ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

 Боржигин судлал эрдэм шинжилгээний бага хурал, Боржигин морин хуур, уртын дууны уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах

 Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсрол, соёл урлагийн газар,

Боржигин өв Музей,

 Дуу бүжгийн Боржигин чуулга

“Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал, Боржигин морин хуур, уртын дууны уралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд бэлтгэлийг хангаж зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд арга хэмжээнд эрдэмтэн судлаачдын төлөөлөл, 5 аймгийн 17 сумын төлөөлөл 170 гаруй хүн оролцсон. Боржигин уртын дуу морин хуурын уралдаанд 80 гаруй уртын дууч, морин хуурч оролцон авъяас билгээ сорин өрсөлдсөн.

Боржигин морин хуурын уралдааны 8-11 насны ангилалд А.Хосшагай /Говьсүмбэр/, 12-18 насны ангилалд Н.Мөнххүлэг /Говьсүмбэр/, насанд хүрэгчдийн ангилалд А.Доржпалам /Дундговь/, Боржигин уртын дууны уралдааны 8-11 насны ангилалд Б.Түвшинсайхан /Говьсүмбэр/  12-18 насны ангилалд Б.Түвшинзаяа /Говьсүмбэр/, насанд хүрэгчдийн ангилалд Ч.Шинэбаяр /Дундговь/ нар тус бүр тэргүүн байрт шалгарлаа.

   100

2.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн жилийн эцсийн биелэлтийг гаргаж харьяа хэлтэстээ ирүүлэх

Сумдын ЗДТГ,

Бүх хэлтэс, агентлагууд

 Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг бүх агентлагууд жилийн эцсийн байдлаар гаргаж холбогдох хэлтэстээ ирүүлсэн.

 

 100

3.

Өсвөрийн Улсын аварга шалгаруулах волейволын тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулах

Нийгмийн бодлогын хэлтэс,

Биеийн тамир, спортын газар

 МУГДасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг 2017 оны 11 дүгээр  сарын 05-наас 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн эрэгтэй 38, эмэгтэй 43 нийт 81 багийн 970 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний хөвгүүдийн ангилалд Архангай аймгийн баг тэргүүн байр, Хэнтий, Баянхонгор аймгийн багууд удаах байрыг, охидын ангилалд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа баг тэргүүлж, Дундговь, Говьсүмбэр аймгийн багууд удааллаа.

 100

4

Биелэлтийн дундаж хувь

100

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us