ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын мэдээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 10 үүрэг даалгавар өгөгдөж, 90 хувийн биелэлттэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай аймагт ажиллаж, Шивээ-Овоо ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзан орон нутгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо. Мөн аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулан авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтоо танилцуулан, иргэдийн сэтгэгдлийг сонсож, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Сүмбэр суманд дулааны цахилгаан станц барих ажлыг БНСАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барихаар ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлэн, шинээр барих станцын байршил, зуухны газруудтай танилцсан бөгөөд орон нутгийн зүгээс шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байна.

Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн ахлагч, Иргэн, цэргийн харилцаа болон Сургалтын хэлтсийн дарга нар Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн удирдлагуудтай мэргэжлийн албан хаагч бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар 2018 оны 01 дүгээр сар 10-ны өдөр уулзалт зохион байгуулж, Политехникийн коллежийн сургалт, дадлагын орчинтой танилцлаа.

Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн, үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Говьсүмбэр аймгийн ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

АЗДТГазраас 2018 оны 01 дүгээр сарын 17-нд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 20 агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарт “ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит”-ын чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтаар 2013 онд баригдсан Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын эдийн засгийн үр өгөөж, засвар арчлалт, тээврийн зах зээлд үзүүлэх нөлөөлөлд мониторинг хийхээр “IDG evaluation” ХХК-ийн хяналт шинжилгээ, үнэлгээний багийн ахлагч, зөвлөх Эдди Бэйнс тэргүүтэй мэргэжилтнүүд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай аймагт ажилласан

Харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд 70.0 сая төгрөгийн хөрөнгөөр Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн дотор засварын ажлыг хийж гүйцэтгэн, ашиглалтанд хүлээн авлаа.

Аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын эхээр өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг томилон ажиллуулж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр өвөлжилт хүндэрч болзошгүй малчид, мал бүхий иргэдэд өвс тэжээл хямдарсан үнээр олгуулахаар аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” А/354 тоот захирамж гаргаж, аймгийн нөөцөд 2016 онд бэлтгэсэн 214 тн өвсийг борлуулсан.

Аймгийн Онцгой комиссыг малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж 10 удаа хуралдуулсан ба Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, хорио цээрийн дэглэмийг чангатгах, Мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашид өвчин газар авахаас урьдчилан сэргийлж, анхаарч ажиллах чиглэл өглөө.

Хил залгаа Дорноговь аймгийн Даланжаргалан суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/355 дугаар захирамжаар Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал Цагаандэлгэр сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/210 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, төмөр замын гарам дээр хяналтын пост гарган Дундговь аймгийн  чиглэлийн автомашин, хүн, малын хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээговь сумын 2 дугаар багийн Зүүнтийн тал, Хар толгой, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн Бага мухар, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн Мөнгөн хонхорын бууц зэрэг газруудад шүлхий өвчин илэрсэн тул Шивээговь сумын Засаг даргын 2017 оны  А/143, Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны А/04, А/05 дугаар захирамжуудаар хорио цээрийн дэглэм тогтоон, 8 цэгт хяналтын пост байгуулан, 8 авто тээврийн хэрэгсэл, 32 төрийн албан хаагчийг томилон ажиллуулж, нийт 209 үхрийг холбогдох заавар, журмын дагуу устгаад байна.

Аймгийн ХХААГ, сумдын МЭҮТ-аас шүлхийн эсрэг вакцинжуулалтаас хоцорсон, эсхүл вакцинжуулалтын дараа худалдан авалт, шилжилт хөдөлгөөн хийсэн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэргүй, гарал үүслийн гэрчилгээгүй, отроор ирж өвөлжиж байгаа айлуудын судалгааг авч, хяналт тавин ажиллаж байна. Вакцинжуулалтаас хоцорсон болон вакцин хийлгээгүй бүсээс отроор ирсэн айлуудын 4511 малыг нөхөн вакцинжуулсан ба 4309 малд давтан тунг тарьсан байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 01 дүгээр сарын орон нутгийн татварын орлогын гүйцэтгэл 260.0 сая төгрөг   улсын төвлөрсөн төсөвт 140.0  сая төгрөг төвлөрүүлэхээс 141.0 сая төгрөг төвлөрүүлж 100  хувийн гүйцэтгэлтэй байна.

