ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн онцгой комисс хуралдлаа

Аймгийн Засаг даргын өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 09.30 цагт аймгийн Онцгой комисс хуралдав.

Хуралд  Аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчиллын газрын дарга, Тагнуулын тасгийн дарга, Сүмбэр, Баянтал сумдын Засаг дарга нар оролцож, Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчиний хорио цээрийн дэглэм,  малын сэг зэмийг устгах ариутгал халдваргүйтгэл хийх талаар хэлэлцэв. Хуралдаанаар хорио цээрийн дэглэмийг бууруулж, нэг сарын хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн ариутгалын бодисоор сумдыг хангах асуудлыг шийдвэрлэж, хугацаанд нь малын сэг зэмийг устган, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us