ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 33, орны хүн оролцуулсан 2 /”Ус-Ду” ОНӨААТҮГазрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга/, нийт 35 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй 2 /Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Цөм сүргийн үржлийн төвийн захирал/, албан томилолттой 3 /Аймгийн Засаг даргын орлогч, Татварын хэлтсийн дарга, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн захирал/, ээлжийн амралттай 1 /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 4 / аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх – 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, Мэдээлэл холбоо сүлжээ ХК-ний аймаг дахь салбарын дарга, Цахилгаан Холбооны газрын дарга, Авто тээврийн төвийн аймаг дахь салбарын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Аймгийн Улаанзагалмайн хорооны дарга С.Энх-Амгалантогос, Ахмадын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэннадмид, Гадаадын иргэн, харъяатын газрын Дорноговь аймаг дахь газрын төлөөлөгч Г.Төрболд нар оролцлоо.

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:

Өгөх үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Хөрөнгө оруулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан захиалагчийн хяналтын гэрээ байгуулж, захиалагчийн хяналтыг чанартай гүйцэтгэх 04 дүгээр сарын 10-ны дотор ГХБХБГ, Сумдын Засаг дарга нар
2 Иргэдэд үйлчлэх төв, нэг цонхны үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд албан хаагчдаа тогтомол ажиллуулж, үр дүнг сар бүр тайлагнаж байх 04 дүгээр сарын 10-ны дотор УБХ, ГХБХБГ, ХХААГ, ЭМНДХ, ХХҮГ, Сүмбэр сумын Засаг дарга
3 Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/83 дугаар захирамжаар 2018 оныг аймгийн хэмжээнд Хариуцлагын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан байгууллага бүр нарийчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг хагас, бүтэн жилээр тайлангаж ажиллах; 06 дугаар сарын 10, 12 дугаар сарын 10 Бүх байгууллагууд
4 Хаврын улирал болж байгаатай холбогдуулан байгууллагууд гадна тохижилтын ажлыг сайжруулах, цэвэрлэгээ үйлчилгээг хийхэд анхаарах.

Сүмбэр сумаас 2 сарын аян зарласан. Энэ аянд бүх байгууллагууд идэвхитэй оролцох шаардлагатай.

Сүмбэр сум аяныг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, холбогдох мэдээллийг 14 хоног тутам ХОХБТХэлтсээр дамжуулан ирүүлж байх.

6 дугаар сарын 15 Бүх байгууллагууд, Сумдын Засаг дарга нар

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Авто тээврийн төв, Цөм сүргийн төв тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us