ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 19 дүгээр хуралдааны шийдвэр

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 18 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар 5 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

 

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэх;

2017 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр  зохион байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтанд орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан А.Зургаанжинг Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн, тогтоолыг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр шийдвэрлэв.

2

Нөөцөөс нөхөх зар хүргүүлэх тухай;

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах  журам”-ын 1.4.2, 2.2, 2.6 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албанд тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс нөхөх зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.

3

О.Даваажаваас ирүүлсэн гомдлыг хэлэлцүүлэх тухай;

Шивээговь сумын Төрийн сангийн мэргэжилтэн О.Даваажаваас ирүүлсэн гомдлыг  хянан шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн даргаар Д.Магвансүрэн, нарийн бичгийн даргаар Н.Одонтуяа, гишүүн Ж.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв.

4

М.Жаргалаас ирүүлсэн гомдлыг хэлэлцүүлэх тухай;

Салбар зөвлөлөөс гаргасан тогтоолыг салбар зөвлөл нь өөрөө хянан шалгаж дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэн иргэн М.Жаргал нь үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай гомдлоо Шүүхийн байгууллагаар хянан шалгуулах нь зүйтэй гэж үзэв.

5

Төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулах тухай

Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын комиссын даргаар Д.Сувд, нарийн бичгийн даргаар Б.Сарантуяа, гишүүдэд С.Уранцэцэг, Б.Ганбаяр, Ж.Оюунбилэг, аймгийн ЗДТГ-ын ТЗУХэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхзул, А.Мягмаржамц нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us