ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 30, орны хүн оролцуулсан 9 /Мэргэжлийн хяналтын газрын дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга,  Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Авто тээврийн төвийн дарга, Цахилгаан Холбооны газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Дуу бүжгийн Боржигин чуулгын дарга/, нийт 39 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 2  /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Талын-Илч ОНӨААТҮГазрын захирал/, албан томилолттой 2 /Музейн захирал, аймгийн Нийтийн Номын сангийн захирал/, чөлөөтэй 1 /Илчлэг-Шивээ ОНӨААТҮГазрын захирал/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Сүмбэр хонь цөм сүрэг ОНӨҮГазрын захирал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Наранбаатар оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Аймгийн “Оны онцлох байгууллага” “Оны онцлох хүн”-д нэр дэвшигчдийн материалыг журмын дагуу бүрдүүлэн ирүүлэх

12 дугаар сарын 11-ний өдрийн дотор

Бүх байгууллагууд

2.

Жилийн эцсийн хүн ам, малын тооллогыг өндөр түвшинд зохион байгуулах

12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд

Сумын Засаг даргын Тамгын газарт

Статистикийн хэлтэс

3.

Сумын Засаг дарга нар хөдөөгийн айл өрхүүдээр ажиллах

12 дугаар сарын 12-ны өдрийн дотор

Сумын Засаг дарга нарт

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us