2018 оны 01 дүгээр сард ААНОАТатварын тайлангийн ирц 99.3 хувь, цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтган орлогын албан татварын тайланг 99.1 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан тайлангийн ирц 100 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь хүлээн авсан. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах иргэдийн тайлан, холбогдох материалыг хүлээн авах үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нийт 63 иргэний материал, тайланг хүлээн аваад байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 351141.7 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 595907.3 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Сумдын санхүүгийн албаны үйл ажиллагаанд 2017 онд хийсэн дотоод хяналтын тайлан, эрсдлийн үнэлгээ, тамга тэмдгийн судалгаа, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системийн хэрэглэгчдийн бүртгэлийг Сангийн яамны төрийн сангийн газарт хүргүүлсэн.

Санхүүгийн хяналт, аудитын алба нь Шилэн дансны цахим хуудасны үйл ажиллагаанд шалгалт хийж мэдээлэл дутуу оруулсан болон оруулаагүй 14 байгууллагад мэдээллийг нөхөн оруулах талаар албан тоот хүргүүлж, хэрэгжилт 100 хувьтай байна.

Статистикийн хэлтэс нь 2018 оны 01 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 18, цахимаар 130 иргэн, аж ахуйн нэгжид хүргүүлсэн.

            Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэвэр

Төрөл 2017.01.24 2018.01.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1457 497257,8 1514 525823,1 57
2 Тахир дутуу 306 71811,3 332 89653,8 26
3 Тэжээгчээ алдсан 131 32608,4 129 32238,8 -2
4 Үйлдвэрийн осол 46 20059,1 52 23887,5 6
Нийт дүн 1940 621736,6 2027 671603,2 87

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.01.24 2018.01.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 66 3254,1 89 10298,3
2 ЖБА тэтгэмж 21 20819,5 35 41309,9
3 Оршуулга 6 6000,0 6 6000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 5 1831,5 3 3646,4
5 Ажилгүйдэл 21 39269,9 9 15200,0
Нийт дүн 119 71175,0 142 76454,6

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.01.24 2018.01.24
Шинээр 12 9
Мөнгө тушаасан 247 250
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 13760,1 14566,5

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль, эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд: Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, аймгийн хэмжээнд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч 169 албан хаагч болон мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах эрх бүхий 20 гаруй албан тушаалтныг хамруулан Авлигын эсрэг хууль тогтоомжид шинээр орсон нэмэлт өөрчлөлт, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөмж өгч ажиллав.

Архивын ажлын чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 2012-оос 2015 оны 5 хадгаламжийн нэгжийн 600 хуудас баримтын 600 заалт 2800 хүний нэр, 512 байгууллагын нэр, 1480 газар зүйн нэр, нийт 600 хуудас баримтыг программд холбож , цахимжуулалтын мэдээг сар бүрийн 15-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна.  Мөн архивын баримтаас  4 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүллээ.

 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -30
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -103
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо – 36
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 3
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо – 2
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо -21
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -8
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -75
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -39
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -101

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 2
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 13
  • Гэрээний бүртгэл – 36
  • Барьцааны гэрээний бүртгэл – 60

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт – 1

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -22
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 184-ыг олгож, нийт 738 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 29 удаа оролцож, үүнээс хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 7, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 3, зам тээврийн ослын 9, бусад хэргийн 10, хэргийн газраас гарын мөр 2, гутлын мөр 5, тээврийн хэрэгслэлийн мөр 10, бусад ул мөр эд мөрийн баримт 7-г бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 53 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 20, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 11, хөнгөн зэргийн гэмтэл 19, хүндэвтэр зэргийн гэмтэл 2, хүнд гэмтэл 1 байна. Нийт криминалистикийн 3 шинжилгээ хийснээс гарын мөр 2, мөр судлалын шинжилгээ 1-ийг хийж 3 дүгнэлт гаргасан.

