ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын мэдээ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

         

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 5 үүрэг даалгавар өгөгдөж, 68 хувийн биелэлттэй байна.

            Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном болон аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс агентлагуудын удирдлага, сумын Засаг дарга нар оролцлоо. Аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2017 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын тайлан болон 2018 онд хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа тухай мэдээлэл хийж, иргэдтэй санал бодлоо солилцлоо.

Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, газар, хэлтэс, сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд жилийн эцсийн хяналт, шинжилгээ-үнэлгээ хийж, төсвийн ерөнхийлөн захирагчаас аймгийн Засаг даргаас төсвийн шууд захирагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэлээ.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 12 дугаар  сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 4 774 978,1 мянган төгрөг, гүйцэтгэл 5 187 587,8 мянган төгрөг буюу 108,6 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 1 932 370,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 2 093 173,6 мянган төгрөг төвлөрүүлж 108,3 хувийн гүйцэтгэлтэй байна

2017 оны 12 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ирц 100 хувь, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн ирц 99,3 хувь, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын алба татварын тайлангийн ирц 100 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан 100 хувь, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан 100 хувь байна.

Орон нутагт татвар төлөгчийн тооллогын ажлыг Сүмбэр, Баянтал, Шивээговь суманд зохион байгууллаа. Тооллогод нийт 187 хуулийн этгээдийн 478 обьект, 173 иргэний 174 үл хөдлөх хөрөнгийг бүртгэлд хамрууллаа.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 5 158 197,8 мян.төгрөг, ОНХСангаас 1 178 082,1 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 8 091 620,5 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

          Статистикийн хэлтэс: 2017 оны 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон Статистикийн хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл байдлаар 13 хэрэглэгчид тарааж, цахимаар 130 гаруй хэрэглэгчид хүргүүлсэн.

2017 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллого зохион байгуулж 12 дугаар сарын 07-оос 17-ны өдрийн хооронд тооллогын ажлыг зохион байгууллаа.

 

Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс:

 

            Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2016.12.25 2017.12.25 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1497 5603411,7 1512 5959475,0 15
2 Тахир дутуу 341 826919,2 331 1011234,2 -10
3 Тэжээгчээ алдсан 142 351161,7 129 377164,5 -13
4 Үйлдвэрийн осол 59 281745,8 49 224854,5 -10
Нийт дүн 2039 7063238,4 2021 7572728,2 -18

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2016.12.25 2017.12.25
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 1494 135434,2 1399 157945,3
2 ЖБА тэтгэмж 302 361333,4 282 434556,7
3 Оршуулга 83 72740,0 70 87000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 14 5716,8 24 18705,3
5 Ажилгүйдэл 200 219247,9 171 307024,2
Нийт дүн 2093 794472,3 1946 1005231,5

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.12,25 2017.12.25
Шинээр 676 753
Мөнгө тушаасан 1036 3831
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 153308,9 184628,2

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Цагдаагийн хэлтэстэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хамтарсан багаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сургалтанд Сүмбэр, Баянтал сумын 73 иргэн хамрагдлаа.

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах мэргэжилтэнтэй хамтран Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын иргэдэд 2017 оны 12 дугаар сарын 08, 11-ний өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллагаа, хүний эрхийн ойлголт сэдвээр сургалт, мэдээлэл өгч, аймгийн Нотариатын салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн Тамгын газартай хамтран иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр 134 иргэн сургалтанд хамрагдаж, 33 иргэнд хууль зүйн зөвлөгөө хүргэж, 20 төрлийн 900 боршур, тараах материал, хүний эрхийн ойлголттой 15 ширхэг дэвтэр, 20 ширхэг ном тараан ажилласан.

Хуулийн байгууллагуудын албан хаагчдын зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги, Өмгөөлөгчдийн холбооны салбарын төлөөлөгч нийт 44 албан хаагч хамрагдлаа. Зөвлөгөөнөөр хуулийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хийгдсэн ажлын танилцуулга, аймгийн хэмжээнд өссөн үзүүлэлтэй байгаа гэмт хэргийн үзүүлэлт, авсан арга хэмжээний танилцуулга, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, санал бодлоо солилцлоо.

            Архивын ажлын  чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 2010-2013 оны 11 хадгаламжийн нэгжийн 2590 хуудас баримтын 1385 заалт 10377 хүний нэр, 1363 байгууллагын нэр, 3969 газар зүйн нэр, нийт 29799 хуудас баримтыг программд холбож, цахимжуулалтын мэдээг сар бүрийн 15-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн архивын баримтаас 5 иргэнд лавлагаа мэдээлэл үзүүлсэн.

