934 сурагчаас сорилго шалгалтыг авсан. Сурагчдын дундаж үнэлгээ 41,1 хувьтай дүгнэгдлээ.

Соёл, урлагийн чиглэлээр: Аймгийн Боржигин өв музейн танхимаар 2018 оны 03 дугаар сард 1130 хүн үйлчлүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын гар зургийн дугуйлангийн нийт 8 хүүхдийн бүтээлээр “dream art” үзэсгэлэн, Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дэргэдэх “Эрдэнийн бийр” монгол бичгийн дугуйлангийн сурагчдын уран бүтээлийн “Монгол толбо” үзэсгэлэн зэргийг зохион байгууллаа.

Монголын Ураг Удам Уламжлалын холбоо, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран “Угийн бичиг хөтлөх сургагч багш” бэлтгэх сертификаттай сургалтыг зохион байгуулж, 6 сургагч багшийг бэлтгэлээ.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Ерөнхий боловсролын Сүмбэр сумын 2, 5 дугаар сургуулийн оролцооны сэргийлэх бүлгэмийн төлөөлөгч нийт 65 сурагчийг хамруулан “Хүүхэд хамгаалал хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сургалтыг зохион байгууллаа.

Хүмүүжлийн албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн 5 хүүхэдтэй уулзаж, стрессээ хэрхэн зохицуулах, уур бухимдлаа зөв гаргах сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өглөө.

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2018” аймгийн уралдааныг зохион байгуулж 6 сургуулийн нийт 50 сурагч оролцлоо..

Аймгийн Засаг даргын нэрэмжит цэцэрлэгийн насны хүүхдийн “Яргуйхан” урлагийн их наадмыг 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус урлагийн наадамд “Гоцлол дуу”, “Хамтлаг дуу”, “Гоцлол бүжиг”, “Хамтлаг бүжиг”, “Гоцлол хөгжим”, “Хамтлаг хөгжим”, “Уран уншлага” гэсэн 7 төрлөөр 7 цэцэрлэгийн нийт 300 гаруй хүүхдүүд оролцож, төрөл тус бүрээр алт, мөнгө, хүрэл медалийг хүртэн, шилдгийн шилдэг цэцэрлэгээр Х.Алтанцэцэг эрхлэгчтэй хувийн хэвшлийн “Буян” цэцэрлэг шалгарлаа.

Эрүүл мэндийн чиглэлээр: 2018 оны 03 дугаар сард аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны уулзалт, зөвлөгөөн, “Эх, хүүхдийн эрүүл мэнд” аймгийн зөвлөгөөнийг тус тус зохион байгуулж давхардсан тоогоор ….. ажилтан, албан хаагчийн хамруулав.

Үзүүлэлт 2017 оны 03 сар 2018 оны 03 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 97 108
Гэрийн төрөлт 0 0
Амь төрсөн хүүхэд 97 108
Амьгүй төрөлт 0 0
Нас барсан 23 9
Эмнэлгийн нас баралт 2 3
Хоног болоогүй нас баралт 2 0
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 0
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 1232 921
Амбулаторийн үзлэг 17056 13767
Халдварт өвчин 52 59

 

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Шатар, ширээний теннис, чөлөөт бөх, даамны өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 340 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

            Боксын 2018 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Шивээ-Овоо ХК-ны дэргэдэх Хаялага спорт клубын тамирчин Б.Нарангоо мөнгөн медаль хүртлээ.

            RAW/CLASSIC Пауэрлифтингийн 3 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Д.Түмэнжаргал 3 алт, 1 мөнгө, Н.Амарбаясгалан 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Өсвөрийн 64 буудалт даамны улсын аварга шалгаруулах тэмцээнээс Шивээговь сумын тамирчин Б.Батзориг алтан медаль авч, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Дорноговь аймгийн Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс манай аймгийн тамирчид 2 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ.