Гарын мөрний нэгдсэн Папилон санд 12 хүний гарын хээний дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрийг санд кодлон оруулсан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Шүүхээс 10 гүйцэтгэх хуудасны 41924.5  мянган төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг, хүүхдийн тэтгэлгийн 1 гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэж, харъяаллын дагуу эрүүгийн 1 гүйцэтгэх хуудасны 2606.0 мянган төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг нийт 3 гүйцэтгэх баримт бичиг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сард 12 гүйцэтгэх хуудасны 38111.5 мянган төгрөгийг бодитой биелүүлсэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гагнуурчин, засал чимэглэл мэргэжил олгох сургалтуудыг явуулж эхлээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сантехникчийн мэргэжил олгох сургалтанд суралцсан 17 хоригдолд мэргэжлийн үнэмлэхийг гардуулан олгов.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээр 17 хоригдлын иргэний үнэмлэхийн лавлагааг гаргуулж, шинэчилсэн бүртгэлд хамруулан иргэний үнэмлэхээ авсан.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 88 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгаснаас 27 нь гэмт хэргийн шинжтэй, 60 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “2017 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан”-гаа 2018 оны 01 сарын 12-ны өдөр иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулав.

“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээний хүрээнд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хууль сурталчлах, сэрэмжлүүлэг өгч, зөрчлийг арилгуулах, зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах арга хэмжээг зохион байгуулж, Баянтал, Шивээговь сумын нутаг дэвсгэрт “Хөдөлгөөнт эргүүл”-ийг өдөр бүр ажиллуулж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай А/341 дүгээр тушаалыг үндэслэн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/54 дугаар тушаал гарган 2017 оны 12 дугаар сарын 29-ний 09.00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан.

Онцгой байдлын ерөнхий газраас 2017 оны 12 дугаар сард баталсан пиротехникийн хэрэгсэлд хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллага болон 152 иргэнд аюулгүй арга хэмжээг сахиж ажиллах талаар яриа таниулга, зааварчилгаа өглөө.

Сүмбэр сумын 254 айл өрхөд хуваарийн дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, 56 зөрчил илрүүлэн, 26 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 30 зөрчлийг арилгуулахаар 786 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.

Байгууллага, аж ахуй нэгжээс гаргасан хүсэлтийн дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 8-ыг олгож 100000 төгрөг, Галын аюулгүй байдлын зөвшөөрөл 1-ийг олгож 100000 төгрөг нийт 200000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2017 онд баталсан “Говьсүмбэр аймагт 2017 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Онцгой байдлын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 8 удаагийн 12 цагийн сургалтыг 155 ажилтанд, 2 удаагийн 2 цагийн сургалтыг 78 хүүхэд, өсвөр үеийнхэнд зохион байгууллаа.

2018 оны 01 дүгээр сард аймгийн хэмжээнд гамшиг ослын дуудлагагүй, гал түймрийн 6 дуудлага бүртгэгдэж, 4 гал түймэр дээр гал түймэр унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, иргэн  аж ахуй нэгжийн 10.0 сая төгрөгийн эд хөрөнгийн гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Гал түймрийн улмаас иргэний 300000 төгрөгийн эд хөрөнгө гал түймэрт өртсөн байна.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт 3, 1 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 25 заалт бүхий зөрчил арилгуулах албан шаардлага, 14 заалт бүхий зөвлөмж хүргүүллээ. Зөрчил гаргасан 2 иргэнд 1038885 төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоож, 1 иргэнд 100000 төгрөгийн шийтгэл ногдууллаа.

“Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн зурагт хуудсыг сумдад хүргүүлж, 55 газарт байршууллаа. Аян болон цагаан сарын баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд Цагдаагийн хэлтэстэй хамтран худалдаа, үйлчилгээний 9 газарт хяналтыг гүйцэтгэв. Хяналтын явцад 19 зөрчил илрүүлснээс 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 5 газарт зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, баталгаажилтгүй 1 архины дээжийг Хүнсний аюулгүй байдал Үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ийн шинжилгээнд хамруулан хариу гараагүй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Баянтал сумын 16-р зөрлөгт Мал эмнэлгийн хяналтын пост нийт 340 тээврийн хэрэгсэлд хяналт хийж, 64 зөрчил илрүүлж, зөрчлийн 45-ыг газар дээр нь арилгуулж, амьд мал тээвэрлэж явсан 6 тээврийн хэрэгслийг буцааж, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн тээвэрлэж явсан 12 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч буцаасан. Мөн улсын байцаагчийн хууль ёсны тавьсан шаардлага биелүүлээгүй 1 иргэнд 50000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулж, 100 хувь барагдуулсан.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой, байгууллагуудад хандсан 6 албан тоот, 1 удирдамж, 6 устгалын акт, тэмдэглэл, 4 дүгнэлт, 3 зөвлөмж,  A/01 тушаал гаргаж ажилласан байна. Мөн малын гаралтай түүхий эд худалдаалдаг 4 цэгт тандалт судалгаа, үзлэг шалгалт хийж, мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг 4 цэг, цахим орчинд мах худалдаалж буй 5 иргэнийг хамруулан мал болон түүхий эдийн гарал үүслийн байдалд 2 удаа ХХААГ, Тагнуулын тасаг, БОАЖГазартай хамтран хяналт хийж, зөвлөмж зөвлөгөөг өгсөн. Хүн малын шилжилт хөдөлгөөнийг хянах босоо тэнхлэгийн автозам, төмөр замын гармын хяналтын 2 пост, голомтын 5, 22-р зөрлөгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, ажиллаж буй нөхцөлд тандалт хийж, зөвлөмж зөвлөгөөг өгсөн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 Боловсролын чиглэлээр: “Хичээлийн төлөвлөлт-судалгаа” сургалтыг зохион байгуулж 5 сургуулийн суурь, бүрэн дунд боловсролын сургалтын менежер, багш нарын төлөөлөл, цэцэрлэгийн эрхлэгч нар нийт 100 хүн хамрагдсан.

5 сургуулийн бага боловсролын байгалийн ухааны хичээлийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт хийн зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

Бага насны хүүхдийн хөгжлийн улсын дундаж үзүүлэлтийг тогтоох судалгаанд 41 бүлгийн 156 хүүхдийг хамруулж, мэдээллийг санд орууллаа.

Улсын төсвийн 1233000 төгрөгийн хөрөнгөөр 30 төрлийн тоглоомыг Сүмбэр сумын Нэгдүгээр цэцэрлэгт олголоо.

Соёл урлагийн чиглэлээр: Соёлын өвийн төвөөс хандиваар 108 дэсийн 193 ширхэг шашны эд зүйлс ирснийг бүртгэн хүлээн авлаа.

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа: “Цодгор хүү-2018” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 80 гаруй хүүхэд оролцон өрсөлдөж аваргуудаа тодруулж, тэмцээнд түрүүлсэн тамирчид Монгол улсын аварга, шатрын спортын мастер, монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2018” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Өсвөр үе, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эерэг зөв хандлагатай иргэн болж төлөвшүүлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль сурталчлах зорилгоор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдыг хамруулан мэдээлэл өгөх, “ГАМШГИЙГ БУС ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” уриалгад гарын үсэг зуран нэгдэх ажиллагааг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

¯ç¿¿ëýëò 2017 îíû 01ñàð 2018 оны 01 сарын 20-ны байдлаар
Òºðñºí ýõ 33 25
Ãýðèéí òºðºëò 0 0
Àìü òºðñºí õ¿¿õýä 33 25
Àìüã¿é òºðºëò 0 0
Íàñ áàðàëò 9 3
Ýìíýëãèéí íàñ áàðàëò 1 0
Õîíîã áîëîîã¿é íàñ áàðàëò 1 0
0-1 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 0 0
1-5 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 1 0
Ýìíýëãýýñ ãàðñàí õ¿íèé òîî 551 215
Àìáóëàòîðèéí ¿çëýã 9914 3419
Õàëäâàðò ºâ÷èí 16 1

 

