ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 46 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 34, орны хүн оролцуулсан 5 /Авто тээврийн төвийн дарга, Ус-Ду ОНӨААТҮГазрын захирал, Цагдаагийн хэлтсийн дарга, Орон нутгийн өмчийн газрын захирал, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга/, нийт 39 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 1 /Цөм сүрэг үржлийн төв ОНӨААТҮГазрын захирал/, албан томилолттой 2 /Цэргийн штабын дарга, Статистикийн хэлтсийн дарга/, чөлөөтэй 3 /Талын-Илч ОНӨААТҮГазрын захирал, Тохижилт-Сүмбэр ОНӨААТҮГазрын захирал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга/ тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 1 /Цахилгаан Холбооны газрын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Аудитын албаны дарга С.Сарантуяа, БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, УБТЗ-ын Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг, Ахмадын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Цэрэннадмид, Төрийн банкны захирал н.Наранбаатар нар оролцлоо.

 

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

 

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчид болон бүртгэх хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулах тул хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчид бүрэн хамрагдах

01 дүгээр сарын 15-ны өдөр

Сумдын ЗДТГ,

Бүх байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд

2.

Шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээл хямдралтай олгох ажлыг түр хугацаагаар зогсоосон тул малчдад өвс тэжээл олгохгүй байгаа талаар мэдээлэл хүргэх

Сумдын ЗДТГ

 

3.

Шүлхий өвчин гарсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хүн, малын шилжилт хөдөлгөөн болон голомтонд байнга хяналт тавьж ажиллах, голомтод байгаа малд үзлэг шалгалт тогтмол хийх

Сумдын ЗДТГ,

Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс,

Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ХХААГ, БОАЖГазар

4.

Казакстан улсаас импортоор оруулж ирсэн каракуль хонийг хүлээж авах ажлыг зохион байгуулж холбогдох тооцоонуудыг хийж дуусгах

01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор

Хүнс, хөдөө аж ахуйн газар,

“Цөм сүргийн үржлийн төв” ОНӨААТҮГазар,

Орон нутгийн өмчийн газар

5.

Аймгийн Засаг дарга яамдын сайд нартай 01 дүгээр сарын сүүлээр гэрээ байгуулах тул агентлагууд гэрээнд тусгах саналуудаа холбогдох яамдад хүргүүлэх

01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор

Бүх байгууллагууд

6.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд эрэгтэй албан хаагчдаа бүрэн хамруулахад анхаарч ажиллах

01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор

Бүх байгууллагууд

7.

Шивээговь сум төсвөө батлаагүй байгаагаас төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл үүсч байна. Иймд холбогдох байгууллагын удирдлагууд сумынхаа ИТХ-даа хандаж асуудлаа шийдвэрлүүлэх

01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор

Шивээговь сумын Засаг дарга,

Сумын Боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагууд,

8.

Шүлхий өвчин гарсантай холбогдуулан сэг зэм устгах ажлыг зохион байгуулах

01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор

Сүмбэр, Шивээговь сумдын Засаг дарга

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Татварын хэлтэс, Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us