 

            УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -17
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 34
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -125
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 62
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 8
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -8
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо – 2
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 25
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 16
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -114
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -66
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -125

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 2
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 1
  • Гэрээний бүртгэл –  35
  • Барьцааны гэрээний бүртгэл – 123
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -2

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 2
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -12

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -72
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 152-ыг олгож, нийт 1005 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Эд хөрөнгийн бүртгэлийн цахимжуулалтын ажил 72,6 хувьтай явагдаж байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 24 удаа оролцож, үүнээс хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 6, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 2, зам тээврийн ослын 4, бусад хэргийн 12, цогцосны задлан шинжилгээнд 6 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 6, гутлын мөр 2, тээврийн хэрэгслэлийн мөр 8, бусад ул мөр эд мөрийн баримт 13 ширхгийг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 412 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 40-ийг хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 18, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 4, хөнгөн зэргийн гэмтэл 17, хүндэвтэр зэргийн гэмтэл 1, бэлгийн маргаантай асуудлаар 1 тус тус үзлэг хийж дүгнэлтийг гаргаж ажилласан.

Нийт криминалистикийн 3 шинжилгээ хийснээс гарын мөр 2, бичиг судлалын 1 шинжилгээг хийж дүгнэлтийг гаргасан.

Гарын мөрний нэгдсэн папилон санд 12 хүний гарын хээний дардас, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрийг санд кодлон оруулж автомат харьцуулалтыг хийлгэж байна.

 

  ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Шүүхээс 23 гүйцэтгэх хуудасны 87381.3  мянган төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичгүүдийг тус бүр хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ.

2017 оны 12 дугаар сард 8 гүйцэтгэх хуудасны 20193,9 мянган төгрөгийг бодитой биелүүлсэн.

 “Хоригдлыг суллагдахад бэлтгэх” сургалтын хөтөлбөрийн дагуу 19 хоригдолд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиар сургалт орсон.

Улсын бүртгэлийн хэлтсээс 17 хоригдлын иргэний үнэмлэхний лавлагааг гаргуулсан.

 

   ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 154 холбогдогчтой, 278,0 сая төгрөгийн хохиролтой, 152 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс гэмт хэрэг 16 хэргээр буюу 9,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хөнгөн гэмт хэрэг 94 бүртгэгдсэн нь 2-оор буюу 2 хувиар, Хүндэвтэр гэмт хэрэг 32 бүртгэгдсэн нь 24-өөр буюу 42,9 хувиар, Онц хүнд гэмт хэрэг 1 бүртгэгдсэн нь 2 нэгжээр тус тус буурч, хүнд гэмт хэрэг 25 бүртгэгдсэн нь 19-өөр буюу 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургууль, Цахилгаан дамжуулах сүлжээ,  Боржигон чуулгын ажилчдад  Зөрчлийн тухай хуулиар сургалтыг зохион байгуулан 203 сурагч, ажилтан хамрагдсан.

   Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 108 аж ахуйн нэгж байгууллагад гадна, дотор талд хяналтын камертай болох талаар 58 дугаартай мэдэгдлийг хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин, зөрчил заагдсан 19 аж ахуйн нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар арга хэмжээ авахуулахаар шилжүүлсэн.

Цагдаагийн хэлтсээс малчдад жи-мобайлын сүлжээгээр үнэгүй холбогдох 98641102 дугаарын утсыг нээн ажиллуулж, түүгээр дамжуулан алдсан болон олсон малын талаарх мэдээ мэдээллийг авч байна. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалт хийх, малчдад сургалт, сурталчилгаа явуулах зорилгоор Шивээговь, Баянтал, Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2 албан хаагч ажиллан 226 малчинд зөвлөмж хүргүүлээд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 31 этгээд, хохирогч 31 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нэг бүрчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хүн тус бүрт хувийн хэрэг нээн, сар бүр уулзан баяжилт хийдэг бөгөөд тэдний зан үйлд нөлөөлөх 12 удаагийн 26 цагийн сургалтыг зохион байгууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэрийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран  Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт байрлах гэрлэн зохицуулалттай уулзварт “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” 4 ширхэг тэмдгийг байрлуулах 600,000 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Аймгийн хэмжээнд 2017 оны 12 дугаар сард гамшиг ослын дуудлагагүй, гал түймрийн 4 дуудлага бүртгэгдэж, иргэн  аж ахуй нэгжийн 25,0 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