Усан спорт сургалтын төвөөр 03 дугаар сард нийт 437 иргэнд үйлчлүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажилгүй болон ажил хайгч 16 иргэнийг шинээр бүртгэснээс 6 иргэнийг ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцлөөр бүртгэгдсэн. Мөн мэдээллийн нэгдсэн санд 42 иргэний мэдээллийг шинэчлэн бүртгэсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөнд хяналт тавьж 16 иргэний төлбөрт өссөн дүнгээр 5392.0 мянган төгрөгийг Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж, иргэдээс сар бүр тайланг хүлээн авч, төслийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2018 оны 03 сарын 19-ний байдлаар давхардсан тоогоор 3709 иргэнд 462,257,920.0 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ

 /2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2018.01.01-2018.03.20
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 223 87,957,630
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 234 42,421,920
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 225 31,539,680
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 888 57,627,750
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 48 4,050,040
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 195 13,234,110
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 2,350,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1133 151,700,000
9 Цалинтай ээж 758 71,376,790
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ  –
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа  –
Нийгмийн халамжийн сангийн дүн 3709 462,257,920.0

 

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгэх үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд жигд хэрэгжүүлж, зорилтот бүлгийн иргэдийг тэгш хүртээмжтэй хамруулах үүднээс 2018 оны 03 сарын 12-ны өдөр Нийгмийн халамжийн тухай хууль, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх журмын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөлд арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Төрийн бус байгууллагын 5 төлөөлөл оролцлоо.

Засгийн газрын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох” тухай журмын дагуу ХХҮЕГ-ын http://e-office.hudulmur-halamj.gov.mn/childmoney/ програмаар 2018 оны 03 сард Өрхийн мэдээллийн нэгдсэн санд шинэ төрсөн 26 хүүхдийг бүртгэсэн.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар: Сүмбэр сумын 6-р багийн нутгаар цас хайлж бэлчээр гарсан, 4, 5-р багийн нутгаар цасгүй, хур тундас ороогүй, салхи 12-14м/сек, хуурайшилттай байна.

Мал төллөлтийн дүн мэдээ: 2018 оны 03 дугаар сарын 14-ний байдлаар хээлтэгч малаас 1266 мал төллөж, 1055 төл бойжиж, 212 төл хорогдсон байна.

Малын хорогдлын мэдээ /2018.03.14-ний өдрийн байдлаар/

Сумдын нэр Оны эхний малын тоо Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Баянтал 30027 46 1514 844 15068 12555 309 0 5 31 123 150
2 Сүмбэр 150785 248 5181 4576 72075 68705 676 2 6 47 474 147
3 Шивээговь 20664 58 659 727 9828 9392 281 0 0 9 169 103
Нийт дүн 438409 201476 352 7354 6147 96971 90652 1266 2 11 87 766

 

Төл малын хорогдлын мэдээ

Хорогдсон төл Үүнээс: Арьсанд
Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа
51 0 0 1 19 31
155 0 0 7 110 38
6 0 0 0 5 1
212 0 0 8 134 70 0

Төл малын бойжилтын мэдээ /03 сарын 14-ны өдрийн байдлаар/

Бойжиж буй төл Бойжилтын хувь Бүгд Төллөлтийн хувь
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг Дундаж Ботго Унага Тугал Хурга Ишиг Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа
258 0 5 30 104 119 83.5 0,0 0,0 96,8 84,6 79,3 1.03 0,00 0,00 3,67 0,82 1,19
522 2 6 40 365 109 77.1 0,0 100,0 85,1 76,8 74,1 0.45 0,00 0,03 1,03 0,66 0,21
275 0 0 9 164 102 97.9 0,0 0,0 100,0 97,0 99,0 1.36 0,00 0,00 1,24 1,72 1,10
1055 2 11 79 633 330 83.3 0,0 100,0 90,8 82,5 82,5 0.63 0,00 0,03 1,42 0,79 0,44

 

Аймгийн дүнгээр 18568 мал хорогдсон нь нийт малын 4.2%-г эзэлж байна. Нутгийн хойд, зүүн хойд талаараа, Малх аймаг дундын отрын бүс нутгаар цас ихтэй, 01 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд орсон цас өвөлжилтийг хүндрүүлж, мал бэлчээрлэх бэлчээргүй болсон, зарим газраараа хунгарлаж шуурсан, их хүйтний улмаас мал бэлчээртээ хөл нь хөлдөх, даарч хотондоо дарагдах, өвс, тэжээлийн хомсдол, дулаан хэвтэр бууц дутагдалтай зэргээс шалтгаалан мал ихээр хорогдсон байна.

