ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Шуурхай зөвлөгөөнд эрх бүхий 38 албан тушаалтан оролцлоо.

Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Сүмбэр, Баянтал сумдын Засаг дарга нар цаг үеийн мэдээлэл хийж, Цэргийн баярын арга хэмжээ зохион байгуулах талаар Цэргийн штабын дарга С.Бат-Эрдэнэ, Бйгаль орчны сарын аян зохион байгуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Татварын багц хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулах тухай Татварын хэлтсийн дарга П.Энх-Оюун нар мэдээлж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийг хууль, журмын дагуу эрэмбэлүүлэх, Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, гадна гэрэлтүүлэг, явган болон авто зам, хаягжуулалтаа сайжруулах арга хэмжээ авч ажиллах талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном үүрэг чиглэл өглөө.

            Дараагийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Баянтал, Сүмбэр, Шивээговь сум  цаг үеийн асуудлаар,  Авто тээврийн төвийн Говьсүмбэр аймаг дахь салбар, “Сүмбэр хонь” ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

Аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгавар

Өгөх үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1  2014 оны 43-р тушаалын дагуу орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын маягтыг баг, хорооны айл өрх бүрт 1-р улиралд багтаан хүргүүлж, санал авах ажлыг журмын дагуу зохион байгуулах 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

 

 

 

Сумдын Засаг даргын Тамгын газар

 

 

 

2 Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа ачаа тээвэрлэлтэнд хяналт тавих, нэгдсэн маршрутыг тогтоох ажлыг шуурхай зохион байгуулах 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

 

Сумдын Засаг дарга, Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төв
3 Төрийн аудитаас жил бүр байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийдэг. Агентлагууд хойрго хандаж, хяналт, шалгалт хийхэд хүндрэл үзүүлж байна. Иймд аудитын байгууллагатай хугацаанд нь хамтран ажиллах шаардлагатай. Аудитын дүгнэлтийн дагуу удирдах ажилтнуудтай хариуцлага тооцож ажиллана. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

 

Сумдын Засаг дарга, бүх агентлагууд

Жич: Үүрэг даалгаврын хэрэгжилтийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хугацаанд нь ирүүлнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us