ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 03 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

2018 оны 03 дугаар сарын 26

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1. 2014 оны 43-р тушаалын дагуу орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын маягтыг баг, хорооны айл өрх бүрт 1-р улиралд багтаан хүргүүлж, санал авах ажлыг журмын дагуу зохион байгуулах. Сумдын Засаг даргын Тамгын газар Сүмбэр сумын ЗДТГ-  2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, арга хэмжээний саналыг сумын нийт 3878 өрхийн 450 өрхөөс цаасан саналын хуудсаар авч байна.

Шивээговь сумын ЗДТГ- 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын санал авах маягтыг 1,2 дугаар багийн айл өрхөд тараан өгч 2018 оны 03 дугаар сарын 21-ний байдлаар 250 өрх буюу 42 хувиас саналын хуудас аваад байна.

Баянтал сумын ЗДТГ- Сумын 1,2-р багийн нийт 85 өрхөөс санал асуулга авсан.

30
2. Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа ачаа тээвэрлэлтэнд хяналт тавих, нэгдсэн маршрутыг тогтоох ажлыг шуурхай зохион байгуулах. Сумдын Засаг дарга, Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төв  Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа ачаа тээвэрлэлт эрхлэх журмыг боловсруулан, Захиргааны ерөнхий хуулийн дагуу оролцогч талуудаас санал авах ажил хийгдэж байна.

Энэхүү үүргийн биелэлтийг Цагдаагийн хэлтэс ирүүлээгүй.

30
3. Төрийн аудитаас жил бүр байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийдэг. Агентлагууд хойрго хандаж, хяналт, шалгалт хийхэд хүндрэл үзүүлж байна. Иймд аудитын байгууллагатай хугацаанд нь хамтран ажиллах шаардлагатай. Аудитын дүгнэлтийн дагуу удирдах ажилтнуудтай хариуцлага тооцож ажиллана. Сумдын Засаг дарга, бүх агентлагууд Сүмбэр сумын ЗДТГ-  Санхүүгийн аудитаар холбогдох баримт бичиг, шалгахад шаардлагатай зүйлсээр ханган хамтран ажиллаж байна.

Шивээговь сумын ЗДТГ- Төрийн аудитад сумын төсвийн 6 байгууллага бүгд санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хугацаанд нь хянуулж дүгнэлтээ авсан.

Баянтал сумын ЗДТГ- Төрийн аудитаас явуулж буй санхүүгийн хяналт шалгалт хийхэд шаардлагатай материалыг хүргүүлж дуудсан цаг тухай бүр очиж мэдээллийг өгч, хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар санхүүгийн тайлангаа хүргүүлсэн тухай мэдээллээ ирүүлсэн байна. Бусад байгууллагууд энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

70
4. Биелэлтийн дундаж хувь 43,3

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us