Сүмбэр сумын айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 456 өрхөд хийж, 109 зөрчил илрүүлж, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 73 зөрчлийг арилгуулахаар 1070 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Авто тээврийн төвийн 7 ажилтан, Нийтийн номын сангийн 6 ажилтанд “Гамшгаас хамгаалах тухай хууль, Өрхийн бэлэн байдал” сэдвээр тус тус 1 цагийн, 12 дугаар сарын 08-ны өдөр НААҮ-ний “Ус-Ду” ОНӨААТҮГ-ын 25 ажилтанд “Галын аюулгүй байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хууль” сэдвээр 2 цагийн, 12 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 45 багшид “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аар 1 цагийн, 12 дугаар сарын 18-ны өдөр “Талын илч” ОНӨААТҮГазрын 16 ажилтанд “Галын аюулгүй байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хууль” сэдвээр 2 цагийн, 12 дугаар сарын 15, 24-ний өдрүүдэд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК Зүүн өмнөд бүсийн салбарын Чойр хэсгийн 50 ажилтанд “Галын аюулгүй байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Амилуулах суурь тусламж” сэдвээр 3 цагийн, 12 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Дашваанжил газын ШТС-ын 6 ажилтанд “Галын аюулгүй байдал, гал унтраах багаж хэрэгсэл” сэдвээр 2 цагийн танхимын сургалтыг тус тус зохион байгуулан гал унтраах болон анхны тусламж үзүүлэх дадлагыг явууллаа.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Төлөвлөгөөт хяналт шалгалт 1, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт 24 газарт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмж, дүгнэлт 1-ийг гаргасан байна. Зөрчил гаргасан 11 иргэнд нийт 1 082 096 төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт 1-ийг тогтоож, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 4-ийг гарган хүргүүллээ.

            Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/314 дугаар захирамжийн дагуу малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянтал сумын 16 дугаар зөрлөгт хяналтын цэг байгуулан Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс болон Хүнс хөдөө аж ахуйн газрын алба хаагчид хамтран ажиллаж байна. 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 171 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 460 зорчигч, 460 ширхэг арьс шир түүхий эд, 26855 кг мах нэвтрэн өнгөрсөн байна.

Бүх нийтийг хамарсан шинэ жилийн баярыг тохиолдуулан хүнсний худалдаа үйлчилгээний 24 газрын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж, шалгалтаар 39 зөрчил илрүүлж, 28 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 3 газарт зөрчил арилгуулах 11 заалт бүхий 3 албан шаардлага хүргүүлсэн. Шалгалтаар хаяг шошгоны зөрчилтэй, сав баглаа боодол гэмтсэн 28 нэр төрлийн 246 ширхэг 284600 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах зоогийн газруудад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, дотоод хяналтыг сайжруулах болон Зөрчлийн тухай хууль, ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх талаар 10 аж ахуйн нэгж, байгууллагын 18 ажилтанд сургалт зохион байгууллаа. Мөн худалдааны болон нийтийн хоолны 15 газарт дотоод хяналтыг сайжруулах тухай зөвлөмж хүргүүллээ.

Улсын байцаагчдаас болон хүсэлт, өргөдөл, гомдлоор ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 8, хоол 9, усны 5 дээжинд 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц илрээгүй.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2016 îíû 12 ñàр

2017 оны 12 сарын

20-ны байдлаар

Төрсөн эх 446 398
Гэрийн төрөлт 1 1
Амьд төрсөн хүүхэд 450 400
Амьгүй төрөлт 2 2
Нас баралт 73 76
Эмнэлгийн нас баралт 14 7
Хоног болоогүй нас баралт 8 7
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 7 2
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 3
Эмнэлгээс гарсан хүний тоо 5023 5718
Амбулаторийн үзлэг 122060 107325
Халдварт өвчин 292 190

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил, “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Геронтологийн үндэсний төвтэй хамтран орон нутагт анх удаа “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын сургагч багшийн сургалтыг зохион байгуулж, 1 мэргэжилтэн, 1 их эмч, 16 ахмад настан нийт 18 хүнийг сургагч багшаар бэлтгэж, гэрчилгээ олголоо.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үндэсний сургагч багш нарыг урьж, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг хүүхдийн өвчний цогц менежмент, хүүхдийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа үйл ажиллагаатай танилцуулах уулзалт, сургалтыг зохион байгуулсан.

