ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн “2017 оны онцлох хүүхэд” шалгаруулах харшийн сүлд модны шинэ жилийн наадам зохион байгуулагдлаа.

Говьсүмбэр аймгийн “2017 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах харшийн сүлд модны наадам 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Аймгийн оны онцлох хүүхэд шалгаруулах харшийн сүлд модны наадам хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясал цалгилж авьяаслаг сурагчдын бүжиг, дуу хөгжим эгшиглэсэн улиран одож буй оныхоо амжилт бүтээлээ дүгнэсэн урам зориг дүүрэн шинэ жил боллоо.

Харшийн сүлд модны наадамд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар оролцож оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа.

 “2017 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр дараах хүүхдүүд шалгарлаа.

”СУРЛАГЫН АМЖИЛТ” төрөлд Говьсүмбэр аймгийн 2-р сургуулийн 12а ангийн сурагч Ганбатын Алтангэрэл

“УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ” төрөлд Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн 8б ангийн сурагч    Аюурзанын Хажидмаа

“БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ” төрөлд Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн 12в ангийн сурагч Отгонбатын Идэр

“ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ” төрөлд Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн 9а ангийн сурагч Эрдэнэбаярын Бямбасүрэн.

“ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА” төрөлд Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Угтахбаярын Чанцалдулам

“БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА” төрөлд Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Алтанхуягийн Амарбилэг

“ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС” төрөлд Говьсүмбэр аймгийн 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Баярсайханы Эрдэнэбат

“ТЕХНИКИЙН СЭТГЭЛГЭЭ, ШИНИЙГ СЭДЭХ САНАЛ САНААЧЛАГА” төрөлд Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Энхтунгалагийн Түвшинтөгс

“БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН” Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Чулуунхүүгийн Ундармаа.

“БАГИЙН АМЖИЛТ” төрөлд Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн Ц.Бат-Оргил ахлагчтай баг тамирчид тус тус шалгарсан.

           Мөн “АВЬЯАС АЛТАН МЕДАЛЬ”-иар 5 дугаар сургуулийн 4в ангийн сурагч Болатханы Хангарьд,  “ШИЛДЭГ СУРАГЧ” алтан медалиар Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчин Ганбаатарын Сэлэнгэмөрөн  нар шагнууллаа.

          “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” медалиар Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр-1 ОНХХ-ийн зохицуулагч Ц.Батзаяа, Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр-1 ОНХХ-ийн жолооч М.Нямдорж, Буян цэцэрлэгийн багш Б.Баярмаа нар тус тус шагнуулсан.

Говьсүмбэр аймгийн нийт хүүхэд багачууд болон хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, иргэд, ажилтан, албан хаагчдад шинэ оны мэндийг дэвшүүлж ажил үйлсийн өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us