ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

zasag-darga-uulzalt-2

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь  2017 оны 12 дугаар сар 21-ны өдөр дуу бүжгийн Боржигон чуулгад иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Содном болон аймгийн засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс агентлагуудын удирдлага, сумдын Засаг дарга нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2017 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын тайлан мэдээлэл болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлэл хийлээ.

2017 онд аймгийн удирдлага иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг үр өгөөжтэй, чанартай хийж гүйцэтгэх,  иргэдэд боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган, төрийн албан хаагчдыг чадавхижуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхааран ажилласан байна.

Улс орны төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч аймгийн хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалт, хандив тусламжаар бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй хийсэн байна.

Уулзалтанд оролцсон иргэд аймгийн удирдлагуудаас ажлын тайлан мэдээлэлтэй холбоотой болон бусад асуудлаар асууж тодруулахаа зүйлээ чөлөөтэй асууж ярилцсан аймаг орон нутгийн хөгжил дэвшлийн тухай санал бодлоо солилцсон бүтээлч уулзалт боллоо.

Үйл ажиллагааны үеэр иргэдэд аймгийн Засаг даргын харьяа хэлтэс агентлагуудаас иргэдэд мэдээлэл хүргэж  шаардлагатай гарын авлага материалыг түгээсэн.

Аймгийн Засаг даргын уулзалтын төгсгөлд иргэдэд дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулсан.

zasag-darga-uulzalt-1 zasag-darga-uulzalt-3 zasag-darga-uulzalt-5 zasag-darga-uulzalt-6 zasag-darga-uulzalt-7

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us