Аймгийн хэмжээнд шүлхий өвчний нийт 3 тохиолдол бүртгэгдэж, голомтын бүсийн 32 өрхийн 100 иргэнээс хөдөлмөрийн насны 73, ахмад настан 4, 0-5 насны хүүхэд 12, 5-16 насны хүүхэд 5, хөгжлийн бэрхшээлтэй 6, жирэмсэн эмэгтэй 1, сэжигтэй бүсийн 16 өрхийн 42 иргэнээс хөдөлмөрийн насны 33, ахмад настан 1, 0-5 насны хүүхэд 4, 5-16 насны хүүхэд 3, хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнийг тус тус бүртгэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бэлэн байдлыг ханган  ажиллаж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд ажиллаж буй иргэдийн эрүүл мэндийн байдлыг үнэлж, эм эмнэлгийн хэрэгслээр хангаж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан U15 насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд охидын баг мөнгөн медаль хүртлээ.  Тус тэмцээний гарааны шилдэг тоглогчоор Ч.Цэцэгчимэг, Э.Энхбуян,  шилдэг дасгалжуулагчаар багш Б.Баттогтох шалгарсан байна.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Отгонтэнгэр Их Сургуулийн нэрэмжит ЕБС-иудын дундах U18 насны УАШТ-ээс Б.Батхишиг ахлагчтай хөвгүүдийн багийн тамирчид хүрэл медаль хүртлээ. Багш Б.Баттогтох шилдэг дасгалжуулагчаар, Ц.Бат-Оргил шилдэг хамгаалагчаар тус тус шалгарлаа.

Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Бат-Очирын Гончигтавхай чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 125 кг жинд оролцож  хүрэл медаль хүртлээ.

Аймгийн усан спорт сургалтын төвийн усан бассейнаар  нийт 421 иргэнд үйлчилснээс 377 хүүхэд, 44 том хүн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:  Ажил хайгчаар 25 иргэнийг шинээр бүртгэж, 9 иргэний мэдээллийг шинэчлэн бүртгэсэн. Ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 54 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө өгч, 7 ажил олгогчоос ирүүлсэн 27 сул ажлын байрны захиалгыг санал болгож, 14 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан.

Мөн “Сүм Эх бүрд” компани харуул хамгаалалтын ажилтан авах, нөөцөд бүртгэх хүсэлт ирүүлсний дагуу ажил олгогчийн уулзалтыг зохион байгуулж, 12 иргэн байнгын ажлын байраар хангагдсан.

2017-2018 онд хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 14 иргэний эргэн төлөлт 1599.0 мян төгрөгийг төвлөрүүллээ.

2016 онд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт Хүлэмжийн аж ахуй эрхлэх төслөөр 4,0 саятөгрөгийн дэмжлэгт хамрагдаад гэрээний үүргээ хангаагүй 2 төгсөгчийн дэмжлэгийг эргэн төлүүлэхээр Шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2018 оны 01 сарын 19-ний байдлаар давхардсан тоогоор 395 иргэнд 32885420.0 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

/2018 оны 01 сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2018.01.01  –  2018.01.19
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 105 14,648,060
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 127 8,045,420
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 115 8,468,390
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 1 10,000
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 8 160,000
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 39 1,553,550
Нийгмийн халамжийн сангийн дүн 395 32,885,420.0

Эх, олон хүүхэдтэй эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд 2018 оны 01 сарын 20-ны байдлаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа 755 эхэд тэтгэмж олгохоор боллоо.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар: 2017 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд мал сүрэг 5 төрөл дээр өсч, 438409 мал тоологдож, урьд оноос 10.2 хувиар өссөн байна.

Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүл тогтсон Баянтал сум, Сүмбэр сумын 6, 5 дугаар баг бүхэлдээ 4 дүгээр багийн ихэнх нутгаар өвөлжилт хүндэвтэр, цасны зузаан тал газар, Малх, Цайдам орчмоор 5-10 см, жалга судгаараа 20-30 см болж хатуурсан байна. Өвөлжилт хүндэрсэн багийн малчдад аймаг, сумын аюулгүй нөөцөөс өвс тэжээл олгох ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж Сүмбэр сумын 5, 6 дугаар баг, Баянтал сумын малчдад 2016 онд Сүмбэр сум болон аймгийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн 10700 боодол өвсийг 3000 төгрөгөөр, 512 шуудай тэжээлийг 8000 төгрөгөөр тус тус хямдруулан олголоо. Одоогийн байдлаар Сүмбэр сумын аюулгүй нөөцөд 2016 онд бэлтгэсэн 94.8 тн өвс, 4.0 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцийн 120 тн өвсийг тараагаад байна. Нийт аймаг, сумын аюулгүй нөөцөд 2017 онд бэлтгэсэн 176.1 тн өвс, 16.3 тн тэжээлийн үлдэгдэлтэй.