/Хорогдлын мэдээ/

Сумдын нэр Оны эхний малын тоо Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Баянтал 66341 149 4639 2006 32031 27516 696 0 67 39 220 370
2 Сүмбэр 324031 654 15770 11100 151020 145487 17564 3 492 995 5751 10323
3 Шивээговь 48037 126 1862 1797 22178 22074 308 0 41 27 85 155
Нийт дүн 438409 929 22271 14903 205229 195077 18568 3 600 1061 6056 10848

 

Үүнээс өвчнөөр хорогдсон мал Хорогдсон хээлтэгч Нийт малд эзлэх хорогдлын хувь
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
0 0 0 0 0 0 154 0 19 13 45 77 0,05
52 0 0 52 0 0 1816 0 77 157 665 917 5.42
22 0 0 22 0 0 66 0 5 3 24 34 0,64
74 0 0 74 0 0 2036 0 101 173 734 1028 4.24

 

Өвөлжилт хүндэрсэн багийн  малчдад аймаг, сумын  аюулгүй нөөцөөс өвс, тэжээл олгох ажлыг аймгийн Засаг даргын 2017 оны А/354 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулж, 291 малчин өрхөд 15735 боодол өвс, 512 шуудай тэжээл олгосон. Одоогоор аймгийн аюулгүй нөөцөд 1540 боодол өвсний үлдэгдэлтэй байна

Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын “Малчдын хаваржилтын байдалтай танилцах” ажлын удирдамжийн дагуу 2018 оны 02 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Сүмбэр сумын 5 дугаар багийн 9, 6-р багийн 17, Баянтал сумын 2-р багийн 1 малчин өрхөөр орж, цаг агаар, цасны байдал, бэлчээр, ус худаг, өвс тэжээлийн хангамж, нөөцтэй танилцаж, зөвлөмж өгөв.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулсан 2018 оны 03 дугаар сарын үнийн мэдээ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 6000 5000
Цул 7000 6500 -500
2 Хонины мах Ястай 5000 4000 +500
Цул 6000 5500
3 Адууны мах Ястай 5000 4000 +250
Цул 6500 6000
4 Ямааны мах Ястай 4000 3000 +250
Цул 5500 5000 +500
5 Тахианы мах Гуя 7500 7300 +200
Мөч 8000 7500
6 Лууван Монгол 1200 1000
Хятад 2000 1800
7 Төмс Монгол 1000 800 +25
Хятад 850 650
8 Байцаа Монгол 1500 1200 +100
Хятад 1500 1200
9 Чинжүү Монгол    
Хятад 4500 4200
10 Манжин Монгол 2800 3500 +100
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 3500 3000
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол         6000 3500
14 Элсэн чихэр   2500 2300
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 1900
Гурвалжин слава 1 кг 3500 2500
16 Сүү Задгай 2500 2000 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой    
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300 +200
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

2800

 

2500

18 Талх Чойр /Шивээ/ 1300 950
19 Өндөг ОХУ 350 300 +25
Монгол 300 240 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1500 1500 +150
Задгай 1-р зэрэг 1200 1000 +50
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсан дээд 1800 1600 +150
Савлагдсан 1-р зэрэг 1300 1100 +150
Савлагдсан 2-р зэрэг 1000 900 +50
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан   950   750

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/52 дугаар бүхий “Нээлттэй хаалганы өдөр-ийн арга хэмжээ орон даяар зохион байгуулах тухай” тушаалын хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулах тухай” А/77 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчны салбарын байгууллагууд хамтарсан ажлын хэсэг томилогдон ажлыг төлөвлөгөөг батлуулан, хэрэгжүүлж ажиллалаа. Төлөвлөгөөний хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:

  • Сумдад 2018 оны 03 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгуулж, сумдын удирдлага, албан хаагчдад уулзалт зөвлөгөөнийг хийж салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар чиглэл өгч,санал солилцлоо.
  • “Дэлхийн усны өдөр”, “Цаг уурын өдөр”, “Олон улсын ойн өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт цэнгээнт “АХА” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын 3, 4, 5 дугаар сургууль, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн 272 сурагч,12 багшийг хамруулан зохион байгууллаа.
  • Сүмбэр сумын аж ахуйн нэгж байгууллага, ард, иргэдийн төлөөлөл 22 иргэнд “Ногоон байгууламжийн ач холбогдол, зүлэгжүүлэлт, орон нутагт дасан зохицож ургах чадвартай мод бут тэдгээрийн тариалалт, арчилгаа хамгаалалт, өвчин хортонтой тэмцэх” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
  • 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Дэлхийн амьтан, ургамлын өдөр”-ийг тохиолдуулан БОАЖГ, МБОИЗ-ийн салбар, “Сүмбэр-Оцол сансар уул” ТББ, “Уулзварын гол “нөхөрлөл, аялал жуулчлалын “Ханомаро “ХХК-тай хамтран Чойрын богд уулын зэрлэг амьтдад зориулсан Биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлж 30 боодол буюу 1.2 тн өвс, эрдэсжүүлж баяжуулсан давс буюу ашигт долооцыг нөмөр хэвтэр, жимийг нь дагуулан тавих ажлыг зохион байгуулав.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 03 дугаар сарын 25-ны байдлаар 148 өссөн дүнгээр 312 тээврийн хэрэгсэл орсон байна. Хот хооронд 43626 иргэн, аймаг хооронд 3515 иргэн, сум хооронд 261 иргэн зорчиж, 90 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2018 оны газрын төлбөрийн орлого 132 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 43,8 сая төгрөгийн орлогыг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.

Захиалагчийн хяналтыг дараах 2 ажилд хэрэгжүүллээ. Үүнд:

  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын засварын ажлыг “Эс Жи Эм”ХХКомпани 59,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэсэн бөгөөд, ажил 2018 оны 01 дүгээр сард эхэлж, 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар комисс ажиллуулах шатандаа байна.
  • Найрамдал хотхоны 8, 15 дугаар байрны гадна дулаалга фасад засварын ажлыг “Гурван дэлгэр”ХХКомпани 160,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: Нийт зарлагдсан 6 тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тухай бүр нийтлэн ажиллаж, нээлттэй 6 тендерийн урилгыг “Монголын үнэн” сонинд нийтлүүллээ.

            Аймгийн 2018 оны худалдан авах төлөвлөгөөнд Барилга хот байгуулалтын яам, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх – 425 дугаар нээлттэй хорих анги, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль, Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагуудын албан хүсэлтийн дагуу нэмэлт өөрчлөлтийг оруулан, аймгийн Засаг даргаар батлуулаад байна.

            Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах” цахим тендер амжилттай болж үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүллээ.

            Сүмбэр сумын 2 дугаар багт баригдах тохижилтын ажлын тендер шалгаруулалтын явцад гомдол гарсан тул Үнэлгээний хороо тендерийн материалыг дахин хянаж байна.

            Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Цэргийн алдар хөшөөний тохижилтын ажлын тендер шалгаруулалтыг төлөвлөгөөнд заасан хугацааны дагуу зарласан.

            Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хэрэгжүүлэх Услалтын систем, хөв цөөрөм байгуулах ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний цахим тендерийн нээлтийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийж, үнэлгээ хийгдэх шатанд явагдаж байна.

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын хэмжээнд нийт 30027 хээлтэгч төллөхөөс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 503 хээлтэгч төллөж, 432 төл бойжиж, мал төллөлт 1%-тай, төл бойжилт 85.8%-тай, зүй бусаар хорогдсон 696 мал байгаа нь нийт малын 1,4%-ийг эзэлж байна.

Зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгалын ажлыг зохион байгуулж, 9 иргэн, 3 портер машин дайчлан ажиллуулж нийт 2,890,000 төгрөгийг зарцуулсан.