Сүмбэр сумын хөдөөгийн 3 багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сард 7 хоногийн хугацаагаар ажиллаж, алслагдсан багийн нийт 131 өрхийн 400 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, 16-54 насны 300 иргэнийг БЗХӨ/ДОХ илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулан хөдөөгийн хүн амд хүрч ажиллалаа.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Магадлан итгэмжлэл олгох тухай” А/419 дүгээр тушаалаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төв тус тус 4 жил, Баянтал сумын эрүүл мэндийн төвд 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгогдсон.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяны хүрээнд байнгын асаргаанд байдаг 38 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 16 иргэн, нийт 54 иргэнд 6 төрлийн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлж үйлчилсэн. “Гэрийн нөхцөлд асаргаа, сувилгаа, массаж хийх арга барил” сэдэвт 1 удаагийн сургалт зохион байгуулан асран хамгаалагч 32 иргэнийг хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй 77 үйлчлүүлэгчийн артерийн даралтыг хэмжих, 2 төрлийн амин дэмээр үйлчилж, хөнгөлөлттэй эмийн жор бичиж үйлчиллээ.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/272 тоот захирамжаар “Цус эрүүл бол – Бие эрүүл” сарын аяныг зорилтот 16-54 насны хүн амын дунд зохион байгуулж, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирусын халдвар илрүүлэг  үзлэг, шинжилгээг зохион байгуулж, үзлэг шинжилгээний явц 73,9 хувьтай байна.

Нэгдсэн эмнэлгийг Улсын төсвийн 162,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын аппарат, нийт 5,5 сая төгрөгийн үнэтэй дуслын автомат шахуургын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хэт ягаан туяаны шарлагын аппаратаар хангалаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ:

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн төрөлд Сүмбэр сумын тамирчин Бяруузанын Өнөтуяа,  эрэгтэйчүүдийн төрөлд Сүмбэр сумын тамирчин Дуламсүрэнгийн Өлзийбат нар түрүүлж, Шивээговь сумын тамирчин Лувсандоржийн Дэмбэрэл дэд байрыг тус тус эзлэн, 2018 оны 01 дүгээр сард зохион байгуулагдах Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.

Санхүүчдийн баярыг угтан волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 10 багийн 139 тамирчин оролцож аваргаа тодрууллаа.

Аймгийн хүүхдийн “Бага Олимп” наадмыг шатар, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг гэсэн 5 төрлөөр зохион байгуулж 5 сургуулийн 720 гаруй хүүхэд оролцсон.

Монгол Улсад ширээний теннисний спортыг үндэслэгчдийн нэг Д.Санжмятав багшийн нэрэмжит Монголын ширээний теннисний холбооны Цомын тэмцээнд Д.Ганбаатар багштай аймгийн тамирчид амжилттай оролцож 2 алт, 2 хүрэл медаль хүртэж, 5 тамирчин хэсгээсээ шалгарч шилдэг наймд үлдлээ.

  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдсан Монголын усан спорт сонирхогчдын холбооны 4 дэх удаагийн тэмцээнд Б.Батмөнх дасгалжуулагчтай 8 тамирчин оролцож 4 хүрэл медаль хүртлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажилгүй болон ажил хайгч 59 иргэнийг шинээр бүртгэж, идэвхтэй ажил хайж байгаа бүртгэлтэй 286 иргэний мэдээллийг шинэчилсэн.

Ажил олгогч “Бүрэн Урлан” ХХК, “Гэзэгт” ЗБН, “Гор Газ” ШТС, “Тохижилт Сүмбэр” ОНӨҮГ, “Жи мобайл” салбар, 2-р сургууль, “Андууд” худалдааны төв, “Сүмбэр Алт” ХХК, БОАЖГ, 1-р цэцэрлэг, “Энхтусдэм” өрхийн эмнэлэг, Тагнуулын газар, Шахмал түлшний үйлдвэр зэрэг 13 албан байгууллага, аж ахуй нэгжээс 20 сул ажлын байрны захиалга авч, бүртгэлтэй 17 ажилгүй иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан.

Орон нутагт шинээр ажлын байр бий болгосон 29 хувиараа хөдөлмөр эрхлэгчийн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн.

  Ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газрын ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөлд хамрагдсан нийт 9 ахмад мэргэжилтэнд 2520,0 мянган төгрөгийн цалингийн урамшуулал олгосон.

  Нийтийг хамарсан ажилд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын ЗДТГ, Ойн анги, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазраас нийтийн эзэмшлийн зам талбайг төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэх, ногоон байгууламжийг арчлах, хамгаалах ажилд ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 247 иргэнийг хамруулж, цалинд 60515,0 мянган төгрөг, ХАБЭА-н зардалд 1482,0 мянган төгрөг буюу нийт  61997.0 мянган төгрөгийг зарцуулсан.

   Тайлант хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2016-2017 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 11 иргэний 1159.0 мянган төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 4856 иргэнд 1,322,547,265 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

/ 2017 оны 12 сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2017.01.01  –  2017.12.19
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 260 381,500,360
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 276 168,539,670
3 Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 283 122,339,820
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 831 85,054,829
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 196 60,147,480
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 780 188,932,820
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 11,721,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1247 166,820,000
9 Насны хишиг 602 98,310,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ  28 3,132,700
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 376 36,048,586
Нийгмийн халамжийн сангийн дүн 4856 1,322,547,265

  Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Боржигин чуулга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сүмбэр сумын 124, Баянтал сумын 13, Шивээговь сумын 21 иргэн, нийт 158 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчид оролцлоо.

