Удирдах ажилтнуудын 02 дугаар сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

290

­­ 2018 оны 03 дугаар сарын 12

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1. Манай аймагт шүлхий өвчин гарсан үнэн зөв мэдээллийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх; Аймгийн Онцгой комисс Шүлхий өвчин гарсан мэдээллийг аймгийн цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан өвчний тархалт, урьчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн.  100
2. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах; Аймгийн ЗДТГ, НБХ  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, АЗДТГазар хамтран “Боржигин нутгийн бүсгүйчүүд” цэнгүүнийг зохион байгууллаа. Уг цэнгүүнд төрийн албан хаагч, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдийн төлөөлөл болсон 250 гаруй бүсгүйчүүдийг оролцуулан анх удаа зохион байгууллаа. Боржигин нутгийн бүсгүйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, Улаанбаатар хотоос урилгаар хүрэлцэн ирсэн хамтлаг, дуучид, дуу бүжгийн Боржигин чуулгын хамт олон уран бүтээлийнхээ дээжсээр бэлэг барилаа. Цэнгүүний үеэр хөдөлмөр, нийгмийн төлөө үйлсээрээ шалгарсан 9 ээжийг алдаршуулж, урамшууллаа.  100
3. Нийтийн тээврийн автобусны явах чиглэлийн мэдээллийг иргэдэд хүргэх; Авто тээврийн төв, ХОХБТХэлтэс  Авто тээврийн төвийн аймаг дахь салбараас 15 чиглэлтэй маршрутыг гаргаж фэйсбүүк хуудсаар дамжуулж иргэдэд мэдээллийг хүргэсэн. 100
4 Сум хөгжүүлэх сангийн зээл олголтын ажлыг эрчимжүүлэх; Сумдын Засаг дарга нар Шивээговь сумын ЗДТГ- Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 2018 оны 3 дугаар сарын байдлаар 53 хувьтай байна. 2011-2016 онд зээл авсан 30 иргэнд зээлийн эргэн төлөлтийг барагдуулах тухай сумын Засаг даргын албан бичиг хүргүүлж, 3 иргэнийг шүүхэд өгч 2018 ондоо төлбөрөө төлж барагдуулахаар тохиролцсон. Мөн 4 иргэний материалыг шүүхэд хүргүүлэхээр бэлтгэж байна. Сум хөгжүүлэх санд 25,8 сая төгрөг байна. Зээл олгох хугацааг тодорхойлж ирүүлээгүй.

Сүмбэр сумын ЗДТГ- 2018 онд Сум хөгжүүлэх сангийн зээлийг төвлөрүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Сум хөгжүүлэх сангийн зээл олголтыг 1 дүгээр улиралд багтаан олгохоор төлөвлөн ажиллаж байна. Одоогоор Сум хөгжүүлэх сангийн дансанд 125 сая төгрөг төвлөрөөд байна.

Баянтал сумын ЗДТГ- Зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэхийн тулд зээлдэгч бүр дээр нэхэмжлэл гарган, аймгийн сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд хандан, нийт 31 хүнээс 21 хүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Зээл олголтын ажлыг энэ сараас эрчимжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна. Зээл олгох хугацааг тодорхойлж ирүүлээгүй.

30
5 Найрамдал хотхоны нийтийн орон сууцнуудын гаднах талбайн хог, хаягдлыг цэвэрлэх; БОАЖГ, Ойн анги, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазар, СӨХ Найрамдал хотхоны орон сууцны гадна талбайг зүлэгжүүлэх ажлын бэлтгэлийг хангах зорилгоор хөрс боловсруулах агротехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Боловсруулсан хөрс нь хөлдүү байгаатай холбоотойгоор цэвэрлэгээ хийх ажил хүндрэлтэй байна. 0
6 Нохой, муур устгалын ажлыг хариуцах; Сумдын Засаг дарга нар Сүмбэр сумын ЗДТГ- Нохой муур устгалын ажлыг 03 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд гүйцэтгэнэ. Уг ажилд 2 сая төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн.

Шивээговь сумын ЗДТГ- Сумын нохой, муур устгалын ажлыг 03 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн.

Баянтал сумын ЗДТГ- Нохой, муур устгалын ажлыг 04 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн.

100
7 Хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендерийн ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж эхлэх; ХОХБТХ, ОНӨГ, Сумдын Засаг дарга нар Аймгийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу өнөөдрийн байдлаар нийт 18 тендер зарлахаас 8 тендер хуваарийн дагуу зарлагдсан 53.4%-тай хэрэгжилттэй байна. 70
8 Хаваржилт хүндэрч болзошгүй байна. Малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарах, отор нүүдэл хийх чиглэл, маршрутыг гаргаж өгөх, Багийн Засаг дарга нарыг үүрэгжүүлж, хяналтыг сайжруулах; Сумдын Засаг дарга нар Сүмбэр сумын ЗДТГ- 2018 оны  өвөл бусад аймгийн нутагт  отроор 37 өрхийн 31938 мянган толгой мал өвөлжсөн. Үүнээс 3 сарын 05-ны байдлаар 11 өрхийн 5355 толгой мал буцаж нүүж ирсэн. Дээрхи малчин өрхийг сумын нутаг дэвсгэрт нэвтрэн оруулахдаа харъяа малын эмч болон багийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллаж байна. Отроос буцаж ирж байгаа малыг  оруулахдаа зөвшөөрөгдсөн координат маршрутын  дагуу оруулж байна.

Шивээговь сумын ЗДТГ- Сумын нутаг дэвсгэрт гадны сумын болон Сүмбэр сумын 4, Баянтал сумын 1, Даланжаргалан сумын 2, Хэнтий аймгйин 2, нийт 9 айл өрх одоогоор хаваржиж байна. Отор нүүдэл хийх чиглэл, маршрутыг гаргаж сумын малчид болон гадны өрхүүдэд өгч нүүж байгаа өрхүүдэд хяналт тавин ажиллаж байна.

Баянтал сумын ЗДТГ- 03 дугаар сарын 09-ны байдлаар 8 өрхийн 8020 малыг тогтоосон маршрутын дагуу гаргаж хяналт тавьж ажилласан. Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдад зураглалыг гаргаж холбогдох мэргэжилтэн, 1, 2 дугаар багийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн.

100
9. Биелэлтийн дундаж хувь   75,0

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС