ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 16 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

15

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 16 дугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаас ирүүлсэн гомдлыг хянан шалгасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх;

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Отгонжаргалын гаргасан Шивээговь сумын Байгаль хамгаалагч М.Жаргал нь “Ажлын цагаар архи уусан” гэх төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг нягтлан шалгаад Шивээговь сумын Байгаль хамгаалагч М.Жаргал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.2, 5.4.5 дахь заалтуудыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзсэн Ёс зүйн хорооны дүгнэлт, Ёс зүйн хорооны дүгнэлтэнд дурьдагдсан “Шивээговь сумын Байгаль хамгаалагч М.Жаргалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах тухай” саналыг зүйтэй гэж үзэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хүргүүлэхээр шийдвэрлэв.

2

Төрийн жинхэнэ албаны болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлуулах тухай;

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д заасны дагуу аймгийн Боржигин өв музейн захирал, Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шйдвэрлэв.

3

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зарлуулах тухай;

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах  журам”-ын 1.4.2, 2.2, 2.6 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албанд тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс нөхөх зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

4

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, зөвлөмж өгөх удирдамжийг хэлэлцүүлэх;

Төрийн албаны зөвлөлөөс 2017 оныг “Хариуцлага-үр дүн”-ийн жил болгосонтой холбогдуулан төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, төрийн албаны стандартын хэрэгжилтийг шалган зөвлөмж өгч ажиллахаар болов.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