Манай аймгаас нийт 70 өрхийн 250 ам бүлийн 46604 мал үүнээс бод 4437, бог 43167 мал гадны аймаг, суманд өвөлжиж, манай аймагт 29 өрхийн 31064 мал үүнээс бод 2934, бог 28130 мал гадны аймаг сумаас отроор өвөлжиж байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний

бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй

харьцуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын үнийн мэдээ.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай         6000 4500
Цул 7000         6500 -200
2 Хонины мах Ястай 4000 3500
Цул 5500 5000 -200
3 Адууны мах Ястай 4500 4000
Цул 6000 5500
4 Ямааны мах Ястай 4500 2500
Цул 6500 6000
5 Тахианы мах Гуя 8000 7300
Мөч 8000 7500
6 Лууван Монгол 1500 1000
Хятад 1000 1000
7 Төмс Монгол 1000 750 +100
Хятад 850 650
8 Байцаа Монгол 1300 1100 +100
Хятад 1500 1200
9 Чинжүү Монгол
Хятад 4500 4200
10 Манжин Монгол 2800 3500 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 3500 3000
Хятад 1200 1000 +150
12 Помидор Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол         6000 3500
14 Элсэн чихэр 2500 2300
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 1900
Гурвалжин слава 1 кг 3500 2500
16 Сүү Задгай 3000 2000 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2500 2000 +500
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

2800

 

2500

18 Талх Чойр /Шивээ/ 1300 950
19 Өндөг ОХУ 300 270 -35
Монгол 300 240 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1500 1500 +200
Задгай 1-р зэрэг 1200 1000 +100
Задгай 2-р зэрэг 950 900 +50
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсандээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлынтос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

   

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар: Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 01 дүгээр сарын 09, 17-ны өдрүүдэд ажиллаж, “Эм Си Ти Ти” ХХК, “Чойр хайрхан” ХХК, “Шивээ-Овоо” ХК-ийн 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлсэн ажлуудыг газар дээр нь шалган, үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа.

Цас орж хүйтний эрч чангарсан болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутгийн орчимд зэрлэг амьтад, аргаль хонины тархац нутагт тандалт явуулан, эргүүл хяналт шалгалтын ажлыг 2018 оны 01 сард нийт 6 удаа зохион байгуулан, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны цагаан зээрийн сүргээс шүлхий өвчний дээж авч шинжлүүлсэн бөгөөд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр шүлхий өвчний вирус тээж байгаа нь тогтоогдсон байна.

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, “Уулзварын гол” нөхөрлөл, идэвхитэн байгаль хамгаалагчидтай хамтран Улсын тусгай хамгаалалттай “Чойрын богд” уул болон зэрлэг амьтдын тархац нутгуудад биотехникийн арга хэмжээг авч, нийт 70 боодол өвс, 600 кг орчим хужрыг бэлтгэн байрлууллаа.  Мөн 01 сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн, 30 боодол өвс, 500 кг хужирыг зэрлэг амьтдын байршиж буй 13 байршилд байршуулсан.

2018 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар цаг уурын тойм мэдээ: 6,7,13,14,15,20-ны өдрүүдэд 1см-ийн зузаантай, 1.3 мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/сек. Агаарын дундаж температур 19.7 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь 27-ны шөнө 27.3 градус хүйтэн, хамгийн дулаан нь 13-ны өдөр 9.1 градус дулаан байсан.

Агаарын чанарын үзүүлэлтийг авч үзэхэд 2018 оны 01 дүгээр сард азотын давхар ислийн дундаж агууламж дундажаар 0,014 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дундажаар 0,014 мкг/м3 байгаа нь хүлцэх дээд агууламжаас хэтрээгүй байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, мэдээллийг орон нутгийн “Залуус” телевиз, томоохон үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаар зар нааж сурталчилсан.  Баянтал, Сүмбэр сумд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн өргөдөл хүлээн авч, Баянтал сум 127 иргэний, Сүмбэр сум 504 иргэний өмчлөх хүсэлтийг бүртгэн баталгаажууллаа.

Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй мөн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй 11 иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрхийг хүчингүй болгох албан мэдэгдэл хүргүүллээ.

Сүмбэр сум 3-р баг, Улсын чанартай авто замын дагуу байрлалтай 1500 м2 газрын дуудлага худалдааг зохион байгуулж, эзэмшигчийг шалгаруулж, орон нутгийн орлогод 8200000 /Найман сая хоёр зуун мянган/ төгрөг төвлөрүүлсэн.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: Улсын төсөв, аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”, “Авто замын сан”-гийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтын төлөвлөгөөг боловсруулан, аймгийн Засаг даргаар батлуулан Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем болох www.tender.gov.mn сайтад байршуулсан.

Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 363 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын дагуу сумдаас 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг гаргуулан авч, нэгтгэн Сангийн яаманд хүргүүлсэн.

2018 онд зохион байгуулах нийт 10 ажлын үнэлгээний хороог байгуулж, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Татварын хэлтсийн албан конторын барилга, Нэгдсэн эмнэлэгийн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтуудыг төлөвлөгөөний дагуу зарлаад байна.

Аймаг, сумдын ОНХСан, БХНСАХЗардал, Авто замын сан, бусад хөрөнгө оруулалтаар хийгдсэн 58 нэр төрлийн 2.3 тэрбум төгрөгийн бараа ажил үйлчилгээг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдтэй 2018 оны “Өмч эзэмшүүлэх гэрээ”, орон нутгийн өмчийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-тэй 2018 оны түрээсийн гэрээг байгуулсан.

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын Онцгой комиссын хурал 2018 оны 01 дүгээр 5, 11-ний өдрүүдэд 2 удаа хуралдаж малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай хэлэлцэж, бүх аж ахуй нэгжүүд, төсвийн байгууллага, төмөр замын 3 зөрлөг, 2 хэсгийн дарга нарт хил залгаа аймаг сумдуудад хорио цээр тогтоосон тул нүхэн гарц гармыг байнгын хаалттай байлгаж хүн, мал, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх талаар анхааруулж, үүрэг чиглэл өгсөн.

2017 оны 12-р сарын 30-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 15550.0 гүйцэтгэл 13545.9 мянган төгрөг төвлөрүүлсэн 87.11 хувьтай байна. Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө  281044.4 мянган төгрөг, гүйцэтгэл 277877.5 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд 160274.8 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 18267.7  мянган төгрөг зарцуулсан байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар  тэмээ 149, адуу 4639, үхэр 2006, 32031, ямаа 27516 толгой, нийт 66341 толгой мал тоологдож, өмнөх оноос 12.2 хувиар өссөн.

Дундговь, Дорноговь аймгийн сумдуудад 19 өрхийн 1809 бод, 11668 бог мал, гадны аймаг, сумаас 11 малчин өрхийн 329 бод, 15161 бог мал отроор сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байна. Аймгийн аюулгүй нөөцөөс 53 өрхийн 1870 боодол өвс худалдан авч, сумын нөөцийн өвс, тэжээлээс давхардсан тоогоор 49 өрхөд 13 шуудай овьёос, 101 шуудай тэжээл, 530 боодол өвсийг тус тус олгосон.

СҮМБЭР СУМ: Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын өвөлжилт хүндэрсэн сум, багийн малчдад аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсийг хямдруулан олгох шийдвэр гарсантай холбогдуулан өвөлжилт хүндэрсэн багийн малчдад аюулгүйн нөөцийн өвсийг хямдруулан олгох ажлыг зохион байгуулж 6-р багийн 101 малчин өрхөд  2860 боодол өвс, 102 шуудай тэжээл, 5-р багийн 46 малчин өрхөд 1500 боодол өвсийг  хөнгөлөлттэй үнээр олголоо.

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5 дугаар багийн нутаг “Мухарын ам”-д шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А\04 болон А\05 тоот захирамаар 21 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож, Ханан, Цоорхойн постыг тус бүр 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан сумын нутаг дэвсгэр дээрх хүн, мал, тээврийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан 4-р багийн нутаг Мөнгөн хонхорт шинээр пост байгуулан сумын хэмжээнд нийт 4 пост эргүүл шалгалт, тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

2018 оны 01 дүгээр сарын 08-19-ний өдрүүдэд сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж  цэргийн насны 18-55 насны нийт 3146 иргэнээс 2105 иргэн буюу 67 хувь нь хамрагдав.

