ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ХҮҮХДИЙН ЭРХЭД СУУРИЛСАН – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүүхэд амьдралынхаа туршид тулгарч болох асуудлуудыг мэддэг бас түүнээс гарах арга зам, ур чадваруудыг эзэмшсэнээрээ ирээдүйд болох үйл явцад бэлтгэлтэй байж эрүүл, эерэг ухаанаар шийдэх чадвартай болдог.

“АМЬДРАЛД БЭЛТГЭГДЭХ-ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” клубын хүүхдүүдийн санаачилгаар “Хүүхдийн эрхэд суурилсан-Хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, холбогдох агентлагийн удирдлагууд, Сүмбэр сумын 1,2,5 дугаар сургууль, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн нийт 20 удирдах албан тушаалтан оролцож, хүүхэд, өсвөр үеийнхний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлын талаар “Оролцоод хөгжье” клубийн сурагчдад танилцууллаа.

Тус хэлэлцүүлгийн үеээр хүүхэд багачуудын төлөөлөгчдөөс хүүхэд бол зөвхөн үйлчилгээ хүртэгч гэж харахаас илүүтэй тэд бол бидэнтэй хамтран ажиллах гол түнш бөгөөд өөрчлөлт хийж чадах бүрэн бололцоотой эрч хүч, хөдөлгөгч хүч гэж хүлээн зөвшөөрөн хамтран ажиллаж байгаа орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлсэн байна.29498039_936157666564289_2823826209824047104_n 29512843_936157493230973_1133284295654244352_n 29542276_936157713230951_1597614073313230848_o 29570342_936157429897646_3441097655474716672_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us