ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 30, орны хүн оролцуулсан 5 /Мэргэжлийн хяналтын газрын дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Боржигин өв Музейн захирал/, нийт 35 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 6 /Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Дуу бүжгийн Боржигин чуулгын захирал/, албан томилолттой 1 /Сүмбэр хонь цөм сүрэг ОНӨҮГазрын захирал/, өвчтэй 1 /Цэргийн штабын дарга/ тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 4 /Авто тээврийн төвийн дарга, Ус-Ду ОНӨААТҮГазрын захирал Цахилгаан Холбооны газрын дарга, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас Тагнуулын албаны дарга Б.Баттөр, УБТЗ-ын Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг нар оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Шинэ жилийн баяртай холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах

01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл

Сумдын ЗДТГ,

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

2.

Цахилгаан, ус, дулаанаар хангагч байгууллагууд баярын өдрүүдэд хариуцлагатай ажиллах, цахилгаан, ус, дулааныг тасалдуулахгүйгээр хэвийн нөхцлийг хангаж ажиллах

01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл

Цахилгаан, ус, дулаанаар хангагч байгууллагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын газар, “Талын илч“ ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us