ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Говьсүмбэр аймгийн төлөөлөл Япон улсад туршлага судалж, сургалтанд хамрагдлаа

Говьсүмбэр аймаг нь Япон улсын Каназавагийн Их сургуулийн Экологийн боловсролын Төвийн профессор, доктор Х.Нишидатай Байгаль орчин, ногоон хөгжил, экологийн боловсрол олгох чиглэлээр 2015 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчныг хамгаалах болон байгалийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 оны 01 сарын 22-29 хооронд 7 хоногийн хугацаанд Японы Токио, Нагасаки зэрэг хотод Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, БОАЖГ-ын мэргэжилтэн Ц.Уранбаяр, Баянтал сумын ИТХ-ын ажлын албаны иргэний танхим, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Солонгомаа, Сум дундын Ойн ангийн ажилтан Б.Эрдэнэбат, Сүмбэр сумын 5-р сургуулийн сурагч У.Чанцал-дулам нар болон биднийг уг хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаа Япон улсын иргэн “Монголын экологийн мэдээллийн төв” ТББ-ын захирал, Каназавагын Их сургуулийн доктор, профессор Х.Нишидагийн Монгол улс дахь туслах Ө.Ганболд, менежер Б.Эрдэнэбаяр, Ц.Энхбилэг нарын нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй сургалтанд хамрагдаж, туршлага солилцлоо.
Уг сургалт, арга хэмжээний зардлыг Япон улсын гадаад харилцааны яам бүрэн хариуцсан бөгөөд Япон улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, ЖАЙКА Олон улсын байгууллагатай Байгаль орчныг хамгаалах, Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа өргөжиж, цаашид орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Мөн дээрх сургалтанд хамрагдсан баг, бүрэлдэхүүн иргэдэд экологийн боловсрол олгох, байгаль орчныг хамгаалах ажлыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар бэлтгэгдлээ.

1

2

3

4

5

6

7

8

9

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us