ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн сар шинийн нийтийн золголт боллоо.

Аймгийн Засаг даргын Тамгийн газраас “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн нийтийн золголтын арга хэмжээг Шинийн нэгний өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймаг сумдын удирдлагууд, шилдэг байгууллагууд болон иргэд оролцож, улс, аймаг сумандаа амжилт бүтээлээ үнэлүүлсэн иргэдэд төрийн болон аймаг сумны Засаг даргын шагналыг гардууллаа.
Алтан гадас одонгоор Сүмбэр сумын 1 дүгээр багийн өндөр настан ДЭНДЭВИЙН БИНА, “Шивээ-Овоо” ХК-ны технологийн авто машины жолооч оператор ПҮРЭВДООГИЙН САМДАНЦООДОЛ, Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны Тэргүүн дэд захирал ГЭЛЭГБАЛЖИРИЙН ШҮРЭНЧУЛУУН нар шагнууллаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар “Шивээ-Овоо” ХК-ны үйлдвэрлэл удирдлагын албаны ээлжийн дарга ДАШЗЭВЭГИЙН ГЭРЭЛМЯГМАР, Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч ГЭСЭРИЙН НАРАНТУЯА, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч ЧИМЭДДОРЖИЙН БАТЦЭЦЭГ, “Шивээ-Овоо” ХК-ны эксковаторын жолооч ЦЭРЭНГИЙН БАТТУЛГА, Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер ЖАМЪЯНЖАВЫН ПҮРЭВЦЭРЭН нар шагнууллаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн биеийн тамирын багш БАЯСГАЛАНГИЙН БАТТОГТОХ, УБТЗ-ын Улаанбаатар өртөөний ачаа вагон хүлээлцэгч БЯРУУЗАНИЙН БООРЧИ, Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн ЮНДЭНСҮРЭНГИЙН ЦЭВЭЛМАА нар шагнууллаа.
Аймгийн аварга малчин цол, тэмдэгээр Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Шаргын Нямсүрэн, Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ганчулууны Алтанцэцэг, Сүмбэр сумын 4 дүгээр багийн малчин Гүнсээгийн Сүхээ, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Волоожийн Оюундэлгэр, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Жимээдоогийн Батсүрэн, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Доржпаламын Батболд нар шагнууллаа.
Аймгийн алдарт уяач цол, тэмдэгээр Баянтал сумын 2 дугаар багийн уяач Батнасангийн Нямсүрэн, Сүмбэр сумын 5 дугаар багийн уяач Цэрэндэжидийн Мөнхбат, Сүмбэр сумын 6 дугаар багийн уяач Очирбатын Түвшинжаргал, Сүмбэр сумын 4 дүгээр багийн уяач Данзандагвын Төмөрсайн нар шагнууллаа.
“Сумын алдарт уяач” цол, тэмдгээр Сүмбэр сумын 4 дүгээр багийн уяач Өлзийн Алтан-Очир, 5 дугаар багийн уяач Адьяасүрэнгийн Төмөрчөдөр, 6 дугаар багийн уяач Доржийн Баатар нарт шагналыг гардууллаа.
Шагнуулсан иргэддээ баяр хүргэн амьдралд нь аз жаргал, ажил хөдөлмөрт нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
_mgl4581

_mgl4612

_mgl4646

_mgl4654

_mgl4670

_mgl4685

_mgl4712

_mgl4736

_mgl4748

_mgl4774

_mgl4800

_mgl4813

_mgl4823

_mgl4853

_mgl5068

_mgl5120

_mgl5125

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us