    Доктор тун ХХК-ний Эйд эмнэлгийн эмч нар ирж 4 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 6 сонсголын дижитал аппарат, 5 ахмад настанд 6 сонсголын дижитал аппарат нийт 9 иргэнд 4,200,000 төгрөгийн хөнгөлөлтийг олгосон байна.

2017 оны 12 сард Очирт тулгат трейд ХХК-тай хамтран 9 иргэнд 980,000 төгрөгийн ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг үзүүлсэн.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар: Аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжид өвс, тэжээл бэлтгэн зарж борлуулж байна.Үүнд: 3 иргэн 1500 боодол өвснөөс 25 кг-аас 500 боодлыг 8500 төгрөгөөр, 22 кг-аас 2500 боодлыг 7500 төгрөгөөр тус тус зарж байна. Түүхийн эдийн цэгт 200 кг овъёосыг нэг уутыг 25000 төгрөгөөр, хивэг 2000 кг-г нэг уутыг 17000 төгрөгөөр зарж байна. Аймгийн Шуудан холбоонд 2 кг-тай 91 ширхэг ашигт долооцыг ширхгийг нь 3500 төгрөгөөр, 5 кг-тай ашигт долооц захиалгаар авчирч, нэг бүрийн үнэ нь 8000 төгрөгөөр борлуулж байна.

Гадны аймаг, суманд 70 өрхийн 250 хүн, 43167 толгой мал отроор өвөлжиж байна. Үүнд: Баянтал сумын 14 малчин өрхийн /50 ам бүл/ 10594 мал, Сүмбэр сумын 42 өрхийн /147 ам бүл/ 31928 мал, Шивээговь сумын 14 өрхийн /53 ам бүл/ 4082 мал байна.

Улсын төсвийн 52.0 сая төгрөгөөр инженерийн хийцтэй бэлчээрийн 3 худаг /Бага зараагийн энгэр, Мөнхтолгой, Шар хад/ гаргах ажлыг улсын комисс ашиглалтанд хүлээн авлаа.

Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 62 хоногийн хугацаанд мал эмнэлгийн хяналтын цэгийг 16-р зөрлөг  ажиллуулж байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар хяналтын цэгээр дамжин өнгөрсөн малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ачсан 164 тээврийн хэрэгсэлийг ариутгав. Тус постоор гарал үүслийн бичигтэй 25218 кг мах, 2430ш арьс шир, тууврын 300 адуу дамжин өнгөрсөн байна. МХГазрын улсын байцаагч зөрчилтэй 1 иргэнд 50000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээ / 2017 оны 12 дугаар сарын үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулсан байдал/

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 6000 5000 +500
Цул 7500 7000 +500
2 Хонины мах Ястай 5000 3000 +500
Цул 6500 6000 +650
3 Адууны мах Ястай 5000 3500
Цул 6500 6000 +500
4 Ямааны мах Ястай 4500 2500 +500
Цул 6500 6000 +500
5 Тахианы мах Гуя 8000 7300
Мөч 8000 7500
6 Лууван Монгол 3500 2200
Хятад 2000 1800
7 Төмс Монгол 1000 750 +100
Хятад 850 650
8 Байцаа Монгол 1300 1100 +100
Хятад 1500 1200
9 Чинжүү Монгол
Хятад 4500 4200
10 Манжин Монгол 2800 3500 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 3500 3000
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол           6000 3500
14 Элсэн чихэр 2500 2300
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 1900
Гурвалжин слава 1 кг 3500 2500
16 Сүү Задгай 2000 1500 +100
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300 +200
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

2800

 

2500

18 Талх Чойр /Шивээ/ 1300 950
19 Өндөг ОХУ 300 270 -35
Монгол 300 240 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1350 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 9.8 сая төгрөгөөр Биологийн төрөл зүйлийн судалгаа хийх ажлыг Сайхан Ариун Дэлхий ТББ-аар гүйцэтгүүлж, ажлын үр дүнг хэлэлцүүлэх эцсийн хэлэлцүүлгийг Хөдөө аж ахуйн их сургууль дээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Чойрын богд уул болон Цагаан зээрийн байршил газруудын ойр орчмоор эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, 12 дугаар сарын 05-ны өдөр хөрш зэргэлдээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумтай хил залгаа нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, тусгай хамгаалалттай газарт байршиж буй зэрлэг амьтад болон автомашин, мал бүхий иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Сүмбэр сумын 4, 5 дугаар багийн нутгаар халиун буга орж ирсэнтэй холбогдуулан байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гишүүд, хөдөөгийн багийн иргэдийн оролцоотой хяналт тавьж байна.

  Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Өехий цагаан” гэх газарт хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Эй Кү Сора” ХХК-ийн лиценз бүхий талбайд очиж нөхцөл байдалтай танилцлаа. Хятад, Монгол улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй Шивээ-Энержи эрчим хүчний цогцолбор байгуулах ажлыг эрчим хүчний нүүрсээр хангах зорилгоор тус компани нь үйл ажиллагаа явуулж “Нүүрсний технологийн дээж авах зорилгоор хөрс хуулалтын ажил”-ыг эхлүүлж, нийтдээ технологийн туршилтын явцад 1000 тонн нүүрсийг Хятад улс руу, 1000 тонн нүүрсийг 4 дүгээр цахилгаан станц Амгалангийн цахилгаан станцад шатаах туршилтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах шаардлагыг хүргүүлэн, үйл ажиллагааг нь түр хугацаагаар  зогсоолоо.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 103 өссөн дүнгээр 4854 тээврийн хэрэгсэл хамрагдаж, гүйцэтгэл 134.2 хувьтай байна.

12 дугаар сард улс хооронд 8 иргэн, хот хооронд 2741 иргэн, сум хооронд 261 иргэн зорчиж, 54 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Хотын доторх такс үйлчилгээ эрхлэх 511 тээврийн хэрэгсэлд замын хуудас олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх болон сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах ажлыг аймгийн ОНХСангийн 30.1 сая төгрөгөөр “Лапланд Эко” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, АИТХ-ын 2017 оны 03 дугаар тогтоол, Шивээговь, Баянтал, Сүмбэр сумдын ИТХурлаар хэлэлцүүлэн, батлуулсан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2018 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г батлуулан, 2018 онд 93.18 га газрыг 809 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Аймгийн ИТХ-ын 2017 оны 09 дүгээр хуралдааны 05 дугаар “Атар газрыг тариалангийн газар болгох саналыг дэмжих тухай” тогтоолоор Сүмбэр сумын Уул худагт 10000 га газрыг тариалангийн зориулалттай болгохоор Засгийн газарт уламжлаад байна.

Газрын төлбөрийн орлого 90,0 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 115.2 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 128 хувь биелүүлсэн.

Газар эзэмшигч, ашиглагч 51 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 64 нэгж талбарын газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэсэн.

Барилга захиалагчийн хяналтын чиглэлээр: Аймаг, сумдын ОНХСангаар хийгдсэн Баянтал сумын 152-р байрны гадна тоглоомын талбайн тохижилтын ажил, Сүмбэр сумын Баян булгийн эгнээний тохижилтын ажил, Сүмбэр сумын усан хангамжийг сайруулах /худаг барих засварлах/ ажил, Сүмбэр суманд айл өрхүүдийг хог хаягдал ангилан ялгах хогийн саваар хангах ажил, аймгийн төвийн хогийн цэгийг хашаажуулах ажлуудыг ашиглалтад хүлээж авлаа.

Сүмбэр сумын “Ган бөмбөрцөг цогцолбор”-ын үйлдвэрийн барилгын ажил, Сүмбэр сумын зуухны өргөтгөлийн ажил, Сүмбэр сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил /Канад/, Сүмбэр сумын автозамын дагуух гэрэлтүүлгийн толгой солих ажлуудад ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олголоо.

Худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Улсын төсөв, аймаг, сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”, “Авто замын сан”, “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх 73 ажлыг худалдан авах ажиллагааг төлөвлөснөөс 72 ажлын худалдан авалтыг хуулийн хугацаанд зарласан.  Сүмбэр сумын 1 ажлын худалдан авах ажиллагаа төсвийн тодотголтой холбогдуулан хойшлогдсон. Нийт худалдан авалтын явц 98.63 хувьтай байна.

Аймгийн төсвийн тодотголоор АОНХСанд нэмж батлагдсан 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсөв боловсруулах ажлын зөвлөхийг сонгон шалгаруулалт, Нийтийн тээврийн дунд оврын автобус, суудлын авто машин худалдан авах, зөөврийн угсардаг тайз, тоног төхөөрөмж худалдан авах, Зөөврийн угсардаг LED дэлгэц, тоног төхөөрөмж худалдан авах, 5 дугаар сургуулийн дотуур байрны чийрэгжүүлэлтийн танхимд тоног төхөөрөмж худалдан авах, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазарт үүрдэг хогийн сав худалдан авах, Аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах, амбулаторийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт, Нийтийн эзэмшлийн авто замын дагуух гэрэлтүүлгийн толгойг шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг тус тус зохион байгууллаа. Тендерийн урилгуудыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад, 1 нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг “Монголын үнэн” сонинд нийтлүүлсэн.

