Монгол Улсад самбо бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 49 дэх жилдээ болж байна.Тус тэмцээний 90 кг-ын жинд барилдсан самбо, жүдо бөхийн ОУХМ, 2017 оны онцлох хүн Отгонбаатарын УУГАНБААТАР мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарт ялагдсан байна.