2017 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газрын материалыг нийтэд зарлан мэдээлсэн. 2018 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх иргэдийн хүсэлтийг хүлээн авч сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний А/12 тоот захирамжаар шийдвэрлэн, Лэнд менежер программын кадастрын нэгдсэн санд бүртгэсэн.

Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалын дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын маягтыг сумын 1, 2 дугаар багийн нийт 85 өрхөд хүргүүлж, саналыг авч байна.

СҮМБЭР СУМ: 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүмбэр Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит 2 дугаар хуралдаан болж, 2 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Сумын ЗДТГ-аас сумын нийт иргэд болон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор сумандаа эрүүл аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлж, орон нутгийнхаа өнгө үзэмж, тохижилтыг нэмэгдүүлэх, сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Эко орчин-Эрүүл амьдрал”, “Миний байр-Манай гэр” 2 сарын аяныг эхлүүлэн нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн Монгол” Бор- Өндөр-1 ОНХХөтөлбөр болон Сүмбэр сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг хамтран “Хайрлагдсан хүүхэд – Хамгаалагдсан хүүхэд” аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан 200 иргэн хамрагдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны хамтарсан А/178 дугаар тушаалын дагуу “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг” 1 иргэнд явуулж, эрсдлийн түвшинг тогтоон ажиллалаа. Сүмбэр сумын хамтарсан багийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн 1 хүүхдэд “Дэлхийн Зөн Монгол” ОУБайгууллагаас 230,0 мянган төгрөгийн хувцас, хэрэглэл олгож, хүүхдийн ар гэртэй уулзаж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Малын гоц халдварт шүлхий өвчний үед хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулан 12 байгууллага, аж ахуйн нэгж, 1 иргэнээс хоол хүнс, эд материалын дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

Өөр аймгийн нутагт отроор 37 өрхийн 31938 мянган толгой мал өвөлжсөн. Үүнээс 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 11 өрхийн 5355 толгой мал буцаж нүүж ирсэн. Дээрх малчин өрхийг сумын нутаг дэвсгэрт нэвтрэн оруулахдаа харьяа малын эмч болон багийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллаж байна. Отроос буцаж ирж байгаа малыг зөвшөөрөгдсөн координат маршрутын дагуу оруулж байна. Отрын бүс нутагт буй 52 өрхөд 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бэлчээр чөлөөлөх, сэлгэн нүүх талаар  мэдэгдэх хуудас тараан хүргүүлсэн.

Үхсэн малын сэг зэм устгах ажлыг 6 дугаар багийн хэмжээнд хийж 80 тоннын шланзаар 5 удаа, 60 тоннын Хово машинаар 4 удаа тээвэрлэж, 9 удаагийн таталт хийн, нийт 13830 үхсэн малын сэг зэмийг цуглуулан булж устгах ажлыг зохион байгууллаа.

Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналыг 6 багийн хэмжээнд нийт 3878 өрхөөс авахаас 900 өрхөөс аваад байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдаан болж 8 асуудал, Тэргүүлэгчдийн 6,7,8-р хуралдаан болж 13 асуудлыг тус тус хэлэлцлээ.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2 байршилд нийт 250 иргэнд 26.5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр өргөдлийг хүлээн авлаа.

Хууль зүйн орон тооны бус албаны 2018 онд зохион байгуулах эрх зүйн албан бус сургалтын төлөвлөгөөний дагуу 2018 оны 03 сарын 19-ний өдөр Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн сургагч багштай хамтран сумын нийгмийн салбарын байгууллагуудын 110 ажилтан, албан хаагчдад “Хувь хүний хөгжил, хандлага”, 3-р сургуулийн 11, 12 дугаар ангийн 104 сурагчид “Манлайллын ур чадвар” сэдэвт лекцүүдийг зохион байгууллаа.

Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан Орос хэлний хичээлийн төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд 4 сурагч 1 багш оролцсоноос орос хэлний багш С.Эрдэнэчимэг 2 дугаар байр, 12 дугаар ангийн сурагч Г.Сергей, Н.Оролмаа нар 1, 2 дугаар байрыг эзэлж, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 3-ын даваанд оролцон Г.Сергей 2 дугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртэн цаашид ОХУ–ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнагдлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Есөн цагаан цацал-4” тоглолт, Зэвсэгт хүчний 97 жилийн ой, эр цэргийн баярыг тохиолдуулан сумын Соёлын төвийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн урлагийн тоглолт, цэнгүүнийг тус тус зохион байгууллаа.

“Миний гэр аюулгүй орчин, Осолгүй орчин” аяны хүрээнд 2018 оны 02 сарын 26, 27-ны өдрүүдэд хүүхдийн эсэн мэнд өсөн торних аюулгүй орчин бүрдүүлэх, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, мэдлэгийг олгох сургалт зохион байгуулж, 2 настай хүүхэдтэй нийт 54 эцэг, эх хамрагдлаа. Мөн тус аяны хүрээнд үзүүлэн таниулах самбарыг суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар аялуулж, иргэдэд сурталчиллаа.

   Тус аяныг өрнүүлэх үеэр эцэг эхчүүд осол гэмтэлд өртөх эрсдэлтэйг мэддэг боловч эрсдэлт зан үйлээ өөрчлөх ямар нэгэн алхам хийдэггүй нь ажиглагдсан тул сумын Эрүүл мэндийн төвөөс санаачлан 10 өрхөд цахилгааны утас, цахилгааны залгуурыг хүүхдээс хамгаалсан хайрцаг, утас тогтоогч хамгаалалтуудыг хийж өгч, бусад эрсдлүүдээ арилгахыг зөвлөн ажиллалаа.

2018 оны 03 дугаар сарын 16, 20-ны өдрүүдэд Шивээговь сумын “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 12 өрхийн 74 гишүүнд 1-3-р сарын 2696000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан “Энх-Оюу” дэвжих ХХК-ийн дэлгүүрээр дамжуулан олголоо.

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 19 үнээ тугалж 19 тугал, 349 хонь хургалж 34 хурга, 293 ямаа ишиглэж 293 ишиг гарснаас 4 хурга, 10 ишиг хорогдож 19 тугал, 345 хурга, 283 ишиг нийт 647 төл бойжиж байна. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар адуу-41, үхэр-27, хонь-85, ямаа-155 нийт 308 мал зүй бусаар хорогдсон байна.

Орчны бохирдлоос шалтгаалсан аливаа халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, 295 мал, амьтны сэг, зэмийг цуглуулан ариутгал, халдваргүйтгэлийг хийж булж устгасан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг 03 сарын 16-ны өдөр зохион байгуулж, 17 аж ахуйн нэгж, байгууллагын 105 иргэн хамрагдаж 20м3 хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүллээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 04 тоот тогтоолоор сумын ундны усны эх үүсвэр /Алсын 1, 2-р худаг/-ийн 33 га талбайг 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 173,177,800 төгрөгийн хөрөнгөөр 21 ажил, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2018 оны 03 дугаар сарын байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн 15,000,000 төгрөгийн хөрөнгөөр “Ахуйн хог хаягдал тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгийн хогийг цэвэрлэж булах ажил”-ын гүйцэтгэгчээр “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ шалгарч гэрээ байгуулан, ахуйн хог хаягдал тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлж байна. Урьдчилгаа 6,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон.

2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 50,000,000 төгрөгийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвд эхо томографик 4D аппарат худалдан авах барааны нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 02 дугаар сарын 28-ний өдөр тендерийг цахимаар зарлан 03 дугаар сарын 09-ний өдөр нээсэн. Сумын Засаг даргын 2018 оны А/27 захирамжаар Шивээговь сумын сургуулийн цахилгааны монтажийг хэсэгчлэн шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгууллаа. Мөн өвс тэжээлийн нэгдсэн фондыг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, иргэн Б.Баяртогтохтой 714 боодол өвсийг 5,997,600 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан өвсийг сумын аюулгүйн нөөцөд хүлээж авсан.

Сумын Засаг даргын 2018 оны А/26 дугаар захирамжаар золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулах комисс томилогдож, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ш.Зоригтбаатартай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us