Аймгийн 2017 оны аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”, “Авто замын сан”-гийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээг тодотгосон ажлын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим хуудас болох www.tender.gov.mn сайтад байршуулан, Сангийн яаманд хүргүүлсэн.

Орон нутгийн өмчийн харилцааны талаар: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Биеийн тамир, спортын газар, Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Ус-Ду” ОНӨААТҮГ, Цагдаагийн хэлтэс, аймгийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлгийн нийт 193 нэр төрлийн 640,645,286 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг актлуулах, Нэгдсэн эмнэлгийн 28 нэр төрлийн 178,747,723 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг үндсэн хөрөнгөөс эргэлтийн хөрөнгөд шилжүүлэх, 2 нэр төрлийн 23,919,400 төгрөгийн өртөг бүхий автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдах саналыг шийдвэрлүүлсэн.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4 удаа хөдөөгийн малчин өрхүүдийн байдалтай газар дээр нь танилцаж, гадны аймаг, сумаас оторлож байгаа айл өрхүүдээр орж мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээнд хамрагдсан эсэх талаар шалгалт хийлээ. Сумын хэмжээнд Төв аймгийн Баян, Лүн, Алтанбулаг сумдаас 6 малчин өрхийн 5060 толгой мал өвөлжиж байна.

Сумын хэмжээнд отроор 3 аймгийн 8 суманд 16 өрхийн 10594 толгой мал өвөлжиж байна. Мөн сумын аюулгүйн нөөцөд 50.3 тн өвс, 4.2 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн.

 Шивээ-Овоо ХК-тай хамтран 2017 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд сумын зорилтот бүлгийн 41 айл өрхөд хөнгөлттэй үнээр 80 тонн нүүрс олгож, дэмжлэг үзүүллээ.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 14,275,0 мянган төгрөг, гүйцэтгэл 8,653,6 мянган төгрөг буюу 60,62 хувьтай байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 249,057,1 мянган төгрөг, гүйцэтгэл 8,653,6 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол,нэмэгдэл урамшуулалд 162,375,5     мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 16,273,1  мянган төгрөгийг зарцуулсан.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 806,883,1 мянган төгрөг, гүйцэтгэл   732,663,9 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд  342,640,1 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 43,214,4 мянган төгрөгийг зарцуулсан. Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 14,185,4 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,899,6 мянган төгрөг тусгай зориулалтын байгууллагын өглөг 8,737,0  мянган төгрөг, нийт өглөг  22,923,0  мянган төгрөг байна.

1 дүгээр багийн иргэн Л.Энхтуяатай гэрээ байгуулан 2.5 сая төгрөгөөр 4 дүгээр цэцэрлэгийг 100 хүүхдийн зөөлөн эдлэл, 3.7 сая төгрөгөөр 4 дүгээр сургуулийн дотуур байрыг 45 хүүхдийн зөөлөн эдлэлээр хангасан.

Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, зөөх “Цэмцгэр Баянтал” нийтийг хамарсан 10 хоногийн ажлыг 2017 оны 12 дугаар сарын 04-өөс 14-ний өдрийн хооронд зохион байгууллаа. Уг ажилд хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлээгүй 44 иргэн хамруулж, 200000 төгрөгийн шатахуун зарцуулаад байна

СҮМБЭР СУМ: 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүмбэр сумын ИТХ-ын ээлжит 06 дугаар хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан, Сүмбэр сумын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан, Сүмбэр сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Сүмбэр сумын 2018 оны төсөв батлах, сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг тус тус хэлэлцүүлж батлуулсан.

Сумын Засаг даргын 2017 оны А/181 дүгээр захирамжаар хүн ам, мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллогыг зохион байгууллаа. Жилийн эцсийн тооллогоор урьдчилсан байдлаар сумын нийт мал 324031, үүнээс тэмээ 6544, адуу 15770, үхэр 11100, хонь 154020, ямаа 145487, гахай 206, тахиа 2921,туулай 5 тоологдсон байна. Жилийн эцсийн сумын нийт хүн амын тоо урьдчилсан байдлаар 12687, өрх 3878 болсон байна.

Мал төллөлт, төл бойжилтын мэдээ: Гарсан төл 103177, хорогдсон төл 1281, бойжсон төл 101896 байна. Малын зүй бус хорогдол бүгд 1838, үүнээс өвчнөөр 279, хорогдсон хээлтэгч 377 болсон байна.

Сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг цас их орсон өвөлжилт хүндэрч буй багуудын айл өрхүүдээр орж цагийн байдалтай танилцаж, 4 дүгээр багийн нутагт гадны аймгаас ирсэн отрын малчдад бэлчээр чөлөөлөх мэдэгдэх хуудсыг  хүргүүлэн ажиллаж байна. Отроор явсан 37 өрхийн 32928 толгой мал, цаг хүндэрсэн нутагт өвс тэжээл шаардлагатай байгаа 198 өрх байна.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 197,4 сая төгрөг, гүйцэтгэл 317,6 сая төгрөг буюу 160,8 хувьтай байна. 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 638,5 мянган төгрөг, өглөг нь 8519,1 мянган төгрөг болсон байна.

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын Засаг дарга 1 дүгээр сургуулийн багш ажилчидтай уулзалт зохион байгуулж, сумын 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон хамтарсан багийн ажлын  тайланг танилцуулж, санал солилцлоо.

2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүмбэр сумын ЗДТГ-аас “Нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, тэднийг спорттой нөхөрлүүлэх” зорилгоор “Танхимын спартикадыг 8 төрлөөр амжилттай зохион байгууллаа. Спартикадад нийт 13 байгууллагын 250 гаруй ажилтан албан хаагч, иргэд оролцож, аймгийн Политехникийн коллежийн баг тамирчид 1-р байр, Цахилгаан түгээх сүлжээний Эрчим баг 2-р байр, Онцгой байдлын газар 3-р байрт тус тус шалгарлаа.

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Отгонбаяр, Д.Чинзориг,  Д.Батцэцэг нар багийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, ганц бие өндөр настан, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд 40 тн нүүрний тусламж үзүүллээ. Одоогийн байдлаар түлээ нүүрсний тусламжид давхардсан тоогоор 1 дүгээр багийн 48 өрх хамрагдаад байна.

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Их ундрах талст ХХК”-иас сумын бүтэн өнчин, хагас өнчин болон амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 100 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардууллаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Тохижилт-Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжих өрхийн ажил идэвхитэй хайгч, ажилгүй нийт 85 иргэнийг түр ажлын байраар ханган нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулж нийт 19.6 га талбайн 59,3 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээ.

 

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын Засаг даргын 2017 оны А/126 дугаар захирамжаар 2017 оны жилийн эцсийн хүн ам, мал тооллогын ажлыг зохион байгууллаа. Урьдчилсан байдлаар тэмээ 126, адуу 1862, үхэр 1797, хонь 22178, ямаа 22074, нийт 48037 мал, 1068 өрхийн 3433 хүн ам тоологдоод байна.

Сумын малчин өрх болон суманд отроор өвөлжиж байгаа гадны айл өрхүүдийн өвөлжилтийн байдалтай танилцаж, гадны аймаг, сумын 9 малчин өрхийг бэлчээр ашиглалтын журмын дагуу сумын нутаг дэвсгэрээс нүүлгэх арга хэмжээг авч 3 өрхийг нүүлгээд байна.

Аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран Олон Улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж “Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа”, “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж 76 иргэн хамрагдаж, 7 иргэнд хуулийн зөвлөгөө өгч ажилласан.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт 339275.3 мянган төгрөг, зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр 330217,9 мянган төгрөг  байна. Төвлөрсөн төсөвт байгууллагуудын санхүүжилт 1580369,6 мянган төгрөг, зардлын гүйцэтгэл 1574274,9 мянган төгрөг байна.

2017 оны жилийн эцсийн орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 56450.0 мянган төгрөг бөгөөд гүйцэтгэл 58371,1 мянган төгрөг буюу 103 хувийн биелэлттэй байна.

Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, Нийгмийн эрүүл мэндийн Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд сумын 6 байгууллагын ажлын байран дээр “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”-өөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж 115 ажилтан албан хаагч хамрагдсан байна.

  Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөөс хог хаягдал гаргасны төлбөрийг хураан авах ажлыг зохион байгуулж 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын хог хаягдлын хураамжид 10,399,500 төгрөгийг төвлөрүүлснээр энэ оны хог хаягдлын орлогын төлөвлөгөө 80.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

  Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Нийтийг хамарсан ажлын хүрээнд сумын хөдөлмөрийн насны ажилгүй 75 иргэнийг түр ажлын байраар ханган сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, төвлөрсөн хогийн цэг, Хаялага нуур, Нэртийн булаг, наадмын талбай, босоо тэнхлэгийн авто зам, хүндэтгэлийн хаалга, 22-р зөрлөг болон зориулалтын бус газарт үүссэн 8.5 га талбайн 743 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт ачиж зайлуулсан.

                                                                                                                                                                                                                                                               

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us