ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Онцгой комисс хуралдав

 Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдөр 10.00 цагт аймгийн Онцгой комисс хуралдав.

Хуралд  Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын засаг дарга нар оролцож, Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, хаваржилтын нөхцөл байдал, Цаг агаарын хүндрэлээс зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ариутгал халдваргүйтгэл хийх талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлаас хорио цээрийн арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 14-нийг хүртэл  үргэлжлүүлэх, Аймгийн нөөцийн 2017 онд бэлтгэсэн өвсийг тооцоо, судалгаанд үндэслэн малчдад олгох, Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг сумд төлөвлөгөөний дагуу булж устгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сумдын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газар,  Хүнс хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газарт үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us