ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, үйл ажиллагааны ололттой дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын сургалтын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, сумын дэд хөтөлбөр боловсруулахад анхаарах асуудал, Төсвийн өнөөгийн нөхцөл, байдал, анхаарах асуудал, нийгмийн салбарт хэрэгжиж буй дэд хөтөлбөр, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналт, Барилгын ажлын чанар, стандарт, зураг, төсвийн боловсруулалт, сум, орон нутгийн 2017 оны нийгэм, эдийн засгийн танилцуулга зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийгдэж, туршлагаа хуваалцлаа.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Удирдлагын нэгдсэн Able программ”-ыг хэрэгжүүлж буй үйл явц болон Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын мэдээллийн ил тод байдлын үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус сургалтын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сагсан бөмбөг, волейболын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, багийн дүнгээр Сүмбэр сумын ЗДТГ-ын баг тамирчид тэргүүн байранд шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

%d1%8b

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us