Сумын хамтарсан баг 2 удаа хуралдаж 1 иргэний өргөдлийг хэлэлцэн холбон зуучлах үйлчилгээнд хамруулсан. Хамтарсан багийн ажиллах журмын дагуу 2 иргэний “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ”-г хийн, холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн. Эрсдлийн түвшин өндөр 5 хүүхдийн үнэлгээг хийн кэйс үүсгэн ажиллаж байна.

2018 оны 01 дүгээр сард нийт 4 зээр, 2 аргаль үхсэн байсныг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран устгал хийж ариутгасан. 2018 оны 01 дүгээр сарын 04, 18-ны өдрүүдэд  цагаан зээрийн тархалтын байдалд тандалт хийн, үхсэн 54 зээрийн сэг зэмийг илрүүлж, устгасан. Мөн цагаан зээр ихээр орж гардаг төмөр замын гарам, нүхэн гарцын хаалт хамгаалалтыг бэхэлж хаасан.

2018 оны 01-р сарын 19-нд улсын мал эмнэлэг ариун цэврийн лабароторийн шинжилгээгээр 4-р багийн малчин  Г-ийн  суурьт шүлхий өвчин илэрсэн 11 үхрийг ОБГазар, ХХААГазар, Мал эмнэлгийн алба, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазартай хамтран устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны байдлаар сумын хэмжээнд шүлхий өвчин илэрсэн 188 үхрийг устгалд оруулаад байна.

 ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/126 тоот захирамжаар 2017 оны жилийн эцсийн хүн ам, мал тооллогын ажлыг зохион байгууллаа. 2017 оны жилийн эцсээр 1068 өрхийн 3449 хүн ам, 48037 толгой мал тоологдсон нь урьд оноос хүн ам 71-ээр, мал 4609 толгой буюу 10.6 хувиар тус тус өссөн байна.

Сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/126 тоот захирамжаар цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж сумын хэмжээнд нийт 910 иргэн хамрагдахаас 750 иргэн хамрагдаж 82.4 хувьтай байна.

Сумын 2 дугаар багийн нутаг Хар толгойд нутаглаж байгаа иргэн Н.Батдэлгэрийн үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон тул сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн А/142 дугаар захирамжаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, мөн өдрийн А/143 дугаар захирамжаар суманд “Хорио цээрийн дэглэм” тогтоон ажиллаж байна. Гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд 17 өрхийн 57 хүн, 13505 мал байна. Сумын онцгой байдлын комисс сумын төвд 24 цагийн жижүүр хийж 2 цаг тутамд мэдээг холбогдох газруудад өгч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьж сумын хэмжээнд 5 машин буюу 4 такси, эмнэлгийн түргэн тусламжийн 1 машинд тогтмол гарч орох зөвшөөрөл олгон ажиллаж байна. Мөн суманд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудыг хуваарилан хөдөлгөөнт эргүүлд гаргаж, “Шивээ Овоо” ХК-тай хамтран суманд байрлах нүхэн гарцуудад шороон далан босгож хаасан.

            Сумын нутаг дэвсгэртэй хил залгаа Сүмбэр сумын 4 дүгээр багийн хүрийн зоо, улаан усны хоолойн адаг зэрэг газруудад хорогдсон зээрээс дээж авч хүргүүлэхэд улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр шүлхий өвчнөөр хорогдсон болох нь тогтоогдсон тул сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний улмаас хорогдсон байх магадлалтай 22 зээрийн сэг зэмийг цуглуулж, устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны оноо бодогдсонтой холбогдуулан “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээнд шинээр хамрагдахаар болсон 11 өрхийн 68 гишүүнд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээтэй холбоотой сургалт зохион байгууллаа.

Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Ахуйн хог хаягдлыг тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгийн хогийг цэвэрлэж, булах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж, “Илчлэг шивээ” ОНӨААТҮГазрын ирүүлсэн тендер шалгарч гэрээ байгуулсан.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

                 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us